СИДНЕЙ, 2026 оны гуравдугаар сарын 5 /Reuters/. Австрали, Канад улсууд нэн чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах хэд хэдэн шинэ хэлэлцээрт өчигдөр буюу лхагва гарагт гарын үсэг зурсан бол Австрали улс "Долоогийн бүлэг"-ийн (G7) ашигт малтмалын асуудлаарх эвсэлд албан ёсоор нэгдэж байгааг Канадын Ерөнхий сайд Марк Карни мэдэгдэв.
Хагас дамжуулагчийн болон батлан хамгаалахын үйлдвэрлэлд нэн шаардлагатай ашигт малтмалын олборлолт, боловсруулалтаар тэргүүлж буй Хятад улсаас хамааралт байдлаа багасгахыг Барууны орнууд хичээж байна.
"Өнөөдөр бид хэд хэдэн хэлэлцээрт, тэдгээрийн дотор Австрали улс дэлхий дээрх хамгийн найдвартай том нэгдэл болох G7-гийн ашигт малтмалын эвсэлд нэгдэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа" гэж Марк Карни Австралид хийсэн гурван өдрийн айлчлалынхаа сүүлчийн өдөр тус улсын парламентад үг хэлэхдээ мэдэгджээ. Австрали, Канад улсуудад дэлхийн лити, уран нөөцийн гуравны нэгийг олборлодог бол төмрийн хүдрийн 40 гаруй хувийг нийлүүлдэг байна.
Канадын Ерөнхий сайд Марк Карни Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Япон, Энэтхэг улсуудад айлчилсан бөгөөд түүний Австралид хийж буй айлчлал нь "дунд хэмжээний гүрнүүд" хэмээгддэг хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэж байгаа ажээ.
Талууд ашигт малтмалаас гадна батлан хамгаалах, далайн аюулгүй байдал, худалдаа, хиймэл оюуны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгааг Карнигийн ажлын алба дурдсан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Хятад далайн их гүрэн болох сонирхол их. Гэвч америкийг дарж байж, сая далайн их гүрэн болно. Дэлхийн бүх усан онгоцны 70% хятад дангаараа хийдэг, харин америк 0.1%-ийг арай хийж хийдэг. Хятад хэзээний далайн усан онгоцоороо дэлхийг дүүргэж байгаа. Далайн тэр олон усан онгоцны төмөр үйлдвэрлэлд Монголын нүүрс, төмрийн хүдэр маш чухал түүхий эд болж байгаа. Америкийн далайн цэргийн хүчин айдас дүүрэн байгаа. Иранд өөрийн цэргийн усан онгоцоо алдахаас гадна, нисэх онгоц тээвэрлэгч байлдааны усан онгоцоо алдвал ёстой сүйрэл тэр болно. Ираны дайныг хятад чимээгүй харж байна. Хятад нэг өглөө тайваныг эзэлж, америкийн улс төрчид орондоо шээх өдөр ирнэ шүү.
Тэгээд л дараа нь манайхыг гусна шүү дээ, чи баярлаад яараад бгаа юмуу ?! Манай Монголыг Хятад лууны тэврэлтээс аврах ганц найдвар нь АНУ шүү дээ ! Манай тусгаар тогтнолын баталгаа Орос гүрнийг өмхиий хүүрэн чекист Путлер нур аачихлаа ш дээ !!!
Тэгээд л дараа нь манайхыг гусна шүү дээ, чи баярлаад яараад бгаа юмуу ?! Манай Монголыг Хятад лууны тэврэлтээс аврах ганц найдвар нь АНУ шүү дээ ! Манай тусгаар тогтнолын баталгаа Орос гүрнийг өмхиий хүүрэн чекист Путлер нур аачихлаа ш дээ !!!