Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ нийгэмд таниулж байгаа. УИХ-ын гишүүн, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, АН-ын дарга, Шадар сайд асан Л.Гантөмөр, АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин гээд олон хүмүүсийн нэр энд бий. Гэвч эдгээр нэр бүхий эрхмүүдийг нэг нэгээр нь нийгэмд муухай харагдуулах, нэр төрийг нь унагах кампанит ажил өрнөөд байна. Улс төрийн хэллэгээр бол бүгдийнх нь нүүрийг “баастаж” байна.
Н.Алтанхуягийг Хөгжлийн банкаар, Лу.Гантөмөрийг ахуйн хэргээр, мөн нөгөө шашин энээ тэрээгээр нь, З.Энхболдод нэг салдаггүй хэрэг тохчхоод чөдөрлөөд, Х.Тэмүүжинг цагдаагийн гүтгэлгийг нь бэлтгэчхээд анаад хүлээж байна.
С.Баярцогтыг бол Оюу толгойтой гэрээ хийсэн аймаар хүн гэж ард түмэнд бүүр цээжлүүлсэн бөгөөд дээрээс нь огт ор үндэсгүйгээр гарал үүслийнх нь тухай домог зохиожээ. Энэ бүгдээс харахад АН- аас нэр цэвэр хүн үлдээгүй бололтой. Ерөнхийлөгчийн сонгууль бол нэр алдартаа сүүдэр тусгасан хүн ард түмний дунд явж санал цуглуулах нь эргэлзээтэй болдгоороо онцлогтой. Бүх ард түмний саналын уралдаан болдог сонгууль. Тийм учраас ийм гүтгэлэг цаашид үргэлжлээд байвал дээрх хүмүүсийн хувьд бүх ард түмнээс сонгогдоно гэхэд эргэлзээтэй болж байна.
АН бүр болохгүй бол намын дарга О.Цогтгэрэлээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх хувилбар байгаа гэнэ. УИХ-ын сонгуулиар нам ялбал Ерөнхий сайд болох хүн гэж үзэж байгаа ч Ерөнхийлөгчид “уячихад” болохгүй юм байхгүй гэцгээж байна.
Чухам өөрөө юу гэж үзэж байгааг хэн ч хэлж мэдэхгүй гэцгээх ч энэ талаар огт бодож үзээгүй гэж байхгүй гэсэн яриа бол бий. Тэр Увс аймгийн Тэс суманд 1976 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн гэсэн намтартай. Ер нь таньдаг хүмүүс нь түүнийг 1975 оны хүүхэд л дээ гэх нь ч байдаг.1976 оны хүүхэд гэхэд энэ жил 50 настай. Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэчилсэн найруулагд бичсэнээр бол Монгол Улсын иргэн 50 нас хүрсэн бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно гэсэн байдаг. Энэ жил 50 настай хүн ирэх жил 51 хүрнэ. Тэгэхлээр нэр дэвших насны болзлоо хангасан аж. Арга тасарсан нөхцөл байдал үүсвэл АН даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж магадгүй.
Ө.Тулга
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
Арга ядсан, ядаагүй!болсон, болоогүй хүмүүс дэвшүүлснээс, Намын дарга нь өрсөлдсөн нь дээр!. Ялвал Ерөнхийлөгч, ялагдвал Намын даргын албаа өгөх...ккк
Дамын наймаачин панзчингууд улсыг удирдана гэдэг чинь улс орноо зарж борлуулахыг дэмжиж байна гэсэн үг.
