УИХ-ын дэд дарга, сайд асан Т.Аюурсайхан хорих ангиас суллагдмагцаа мэдэгдэл хийв. Уг мэдэгдэлд: "Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов.
Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй.
Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй.
“Т.Аюурсайханы хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй” гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024.09.12-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байтал (албан ёсны линкийг сэтгэгдэл хэсэгт байршуулав) өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр гүтгэж мэдээлсээр байгааг олон түмэн харж байгаа.
Миний бие 2000 онд гадаадад сургууль төгсөж Эх орондоо ирээд 25 настайдаа үйлдвэр байгуулж бизнес хийж эхэлсэн цагаас хойшхи 20 гаруй жилийн миний өмч хөрөнгийг шалгасан. Миний бие энэ урт хугацааны бүх өмч хөрөнгөө баримтаар нотолсон. /Алтан морь г.м бүгд зориуд тараасан гүтгэлэг байсан/ Хэрхэн яаж нотолсноо, өнөөдөр шүүх ямар байдалтай байгааг удахгүй ард олонд нээлттэй танилцуулах болно. Л.Оюун-Эрдэнийг тосгонд галч байхад нь миний бие бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан бол Л.Оюун-Эрдэнэ эдүгээ дэлхийд толгой цохих хөрөнгөтөн болж, харин би ял авав.
Миний бие Л.Оюун-Эрдэнийг хүнд цагт нь яаж тулж түшиж, тусалж, бүх л өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжсэнийг ард түмэн мэднэ. Түүнд хууртагдаж, итгэсэн нь миний алдаа болж, би цагаан дээр хараар бичсэн хууль, өөрийнхөө явсан замнал, гишгэсэн мөрөндөө итгэснээсээ болж өөрийгөө хамгаалж, дуугарч, тэмцэж чадаагүй. Монголын Эх орон, ард түмний төлөөх миний улс төрийн замнал ҮНЭН байсан.
Миний бие Эх орныхоо баялгаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Эсрэгээр нь, баялгийг эзэн ард түмэнд нь хүртээхийн төлөө хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй этгээдүүдийн эсрэг хамгийн хэцүү тэмцлийг хийсээр ирснийг олон түмэн мэднэ. 2017 онд Эрдэнэс тавантолгойн ордыг бүхлээр нь Шинхуа-Энержи Ресурс нэгдэлд 100 хувь бүрэн ашиглуулах нэрээр хувьчлах гэж байсныг нь оройлон манлайлж зогсоосон. Эрдэнэт үйлдвэрийг хувь этгээдүүд завших гэж байсныг оройлон манлайлж зогсоосон. Оюу толгой ордыг ард түмэнд ашигтай болгохын төлөө цуцалтгүй зүтгэж тэмцсэн. Үндсэн хуулийн 6.2 заалтын стратегийн орд газрын баялгийг ард түмэн хүртэх талаарх хэсгийг миний бие санаачилж, үг, үсэггүй боловсруулснаар 2017 онд батлагдсаныг тэр үеийн УИХ-ын дарга, гишүүд мэднэ.
Монголын Эх орон, Монголын ард түмний өнгөрсөнг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно.
2026.03.01
Төмөрбаатарын Аюурсайхан" гэжээ.
Даваа - 03 сарын 23,
2026
Сэтгэгдэл19
Хуцаач чи
"Өсөхийн өлөн" гэдэг хамгийн оносон онош!! Өлөн өссөн хүүхэд дутуугийн комплекстой, маш их өсөрхүү, атаархуу, ямар ч муу юм хийхээс буцахгүй хүн дүрст араатан байдаг!!! Тийм этгээдийг эрх мэдэлтэй болговол уг улс үндэстэн сүйрдэг!!!
ЮУГАА ЭЛИЙРЭЭД БАЙГАА ЮМ БОЛ. ШОРОНД БАЙХДАА МЭДРЭЛ НЬ МУУДЧИХСАН ЮМ БАЙХ ДАА
Хүрэлсүх царь мандтугай.
Тэгвэл баримтаа шүүхэд өгч Оюулзганыг шоронд хатаа.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ нэрний цаана зөвхөн дээрэм, тонууль, алллага, авилгал, хулгай, бусдын хөдөлмөр, урссан хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айдаг, Марксизм, коммунизмыг, Оросыг, Хятадыг 24 цаг зүсэн бүрээр муулдаг., хараадаг. Аюурсайхан гэгч этгээд бол бусдын хөдөлмөр, урссан хөлс, цус, нулимсыг сорон мөлжсөн зэрлэг, махчин, чөтгөр, шуламуудын нэг ажээ.
дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч дарга багшаасаа асуугаад муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна.
Хуцдаг халтар вэ! Занданшатар гөлөгт тал засаж байгаа ухаантайн байхдаа. Буцаж жангаа ид
Golomt Bayasaatai huuhdiin parkiin castle restaurant uulzaad beltgeliin tsunhend hiisen 1 saya usd giin hahuuli avch baisaniig chine tendhiihen zaluuchuud bugd medne. Udaanjargal
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашигласан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. Марксизмын үзэл санаа бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хуваарилах зарчим, систем юм. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
Багабандийн тэжээсэн өлөн бөөс чинь хэрэг наймаалцаж бага ял авч гарч ирээд Хүүк эзнийхээ өмнөөс бусадруу боргож байна
Хэнтийн тэнэгүүдийг дээрээ байлгаад байгаа Монголчцуд та нар хохь чинь Нямбаатар хотын дарга хийж байна .Тэр бэрхийн галчтайгаа хийсэн хулгай луйвраа үргэлжлүүлж байна . Таны татварыг 5 дахин нэмсэн Тэгээд дураараа ваирлаж сайн хүн болж ТҮК автобуснй жолоочийницалинг 3.5 сая болгосон Буруу гээгүй Гэхдээ өөрсдөө ТҮК н цалинг нэмснээр хаггамж цалингаа нэмсэн Дээр нь сэьгэлийнихөөрлөөр нэмсэн учир багш эмч нарыг цалинг йн нэмэгдэлд дуудаж үр дүнд нь жирийн иргэдийн бизнэс амьдрал нурж байгаа
Чи битгий солиор !!! Гэмгүй хүн шоронд ордоггүй.. Монголын Улсын Шүүх тэгвэл юу болох бэ ? Улс оронд !!!!!!
Чи битгий солиор !!! Гэмгүй хүн шоронд ордоггүй.. Монголын Улсын Шүүх тэгвэл юу болох бэ ? Улс оронд !!!!!!
Чи битгий солиор !!! Гэмгүй хүн шоронд ордоггүй.. Монголын Улсын Шүүх тэгвэл юу болох бэ ? Улс оронд !!!!!!
Чи битгий солиор !!! Гэмгүй хүн шоронд ордоггүй.. Монголын Улсын Шүүх тэгвэл юу болох бэ ? Улс оронд !!!!!!
Чи битгий солиор !!! Гэмгүй хүн шоронд ордоггүй.. Монголын Улсын Шүүх тэгвэл юу болох бэ ? Улс оронд !!!!!!
Одоо хариугаа ав да Данх Женко гэсэн хулгаруудыг хэнч оролдохгүй айгаад байдгымуу хулгайч гэж яриад бг харинээ
Одоо хариугаа ав да Данх Женко гэсэн хулгаруудыг хэнч оролдохгүй айгаад байдгымуу хулгайч гэж яриад бг харинээ