sonin.mn

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэрээр: "45-55 насныхан их салж байна. Тэр дотроо Баянзүрх дүүргийн иргэд хамгийн их салдаг. Эхнэрийгээ хуураад элдэв хүнтэй уулздаг, ганц нэг уулзаад нөгөөхдөө дурладаг, шууд хайртай болдог, яагаад хайртай болсныг асуухаар намайг цагдахгүй байна, оройтлоо гэж хардахгүй, архи уулаа гэж загнахгүй гэнэ.


Эхнэр бол байнгын загнаастай, тэгэхлээр нь тэр хүнтэй сууя гэж шийдээд салах шийдэл гаргасан өдрөөсөө эхлээд эхнэр лүүгээ мөнгө шилжүүлэхдээ дандаа зээл гэж шилжүүлсэн. Тэгээд эхнэр нь энэ тухай асуухад төрийн албан хаагч болохоор дараа нь хэрэгтэй юм байна гэсэн. Тэгээд нөхөр товлосон хугацаандаа өргөдлөө өгсөн, шүүхээс 6 сар эвлэрэх хугацаа өгсөн. 6 сар өнгөрөхөд шүүх салгасан. Тэгтэл хөрөнгийн маргаан дээр өгсөн зээлээ буцааж нэхэмжилсэн, эхнэрээсээ зээлсэн мөнгөө авах шийдвэр гаргуулсан." гэлээ.



Н.Отгончимэг