Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд, цогцсыг нь нууж булсан хэргийг цагдаагийнхан илрүүлжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь 2022 онд сураггүй алга болжээ. Түүний алга болсон байдал нь сэжигтэй байсан тул цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Улмаар мөрдөн шалгалтын явцад сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоож, түүний цогцсыг олсон аж.
Уг хэргийг түүний төрсөн эцэг 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож амь насыг нь хохироосон болох нь илэрчээ. Ингэхдээ тэрбээр эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцож, хүүгийнхээ цогцсыг нууж булсан болох нь тогтоогджээ.
Пүрэв - 02 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Адгуус хүртэл үр төлөө хайрлаж байхад хүн адгууснаас дор юм. Нийгэм улам зэрлэгшиж байна.
Бүр 3 хүн нуун дарагдуулсан
Хөөрхий дөө төрсөн үр гэдэг эрэгтэй хүнд олдохгүй үнэтэй амь шүү. Эмэгтэй хүн өөрийнхөө үрийг өөрөө төрүүлдэг тул ямар нэгэн эргэлзээ байхгүй. Эр хүний хувьд энэ нь эргэлзээ үүсвэл аюул болдог. Энэ удаа яагаад ийм болов гэдэг эхнэрийн үг үйлдэлээс хамаарсан байх. Ум ма ни бад мэ хум.