ТАМПА, 2026 оны гуравдугаар сарын 6 /Reuters/. Ираны дараагийн удирдагчийг сонгоход АНУ оролцох ёстой гэж Д.Трамп өчигдөр хэлсний дараа Иранд явуулж буй Америкийн цэргийн ажиллагааг өргөжүүлэхгүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгджээ.
Ираны эсрэг явуулж буй "Баатарлаг хилэн" гэдэг нэртэй ажиллагаа нь тус улсын пуужингийн үйлдвэрлэл болон тэнгисийн цэргийн флотыг устгахад чиглэсэн, мөн Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг таслан зогсоох зорилготой гэж Пентагон энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.
"Бид зорилгоо тэлээгүй. Бид яг юу хийхийг эрмэлзэж байгаагаа сайн мэдэж байгаа" гэж П.Хегсет хэлээд, одоо үргэлжилж буй ажиллагааны нөхцөл байдалд "Д.Трамп Ираны дараагийн удирдлагын асуудлаар тодорхой байр суурь илэрхийлсэн хэрэг" гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаргаас эхлүүлсэн АНУ, Израилын ажиллагаанд Ираны тал хариу цохилт өгч эхлээд байгаа бөгөөд Ираны зүгээс АНУ, Израил болон тэдгээрийн холбоотнуудад ихээхэн хохирол учруулахыг эрмэлзэж байгаа нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл7
Америк сум, пуужингууд хязгаартай гэж хэлсэн энэ байхгүй юу. Монголын мангар либериалууд минь Америк урт хугацаанд дайтвал сүйрнэ шүү. Украйн, Израйл хоёр 20 жилийн дараа устаад алга болно. Улс орон бүр өөртөө таарсан эдийн засаг, улс төртэй. Түүнээс ардчилал гэж хавтгайрвал сүйрэл ирнэ.
За чи битгий гуцаад бай,,,
Америк Израйль хоёр Иран руу дайрсан дайн хийж байна Батүүл со нөгөө дайнгүй нөхдүүд хаачиваа Америк элчингийн өмнө жагсахгүй яаваа хаа байна
Дэл дебиль ээ,,,,,энэ бол дайн биш,,,,СВО,,,,гях,,,гяхх,,гяхх,,,,
Америк дайтах гээд чадахгүй. Хэдэн 1000 дахин их өртөг төлж Ирантай дайтвал сүйрнэ. Чадлаараа дайтаад 2 сар болохгүй Персийн булангаас зайлах бий дээ.
Нэгэнтээ Аллах бурхан тэнгэр Иран сөнөх хоногийн тоог ингэж \ энэ хүртэл \ тогтоож өгсөн байна . Нэгэнт тиймээс ЛАЛ чууд бид юу хэлэхэв , бурханы зарлиг . Ираныг Америкаар сөнөөлгөх зарлигтай байж , бурхан өршөөг . Одоо бидэнд Америк бурхан хэрэггүй , бид сөнөнө ,- тэгэхдээ Иран Израилийг сөнөөгөөд сөнөнө , бас бүс нутагтаа байгаа америкийн базуудыг сөнөөж - бүс нутгаа чөлөөлөөд сөнөнө өө - АЛЛАХ ...
"Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" Д.Трамп.Энэ бол АНУ манай АН гэдэг гамингийн жорлонгийн өмхий өтнүүдийн донгосдог ардчилал гэгч хий хоосон зүйлийг бүрэн үгүйсгэсэн гэсэн үг юм. Нэг хошин инээдтэй юм бол ардчилал донгосдог алнуудад ардчилал гэгч бодитой зүйл байхгүй түүндээ өөрсдөө ч итгэл үнэмшилгүй болохоор дээрх үгийг хэлсэн Трамптайгаа байгаа гээд маргах амьтан нэг ч байхгүй байгаа юм. Трампын зөв манай АН н манкуртуудын буруу болохоор тэр юм. АН нэртэй заваан жорлонг даран сөнөөж булж устгах шаардлагатай. Хий юм хараад түүндээ итгээд явдаг архины цагаан солиотой амьтдад бид улс төрийн эрх мэдэл өгч болох уу. Эрүүл ухаантай хүмүүс ийм юм хийхгүй.