ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 26 /BBC/. Владимир Зеленский, Дональд Трамп нар лхагва гарагт утсаар ярьж, гуравдугаар сарын эхээр болох ёстой Орос-Украин-АНУ-ын гурван талт хэлэлцээний дараагийн үе шатны талаар хэлэлцжээ.
В.Зеленский нэгдүгээр сарын сүүлчээр Давост уулзсанаасаа хойш Д.Трамптай анх удаа утсаар ярьсан байна. Хоёр удирдагчийн яриа 30 минут үргэлжилжээ. Axios цахим хуудасны гурван эх сурвалжийн мэдээлснээр, яриа хэлэлцээ найрсаг, эерэг уур амьсгалд болсон байна.
Д.Трампын тусгай элч нар болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар мөн уг ярианд оролцжээ. Тэд пүрэв гарагт Женевт очих бөгөөд тэнд Рустем Умеров тэргүүтэй Украины төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн байна. Кушнер, Уиткофф нар Женевт мөн Оросын тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй тусдаа уулзаж магадгүй тухай Axios-ын эх сурвалж хэлсэн байна. Ийм уулзалт болох магадлалтай байгаа тухай мөн Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын ярьснаар, В.Зеленский өмнөхийн адил Д.Трампт дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайныг зогсооход шахаж чадах цорын ганц хүн нь Америкийн Ерөнхийлөгч гэдгийг хэлсэн байна.
“Дараа нь Зеленский дайн энэ жил дуусна гэж найдаж байгаагаа хэлсэн бол Трамп хариуд нь дайн хэтэрхий удаан үргэлжилж байна хэмээн хэлээд, дайныг нэг сарын дотор дуусгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн” гэж Axios-ын эх сурвалж ярьжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ДЭЭР В.ПУТИНЫ ХЭЛСЭН ҮГ, ГОЛ САНААНУУД: ӨНӨӨГИЙН НАРИЙН ТӨВӨГТЭЙ ОЛОН УЛСЫН ОРЧИН, ДЭЛХИЙН ХЭД ХЭДЭН БҮС НУТАГТ МӨРГӨЛДӨӨН ОГЦОМ НЭМЭГДЭЖ БАЙГАА, ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА НЬ ХОЛБООНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ГИШҮҮДЭЭС ХАМГИЙН ИХ СОНОР СЭРЭМЖ, САХИЛГА БАТ, АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА. ЮУНЫ ӨМНӨ ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЁСТОЙ. ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТИЙН ЦӨМ НЬ ТОДОРХОЙ БӨГӨӨД ОДООГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ БАЙНА. ТУЛААНЫ ТАЛБАРТ ОРОСТ СТРАТЕГИЙН ЯЛАГДАЛ УЧРУУЛЖ ЧАДААГҮЙ ТУЛ ДАЙСАН, ХУВЬ ХҮН БҮЛЭГЧИЛСЭН ТЕРРОРИЗМ РУУ ШИЛЖСЭН. ҮҮНД ХОТУУДЫГ БУУДАХ, ДЭД БҮТЦИЙГ СҮЙТГЭХ, ТӨРИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭСРЭГ АЛЛАГА ҮЙЛДЭХ ОРОЛДЛОГО ОРНО. ДАЙСНУУД ЯМАР Ч АРГААС ЗАЙЛСХИЙХГҮЙ БАЙНА. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ТЭДНИЙ ЦӨМИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙГ АШИГЛАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БОЛОН САНАА БОДЛЫН ТАЛААР АЛЬ ХЭДИЙНЭ МЭДЭЭЛЭГДСЭН. ТЭД ИЙМ ҮЙЛДЭЛ ХЭРХЭН ДУУСЧ БОЛОХЫГ ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХ.