Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 2 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 232 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсны 128 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Нийтийн албан тушаалтнуудын зүгээс хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих, албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив, тусламж авсан, хандивын зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтны зүгээс албан үүргээ гүйцэтгэж төрийн албан хаагчид шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх зэрэг нийтлэг зөрчил байсаар байгаа бөгөөд ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллага буюу орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна.
Хяналт шалгалтын явцад нийт 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна.
Тухайлбал, байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ удирдах албан тушаалтан Ө.Э нь хандивын мөнгийг өөрийн хувийн дансаар авсан, зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтан Д.Д нь материалын бүрдэл дутуу байхад албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид нөлөөлж, холбогдох хүсэлтийг цахим бүртгэлд оруулсан зэрэг зөрчил гаргажээ. Хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаас гадна зөрчлийг давтан гаргахгүй байх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг нийт 16 байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүллээ.
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл6
Хүний нэр дурдахаас зайлсхийсэн энэ бичвэр зохиомол байх аа
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
66. Хүн төрөлхтөн Боолын нийгэм ээс эхлээд 5000 Жил яг энэ л замаар явж бн аа . Тэр коммунист соц гэх тэнэг пяхлуу нийгэмд чинь Бсн.. Модон хайрцагт дотор бг юм шиг бсн. Юуны чинь үсрэнгүй хөгжих..
66. Хүн төрөлхтөн Боолын нийгэм ээс эхлээд 5000 Жил яг энэ л замаар явж бн аа . Тэр коммунист соц гэх тэнэг пяхлуу нийгэмд чинь Бсн.. Модон хайрцагт дотор бг юм шиг бсн. Юуны чинь үсрэнгүй хөгжих..
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.