БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 3 /Xinhua/. Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн /БХУТЗЗ/ 14 дэх удаагийн сонгуулийн Үндэсний хорооны товчооны 15 дугаар хурал даваа гарагт дуусжээ. Хаалтын хурлыг Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, БХУТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Ван Хунин даргалж, үг хэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, БХУТЗЗ-ийн Үндэсний хороо өнгөрсөн онд үүргээ шударгаар биелүүлж, хариуцлагатай, идэвхтэй ажилласнаар бүх чиглэлд шинэ ахиц дэвшил гаргалаа хэмээн онцлон тэмдэглэжээ.
Ван Хунин улс төрийн зөвлөхүүдэд хандан 2026 онд 15 дугаар таван жилийн төлөвлөгөөг (2026-2030) хэрэгжүүлэхэд өөрсдийн санаачилга, санал зөвлөмжийг төвлөрүүлж, зөвшилцөлд хүрч, таван жилийн төлөвлөгөөг амжилттай эхлүүлэхийн тулд мэдлэг, туршлагаа дайчлахыг уриалсан байна. Түүнчлэн Бээжин хотноо гуравдугаар сарын 4-нд буюу маргааш эхлэх 14 дэх удаагийн сонгуулийн БХУТЗЗ-ийн 4 дүгээр чуулганд бэлтгэхэд бүхий л чармайлтаа дайчлахыг уриалжээ.
Хурлын үеэр 4 дүгээр чуулганаар хэлэлцэх асуудлууд, УТЗЗ-ийн Үндэсний хорооны Товчооны ажлын тайлан, УТЗЗ-ийн Үндэсний хорооны гуравдугаар чуулганы дараа улс төрийн зөвлөхүүдийн саналыг хянан үзсэн явцын тайлан зэрэг хэд хэдэн баримт бичгийг баталжээ.
Эдгээр баримт бичгийг 14 дэх удаагийн сонгуулийн БХУТЗЗ-ийн 4 дүгээр чуулганаар хэлэлцүүлнэ. Мөн хурлаар санал хураалт явуулж, УТЗЗ-ийн Үндэсний хорооны дөрөвдүгээр чуулганы Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг баталжээ. Үүнээс гадна, УТЗЗ-ийн Үндэсний хорооны хэд хэдэн гишүүний бүрэн эрхтэй холбоотой шийдвэрийг баталсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
Трамп болон АНУ-ын стратегийн хувьд Иран, Орос бол ердөө л "зам тотгор саад" юм. Тэдний гол бай бол Хятад юм. Яагаад гэхээр Хятад бол АНУ-ын Дэлхийн ноёрхолд заналхийлж чадах цорын ганц улс. Ираны асуудлыг шийдчихвэл АНУ Ойрх Дорнодоос цэргээ бүрэн татаж, бүх анхаарал, нөөцөө Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис рүү чиглүүлнэ. Энэ нь Хятадын хувьд хамгийн том айдас юм. АНУ-ын хувьд "ар талын асуудал" гэгдэх Ираныг шийдсэнээр АНУ "хоёр фронт"-д зэрэг тулалдах шаардлагагүй болж бүх хүчээ Тайванийн хоолой руу чиглүүлэх боломж бүрдэнэ. Жинхэнэ өрсөлдөөн тэмцэл Тайванийн хоолойд, технологийн салбарт Хятадын эсрэг өрнөнө. Дэлхий тайвшрах болоогүй, харин ч Трамп 'ар талынхаа хогийг' Иран, Венесуэлийг цэвэрлэчихээд үндсэн дайсан болох Хятад руу харах гэж байна. Хэрэв Иран АНУ Израилийн цохилтод орж ялагдаж суларвал АНУ-ын бүх "Армада" болон цэргийн хүч шууд эдийн засгийн болон технологийн гол өрсөлдөгч болох Хятадын эсрэг Тайвань руу чиглэнэ гэсэн үг.
Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр маш болгоомжтой мэдэгдэл хийж, "талуудыг биеэ барихыг" уриалж байгаа ч цаагуураа Иранд "Битгий бууж өг, бид мэдээлэл эдийн засгаар дэмжинэ" гэсэн далд санааг өгч, Трампыг Ойрх Дорнодын зөрчилд удаан зууралдаж туйлдахыг хичээж байна. Хятад бол Ираны тосны гол худалдан авагч. Иран дайнд ялагдвал Хятадын эрчим хүчний аюулгүй байдал шууд Оросоос хамааралтай болно. Ормузын хоолой хаагдсанаар Хятадын аж үйлдвэрүүдийг тэтгэдэг хямд тосны урсгал тасалдана. Иран одоогоор Ормузын хоолойг хааж, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 13%-иар өсөж, 82 ам.долларт хүрсэн. Энэ нь Хятадын эдийн засагт эдийн засагт том "цохилт" өгнө гэсэн үг. Үүний хариуд Хятад улс яаралтай Оросоос авах хий, тосны хэмжээгээ нэмэгдүүлэхээр Путинд санал тавьж байна. Гэвч Путин Трамптай аль хэдийн 2025 оны 8 сард Аляскад тохироо хийж эхэлсэн тул Хятад энэ удаад Орост ч бүрэн итгэж чадахгүй гацаанд орчихоод байна.
Трамп Иранд Deadline өгөөд, түүнийгээ хэрэгжүүлж чадвал энэ нь Хятадад "Хэрэв та нар Тайвань руу хөдөлвөл бид яг ингэж Deadline өгөөд довтлох болно" гэсэн шууд сануулга болно. Хятадын удирдагч Ши Жиньпин армийнхаа дээд тушаалтай нэр бүхий генералууд Жан Юшя, Лю Жэньли нарыг "цэвэрлэж" бүх удирдлагыг өөртөө авч байгаа нь өөрийн эсрэг "дотроосоо нэгдмэл, ямар ч урвагчгүй" армитай байх гэсэн алхам юм. Жан Юшя бол арми доторх "хуучин үзэл баримтлалтай нэгэн бөгөөд Ши Жиньпинийг Тайванийн асуудлаар хэт эрсдэлтэй алхам хийхийг эсэргүүцэж байсан хүн. Иран өнөөдөр пуужин харваж байгаа ч Хятад цаана нь хумсаа мөлжиж сууна. Яагаад гэвэл Иран бууж өгөх нь Хятадын хувьд 'амьд бамбайгаа' алдаж, Трамптай ганцаараа нүүр тулна гэсэн үг. Орос аль хэдийн Трамптай гар барьчихсан. Одоо Хятад 'дараагийнх нь би байх вий' гэхээс үхтлээ айж байна. Дайн бол зөвхөн пуужин биш, энэ бол Хятадыг дэлхийн тавцанаас шахан гаргаж Америкийн нөлөөг тогтоох гэсэн Трампын '"гол зорилго' юм.
Иранд болох үйл явдал бол Хятадын хувьд "Ганцаараа сөрөх" эхлэл байж магадгүй. АНУ "ар талынхаа Ираныг нударгалж дуусаад, үндсэн өрсөлдөгч рүүгээ харах гэж байна. Хэрэв Иран суларвал Энэтхэг улс Ойрх Дорнодын худалдааны зангилаа болохыг эрмэлзэж, АНУ-ын Хятадын эсрэг хамгийн том "түнш" болж хувирна. Энэ нь Хятадад ирэх дарамтыг хоёр дахин хүндэрүүлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр Дайтах сонирхолтой улсууд дуусахгүй. Харин ч Дэлхий "Олон туйлт" байснаа больж, АНУ болон Хятад гэсэн "Хоёр туйлт" шууд мөргөлдөөн рүү шилжиж байна.