Ардчилсан намын даргаар сонгогдсон даруйдаа О.Цогтгэрэл намынхаа гишүүдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг эхлүүлж, “Ардчиллын гэрэгэ” хэмээх гишүүний баталгаажуулалтын хэлбэрийг танилцуулсан. Тэрээр тухайн үед уг гэрэгэ нь намын гишүүдийг нэгтгэх, шинэчлэлийн бодлогын нэг хэсэг гэж тайлбарлаж байв. Мөн “Ардчиллын гэрэгэ” авсан иргэдэд зарим боломж нээгдэх тухай, тэр дундаа АНУ-ын визийн асуудалд давуу тал үүсч магадгүй гэх агуулгатай мэдэгдэл хийж байсан нь олон нийтийн анхаарлыг татаж байсан юм. Гэвч удалгүй уг мэдэгдлээ үгүйсгэсэн.
Харин үүнээс илүү ноцтой асуудал нь намын албан ёсны AN.mn вэб сайтад олон сая иргэний мэдээлэл байршуулсан гэх асуудал байв. Тухайн үед уг сайтад регистрийн дугаар оруулахад тухайн хүний хувийн мэдээлэл ил гарч ирэх боломжтой байв. Энэ нь зөвхөн намын гишүүдийн мэдээлэл бус, илүү өргөн хүрээний иргэдийн мэдээлэл байсан байж болзошгүй гэх хардлагыг ч төрүүлсэн.
Хэрэв үнэхээр хоёр сая гаруй иргэний мэдээлэл ийм байдлаар ил гарсан бол энэ нь зөвхөн улс төрийн маргаан биш, иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудал болж хувирна. Монгол Улсад иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий бөгөөд хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулах, боловсруулах, түгээх нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болдог.
Тэгвэл энд хамгийн чухал асуулт гарч ирж байна. Тухайн мэдээллийг хаанаас, ямар эх сурвалжаас авсан бэ? Иргэдээс зөвшөөрөл авсан уу? Эсвэл төрийн мэдээллийн сангаас алдагдсан мэдээлэл ашиглагдсан уу? Хэрэв хоёр сая гаруй иргэний мэдээлэл үнэхээр тэнд байсан бол энэ нь санамсаргүй алдаа биш, системтэйгээр цуглуулсан мэдээлэл байх магадлал өндөр.
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар регистрийн дугаар дээр тулгуурласан хайлт нээж тавих нь иргэний мэдээллийг хамгаалах хамгийн энгийн зарчмыг ч зөрчсөн үйлдэлд тооцогддог. Учир нь регистрийн дугаар бол Монгол Улсад иргэнийг таних гол түлхүүр мэдээлэл бөгөөд түүнийг ашиглан банк, үйлчилгээ, бүртгэлийн олон системд нэвтрэх боломж бүрддэг.
Ийм нөхцөлд иргэдийн мэдээлэл алдагдсан эсэх, хэр хэмжээний мэдээлэл байсан, хэрхэн ашиглагдсан зэрэг асуудлыг хууль хяналтын байгууллагууд бодитойгоор шалгах шаардлагатай гэсэн байр суурийг хуульчид илэрхийлж байна. Учир нь улс төрийн нам гэдэг нь иргэдийн эрх ашигт үйлчлэх ёстой байгууллага болохоос биш иргэдийн мэдээллийг хамгаалалтгүйгээр ашиглах эрхтэй байгууллага биш.
Өнөөдөр Монголд хувийн мэдээллийн хамгаалалт улам чухал асуудал болж байна. Төрийн байгууллага, улс төрийн нам, хувийн компани гээд хэн ч байсан иргэдийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах ёсгүй. Хэрэв ийм тохиолдол гарсан бол улс төрийн харьяаллаас үл хамааран хариуцлага тооцох нь хууль ёсны төрийн зарчимд нийцнэ.
Иймээс Ардчилсан намын вэб сайтын мэдээллийн сангийн асуудал зөвхөн нэг намын дотоод хэрэг биш, Монголын иргэн бүрийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Хамгийн гол нь энэ асуудалд хэн, хэрхэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт өнөөдөр ч хариулт нэхсээр байна.
С.Сарнай
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл10
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????
Хүрэлсүх хууль санаачлана гэж хошгоруулж байгаад ар хударгаараа Херо Баатар Амундра нарыг гадаад руу оргуулж тусалсан байна..Яллагдагчаар татагдсан Б.Баатар, А.Амундра нар гадаад руу зугтжээ ... “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон улстөрийн хүрээнд хар, цагаан ПИАР-чин гэдгээрээ танигдсан А.Амундра нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татжээ. Гэвч тэд хууль, шүүхийн байгууллагын хяналт шалгалтаас урьтаж, гадаад орон руу оргон зугтсан байна. .
Албан тжшаалд хүрч байвал юу ч хмыхээс буцахгүй хүн байна
Танай намын сайтыг МАН-ынхан хакердаад тэгээд хуульдаа зориулж ингэж гүтгэх ажиллагаа зохион байгуулж одооноос ингэж шантаачилж байгаа юм чинь УИХ гишүүдийг татах хуулийг гартаа авбал АН намаас амьсгаатай юм тоглоомын УИХ-д үлдэхгүй биз дээ. Тэнэг дөрвөд Занданшатар, Учралтай наалдаад байсан юм бөгс лүүгээ амбаардуулах гэж байж дээ.
нарийн шалгалт хийлгүүлж иргэдийн мэдээллийг намын сайт дээр байрлуулж алдах нөхцлийг гаргасан нөхдийг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй. цогтгэрэл гэж хазгай ховдын новшийг бариьчилж шалгах хэрэгтэй. дагаад асар олон иргэдийн хувийн болон банкны мэдээлэл алдагдсан гэсэн үг. хэн одоо хариуцлага хүлээх юм. ЦЕГ хурдан сүүхэйтэй ажиллах эрэгтэй баййна. үргэлж улстөрчдийн гар харсан гуьшаа хурга шиг явах юм. ТЕГ юу хийгээд суугаад байна. арчаагүй шаарууд
Хариуцлага хүлээх хэрэгтэй. Хүний хувийн мэдээлэл хувийн нууцыг ямар аргаар олж авч юунд ашигласныг тогтоох хэрэгтэй
Яллагдагчаар татагдсан Б.Баатар, А.Амундра нар гадаад руу зугтжээ ... “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон улстөрийн хүрээнд хар, цагаан ПИАР-чин гэдгээрээ танигдсан А.Амундра нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татжээ. Гэвч тэд хууль, шүүхийн байгууллагын хяналт шалгалтаас урьтаж, гадаад орон руу оргон зугтсан байна. Албан тушаал гэдэг хугацаатай, хууль бус хулгай хар мөртэй, хийсэн хэрэг бүр нэхэлтэй байдаг хойно Херо фракц үнэнд гүйцэгджээ.
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашиглан Монголын ард түмнийг 30 жил залилсан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. МАРКСИЗМЫН ҮЗЭЛ САНАА БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НИЙТ АРД ТҮМЭНД ШУДАРГА, ТЭГШ ХҮРТЭЭХ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ, УЛС ТӨРИЙН СИСТЕМ, УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ЮМ. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.