АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гэргий Меланиа Трамп ирэх даваа гарагт болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит хуралдааныг даргална. Энэ тухай мэдээллийг НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Майк Уолц Х нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ.
“АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп анх удаа Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргалан явуулна. Энэ нь ротацийн зарчмаар АНУ тус зөвлөлийг даргалж эхэлж буй эхний өдөр тохиож байна. НҮБ-ыг дахин агуу болгоцгооё” гэж М.Уолц бичсэн байна.
Меланиа “Хямрал сөргөлдөөний үе дэх хүүхэд, технологи, боловсролын асуудлуудыг” хөндөн үг хэлэх ажээ. Энэ бол аль нэг улсын төрийн тэргүүний гэргий Аюулгүй Зөвлөлийн хуралдааныг даргалж буй анхны тохиолдол” гэж Ройтерс агентлагийн мэдээнд дурдсан байна. Үүнтэй холбогдуулан The Guardian сонинд бичихдээ, АНУ-ын тэргүүн хатагтай асан Элеонора Рузвельт НҮБ-ын хүрээнд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулахад оролцож байсныг сануулан дурджээ. Тус зөвлөлийн хуралдааныг ихэвчлэн элчин сайд эсвэл тухайн улсын засгийн газрын өндөр тушаалтан даргалан явуулдаг байна.
Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд анх ирсэн цагаасаа хойш НҮБ-ыг шүүмжилж, “энэ бол үр ашиггүй байгууллага, шинэчлэл хийх шаардлагатай” гэж байсан юм.
Харин Меланиа Трамп Аюулгүй Зөвлөлийн хуралдааныг даргалах гэж байгаа тухайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ “энэ бол Аюулгүйн Зөвлөлийг ач холбогдлыг АНУ үнэлж буйг харуулж байна” гэжээ. Д.Трамп өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын талаар аядуу зөөлөн өнгө аястай үг хэлэхдээ “бид НҮБ-ыг бэхжүүлнэ, санхүүгийн тал дээр тусална” гэж онцолсон байна. Саяхан НҮБ-аас мэдээлснийг үзвэл, тус байгууллага энэ сард АНУ-аас 160 сая орчим долларын санхүүжилт авсан байна. Тус улсаас НҮБ-д төлөх татварын хэмжээ 4 тэрбум доллароос давжээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
НҮБ д төлөх ёстой мөнгөө өгч л байвал Мёлани байтугай отгон баньд нь даргалаад явуулсан ч хамаа алга ! Трамп өөрийнхөө байгуулсан хошногоны зөвлөлийг ингээд гурилдаад хаячихлаа ! тэнэг өвгөн юм да !
HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
NYB_iig agyy bolgohod TRAMPIIN sabaraas hol bailgah asan?............................