Adgiin novshnuud zoriud adgiin novshoo devshuulj MAH g l yaluuldag yanhan nam bolson shd. Muu nertei ch erdene bhda MAH tai Ana mana temtsdeg bsn daa. AH g iim bolgoh zamiig battulga enhbold altanhuyag nar ehluulsen dee. Ard n hurelsuh geh met
Олон нам байгуулж монголчуудыг өөр хооронд нь хагалан бутаргах чулууг 1990 онд далайн цаадах Америк орноос шиджээ гэдгийг монголчууд одоо л дөнгөж ухаарч эхэлж байх шиг байна. Америкуудын эцсийн зорилго нь буурай хөгжилтэй улс орнуудыг дотроос нь хагалан бутаргаж өөрийн талд татах, хөрш улсуудаас нь хөндийрүүлэх, байгалийн баялагийг нь чөлөөтэй дээрэмдэх, улмаар дэлхийг эзэгнэх, дэлхийг жанжлах далд, нууц, хорон санаа байсан нь одоо л тодорхой болж байна. Дээрэмчин Америкийн ийм хорон санааг монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ одоо таньж эхэлж байна. МАН үеийн үед хоёр хөршөө түшиж Монгол улсаа хөгжүүлж ирсэн, харин АН 1990 онноос хойш дээрэмчин Америкийг түшиж монгол улсаа дампуурууллаа. Монголчууд АН-ыг устгах хэрэгтэй, дээд шүүхээс АН-ын үйл ажиллагааг хориглох хэрэгтэй.
Дур эзэнээ голохгүй дуд чөмөг сүүжээ голохгүй гүй чи зүгээрэ бай Хөгшөөн яг чамд тохирох ажил бол нарантуул зах дээр порно сд зараад злгсож байвал чамд өлзийтэй шүү Үхсэн хатсаны ерөнхийлөгч юу вэ юу вэ
шшш
Цогтгэрэл дэвшвэл МАН-д Ерөнхийлөгчийн суудлыг бэлэглэснээс өөрцгүй.
Baga sig solior?...gelegnyyd ee!!!!!!!!!!!!!!!!!tanai namaar yah be??????????????dee.....................................geleenyyd ee.....hynii nyyr harj chadahaargyi boltoloo hylgailsan byzaryyd Mongoliig ehleed ygyi hiisen biz dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!honsoor chini ????????????????????????
Норовын алтанхуяг аа ерөнхийлөгчид дэвшүүлээч ээ. 18 аймагийг хоёрхон жилд засмал замаар холбосон хүнийг хөдөөнийх нь шууд сонгоно. Наад амбицтай хэдэн нөхөдөөсөө салаач ээ.
ӨНӨӨДРИЙН ЦОГТГЭРЭЛ ДАРААГИЙН ОЮУНЭРДЭНЭ.
Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл гээд толгой Алуурчдын угаадасаар амьдрагч Алуурчдын ардчилсан намын гамингууд ө. тулга мэтийн боол гөлгүүдийнхээ угаадас ялгадас шавхрууг нь сайтар нэмжээ… Н. Алтанхуяг, З.Энхболд гэсэн 2 хүн л арай гайгүй нь бололтой Бусад нь бүгд Алуурчин элбэгдоржийн асарч хамгаалж сургаж хүмүүжүүлсэн боол гөлгүүд. Тэр баярцогт данжаад гээч өмхий шаар бол монголоос гармагц л монгол хүн байхаасаа ичиж гутаад өөрийнхөө хятадын иргэн гэдгээрээ бахархаж гайхуулдаг ба Алуурчин элбэгдоржтой түрийвч нэгтэй хулгайч луйварчин Баярцогт данжаад яагаад монголд амьдарна вэ??? Энэ өлөн бөөс бол хятадад тоогдохгүй нэг муу цэг төдий учраас, хятадад энэ бөөс бол юу ч цусалж чадахгүй хумхийн тоос болно Монгол манкуур оркуудыг яаж л бол яаж тархийг нь угааж чаднаа гэдгээ өмхий өлөн бөөс тооцоолсон, баялагийг нь үнэгүй цусалж чадахаа маш сайн мэдэж байгаа Алуурчин эзэн элбэгдоржийнхоо оффшор Дансыг бөөцийлөгч өлөн бөөс. Нам нэртэй манан мафийн Алуурчид