14-р сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өнөөдөр ардын амьжиргааны тухай сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэв.
Хятадын Иргэний засаг захиргааны яамны сайд Лү Жыюань хурал дээр танилцуулахдаа, тосгон нийгмийн хорооллын дэмжлэгтэйгээр гэрийн нөхцөлд ахмад настны асрамжийн үйлчилгээ үзүүлэхийг ихээхэн хөгжүүлсэн юм. Тухайлбал:
Ахмад настанд зориулсан хоолны рестораныг ажиллуулж, Хятад улсын хэмжээнд ахмад настнуудад хоол ундны тусламж үзүүлэх цэгийг нийт 80 мянга шахмыг байгуулж, өдөр 3 сая гаруй ахмад настнууд хооллож байна.
Амьдрал нь онц хүндрэлтэй 2.24 сая ахмад настнуудын гэрийг ахмад настнуудад зориулсан хэлбээр засвар хийж, гэртээ өөрийгөө асрахыг нь илүү аюулгүй болгов.
Энэ жил дунд болон түүнээс дээгүүр зэрэглэлийн амьдрах чадвараа алдсан ахмад настнуудад ахмад настны асрамжийн үйлчилгээний хэрэглээний нөхөн олговор олгож, өнөөг хүртэлх байдлаар 1 тэрбум 720 сая юанийн хэрэглээний ваучер хэрэглэгдсэн нь бүртгэгдэж, 892 мянган ахмад настнууд үр өгөөжийг нь хүртжээ.
Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл0