Хятадын ГХЯ-ны сайд Ван И тус улсын "Хоёр их хурал"-ын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөөгийн дэлхий дахинд сорилтууд ар араасаа тулгарч, засаглалын алдагдал нэн илүү товойм болж, олон талт үзэл ноцтой цохилттой нүүрлэж байна. Ши Жиньпин даргын дурдсан Дэлхийн засаглалын санаачилга нь цаг үеэ олсон санаачилга бөгөөд маш богинохон хугацааны дотор дэлхийн 150 гаруй улс орон болон олон улсын байгууллага дэмжиж хариу тусгал гаргаж байна. Хятадын талын санаачилсан "Дэлхийн засаглалын андуудын баг" нь НҮБ-ын Нью Йорк дахь төв байр болон Женев дэх төв байрт тус тус байгуулагдсан бөгөөд улс орнууд, ялангуяа Дэлхийн Өмнөдийн орнууд олноор нэгдэн оролцсон гэв.
Ван И хэлэхдээ, НҮБ төдийлөн бүрэн төгс биш хэдий ч НҮБ байхгүй юм бол дэхийн дахин илүү эмх замбараагүй болно. НҮБ-аас салан тусдаа гарч, өөрийн санаагаар зөрүүдэлж, түүнчлэн зүйл бүрийн жижиг эвсэл, жижиг тойрог бүрдүүлэх нь хүн олны сэтгэлийг олж чадахгүй бөгөөд цаашид үргэлжлэх боломжгүй юм гэжээ.
Г.Бямба
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл0