АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
-Намын шинэчилсэн бүртгэл асуудал дагуулж эхэлсэн. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой дотоод шинэчлэлийн ажлууд явагдаж байгаа. Онцгойлон хэлэхэд, Ардчилсан нам гэдэг байгууллага дотоод шинэчлэлийн ажил хийж байгаа бус ардчиллыг дэмжигчид бүгд үзэл санааны хувьд нэгдэж ажиллахыг урьж байгаа үйл явц юм. Ардчилсан нам уламжлалаа дээдэлдэг шинэчлэлийг эрхэмлэдэг улс төрийн хүчин байна. Бид иргэдийн мэдээллийг СЕХ-оос авсан. Хууль бус зүйл биш. Харин иргэд өөрсдийнхөө мэдээллийг ил болгоод байсан учраас түр хугацаанд зохицуулалт хийсэн.
-Ардчилсан нам Засгийн газарт хариуцлага тооцох асуудлаа хөндөх байх гэсэн хүлээлт бий. Энэ долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа дуусч байгаа. Ардчилсан нам ямар шаардлага, байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна.
Бид төрөө цомхон болгох ёстой, үр ашигтай, бүтээмжтэй болгох ёстой гэдгийг нөгөө талдаа дэд сайд гэдэг данхайсан бүтцийг халах ёстой эсэх бөгөөс Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулах хэмжээнээс дээш тооны гарын үзэг цуглуулсан байгаа.
Тэгэхээр бидний зарчмын шаардлагууд хэвээр байгаа гэж ойлгож болно. Хаврын чуулганы эхэнд эрх баригчид болоод Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тавьсан зарчмын шаардлага хэвээр байгаа шүү гэдгийг хэлье. Морин жил гарч байгаа учраас өнгөрсөн Могой жилд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт шинэчлэлийг хийв гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал уруудсан, бодит орлого нь буурсан. Нөгөө талдаа улс орны авлигажилт хэрээс хэтэрсэн. Үүнийг нь олон улсын байгууллага зарлаж, баталгаажуулсан ийм нэг жил болж өнгөрлөө.
-АН хаврын чуулганы хугацаанд ямар зарчимтай ажиллах вэ?
-Авлига гэдэгт хэн нэгэн улс төрч, улс төрийн хүчнийг онилж хэлж байгаа зүйл биш. Сүүлийн 10 жилд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 50 байр ухарсан байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 байраар хойш ухарсан байна. Үүний цаана засаглалын асуудал, төрийн өмчийн асуудал, шүүх, шударга ёсны асуудал гэх мэт олон зүйлийн нийлбэр гэж дүгнэхээс өөр аргагүй юм.
Тэгэхээр бид үүнтэй холбоотойгоор зөвхөн асуудлыг шүүмжлэх биш, Ардчилсан намыг бүлэг дээр тодорхой шийдэл гаргасан бүтээлч зүйлсийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. Авлигатай холбоотойгоор Төрийн болон албаны тухай хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дур зоргоороо нууцад авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг тусгасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл системийн авлигыг суурь сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж байна. Тиймээс зөвхөн шүүмжлэх биш бодит шийдэл гаргаж ажиллаж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Зандан чинь ОЭ -г бодвол мэдлг чадвараар дагуулахгүй аугаа… нэр гар цэвэр учир энэ богино хугацаанд Улсаа сэв хийтэл өөд татаж бна. Шээс нь гоожсон Нүүрсний хулгайч авилагчдын талд орж Заншатарыг унагаах гэж зүтгэх чинь АН-н имиджийг унагаж хөөдөж бна.
Зандангахай хулгайлагдсан орд Ухаа худаг, Цагаан суваргыг буцаагаад улсад аваадах. Харая
Манай АН мөн ч МУЛГҮУ - МӨЛГАР - МОХОО даргатай юм даа , хол явахгүй - улс төрийн лидерийн цор ганц ч шинж үгүй , зүгээр л сайхан бие хүн ...
минутын өмнө Хүрэлсүх Занданшатар нарын ууж идэж байгааг АН-нхан ил гаргахаасаа юундаа айцгаана вэ? Занданшатар Анандбазараас хаус бэлгэнд авч үүний хариуд 320 тэрбумын шатахууныг ЭТТ-д шахах эрхийг Анандбазарт бэлэглэсэн асуудал, бас Бага Тэнгэрийн аманд нисдэг тэрэгний зогсоолтой хаусыг Хүрэлсүх бариулж байгаа талаар АН яагаад чимээгүй байна вэ? Ирэх сонгуулиар МАНын дарга нарын бөгсийг хэн сайн ухаж ууж идсэнийг нь ил болгосон хүн сонгуульд ялна гэдгийг мэдэхгүй байгаа малнууд юм байхдаа
АН одооноос эхлэн Хүрэлсүхийн Тэрэлжид нүүрсний хулгайн мөнгөөр барьсан Бугат резорт эдлэн газар,Засгийн Ордны ар талд МАН-ын хятад дарга Миеэ данжаадыг сүрдүүлж байгаад газар дээрэмдэж аваад 6 давхар байшин бариулж зарж идсэн асуудлуудын хойноос явах хэрэгтэй. Бас Сэлэнгэд МАНынхан нэг бүсгүйг бүлэглэж хүчиндсэн асуудал бас байгаа.
Аливаа гэмт бүлэглэлтэй тэмцэнэ гэвэл толгойлогч нарыг эхэлж устгах явдал байдаг юм. Энэ бол өнө эртнээс дэлхийн хаана либол хаана хэрэглэгдэж ирсэн хэрэглэсээр байгаа тактик стратеги. Ийм учир АН эхлээд Хүрэлсүх Занданшатар Данх гэсэн бүдүүн данжаадуудын бөөрийг хайр найргүй гаргах хэрэгтэй. МАН үүнийг мэдээд худалдаж авах болох вии. АН ын дарга нар худалдагдаж МАНын хөнжилд орж хошногодуулж байсан явдлыг давтахгүй байх хэрэгтэй.
АН БАС ЛУЙВАРЧДЫН НАМ