Өчигдөр буюу 2026 оны 03-р сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын үеэр сүүлийн үед цахим орчинд “102-ын зураг дардаг өвөө” гэх нэрээр танил болоод буй иргэн Ү.Ганзориг оролцон өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэрээр: "Ахыгаа бүгд таних байх аа, “102-ын зураг дардаг өвөө” гээд. Би 3 сарын 1-нээс ажиллана гэж хэлж байсан. Өнөөдөр ажлаа эхэлсэн чинь хүнд зодуулчихлаа. Одоо шүүх эмнэлэг рүү явж байна. Хууль ёсны шаардлага тавьдаг, Бат-Ялалтыг анхнаас нь дэмжиж явсан хүн. Би өөрөө дэд хурандаа цолтой. Шударга юм хаана ч алга. Би энэ нийгмийг цэвэршүүлэхийн төлөө явж байгаа хэр нь зураг дарсныхаа төлөө хүнд зодуулж явна. Анх хурал хийхэд нь 1000 хүн цуглах байх гэж горьдсон. Гэтэл тийм байгаагүй.
Хүмүүс нуугдмал, хоёр нүүртэй юм шиг санагддаг. Над шиг ингэж ил гарч ирэх хүн байхгүй. Би цагдаагаас айхгүй. Над шиг өөрийгөө шатаачих ч зоригтой хүн байхгүй. Би Дорнодын буриад цустай хүн. Над шиг эх оронч хүн байхгүй гэж боддог.
Цагаан сараар Монголчуудынхаа мууг үзэхгүй, зураг дарахгүй гэж эхнэртээ амласан. Гэтэл өнөөдөр 3-р сарын 1, би ажлаа хийж байна. 30 машины зураг дарсан байна. Энд бүх зүйл луйвар юм шиг санагддаг. Зураг дарсан хүмүүст улсаас, Х.Нямбаатараас 125 сая төгрөг гаргасан. Тэр мөнгөнөөс би 2.4 саяыг л авсан. Над шиг зураг дардаггүй хэр нь 6 сая төгрөг авсан хүн ч байна. Тэр хүн яаж зураг дарсан юм бэ? Би зураг дардаг хүмүүсийг бүгдийг нь танина." гэлээ.
Н.Отгончимэг
Даваа - 03 сарын 23,
2026
Сэтгэгдэл9
Ёстой ориг Монгол үхэр шүү..
чам шиг орк дандаа бүдүүлэг үйлдэл гаргаж нийгэмд гай тарьж явдаг юм. Хот суурин газрын соёл өөр ш дээ.
юм болгон дээр заавал шударга бус юм гарч бхын?
Зөв шдээ. Хотод оркууд дэндүү их байна. Одоо бас камeртай болохоор арай дээрдэж л байна. Тэр оркууд чинь бусдад маш их ажил уддаг гай болдог. Ядаж л орцны үүдэн дээр зогсоол хаагаад эсвэл явган хүний зам дээр гэх мэт үнэн лайтай тэнэг гарууд дэндүү олон байна даа.
Зураг дардаг өвөөг дэмжиж бна. Автомашинаа буруу байршуулсан болгоныг зургууг авч байгаад гүн талархаж бн. Зөв байршуулж суртал нь авсаар байгаарай..Амжилт хүсье.
Үлдсэн 123 саяыг Нийслэлийн хулгайч нарын гар хөлүүд авсан
Хуулиа биелүүлдэггүй энэ оркуудыг, халаастай нь ярьж жаахан ч гэсэн толгойд нь ухааруулж зөв ажил хийж буй Өвөө шүү.... Энэ хөгийн нийгэмд жаахан ч гэсэн гэрэл асааж, шударга үнэнийг тогтоох гэд буй зөв үйлдэл шүү... Ахад амжилт хүсье.
уг нь дүрэм зөрчиж байгаа эргүү оркуудыг хашраах нь зөв ш дээ
барилгын цэрэгт мастер байсан энэ луухааны хүүхэд яасан худалч новш вэ,ахлах дэслэгч л халагдсан ,бас буриад болчихсон,хх