Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд нар салбараа самарч байгаа нь нууц биш. Энэ хаврын улс төр жижиг намуудыг Засгаас гаргах асуудлаар өрнөж мэдэхээр байна.
Шуудхан хэлэхэд Г.Занданшатарын Засгийн газарт “жижиг” намууд жижигдэж байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед эрх мэдлийн хуваарилалт, олон ургалч оролцоо, тэнцвэртэй бодлого,мэргэжлийн шийдэл гэсэн уриа давамгайлж байсан.
Гэвч бодит байдал дээр жижиг намуудаас орж ирсэн сайд нар бодлогын манлайлал үзүүлэхээс илүү намтрын зузаатгал, “гоёл” чимэглэл аятай сайдын суудлыг авч явж байгаа. Шадар сайд Т.Доржханд ХҮН намын дарга. Эдийн засгийн сахилга бат, төсвийн хариуцлага, институцийн шинэчлэл ярьдаг улстөрчийн хувьд байр сууриа хатуу хамгаална гэж олон нийт найдаж байв. Гэвч бодит ажил хэрэг дээр том намын шийдвэрүүдийг зөөлрүүлэхээс цаашгүй харагдах үе олон. Төсвийн тэлэлт, төрийн өмчит компанийн сахилга бат, томилгооны ил тод байдал дээр ХҮН намын амласан шинэчлэлийн ул мөр огт харагдсангүй.
Шадар сайд Т.Доржхандын хувьд эрчим хүчний реформ хийнэ хэмээн ярьж сайдын суудалдаа нэг хэсэг ихэд тухтай шигдэж байв. Гэвч энэ өвөл нийслэл “гал алдаж” ерөнхийдөө Т.Доржханд сайд дүнгээ тавиулчихсан. Дараа нь үнийн өсөлтийг хянах ажлын хэсгийг ахалж ажиллав.
Өнөөдөр үнийн өсөлт манай иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь мөн л түүний “гавьяа”. Гэвч Т.Доржханд сайд тас гүрийж, улстөржиж, “тэнгэр” дээрээс асуудлыг харсан хэвээр л байна. Боловсролын сайд Б.Наранбаяр ч хариуцлага хүлээх сайд нарын нэгд аль хэдийн орчихсон. Боловсролын салбар бол эмзэг, том систем. Тэрээр мэргэжлийн хүн гэсэн имижтэй. Гэвч бодлогын түвшинд дорвитой, системийн өөрчлөлт хийсэн хийж чадаагүй. Б.Батбаатар сайдын хувьд салбарын бодлогын жинтэй шийдэл, олон нийтэд нөлөөлөх реформын үр дүн тод харагдахгүй байна.
Жижиг намын сайд нарын нийтлэг сорилт бол эрх мэдэл хязгаарлагдмал, шийдвэр гаргах төвлөрөл том намд байдаг бүтэц. Гэхдээ улс төрд “боломж бага” гэдэг нь тайлбар байж болохоос, шалтаг байж болохгүй.
Ер нь тэгээд жижиг нам Засагт орсноороо томордоггүй. Харин бодлогын шийдлээрээ томордог гэдэг нь сургамж болж байх шиг байна. Реформ шинэ соёл, зарчимч байр суурь нь бүдгэрч тэд Засгийн газрын “квот”-оос цаашгүй харагдаж эхэллээ. Засгийн газарт “жижиг” намууд жижигдэж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
МОНГОЛЧУУДАА ЭЗЭН ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ, ХЭЛГҮЙ АМГҮЙ, ГАР ХӨЛ, ЧИХГҮЙ , БООЛУУД БАЙГАА УЧРААС ДАРАНГУЙЛАГЧ, УРВАГЧ, АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИН, ДЭЭРЭМЧИД БАЙГАА ШҮҮ. ЭЗЭН АРД ТҮМЭН БАЙСАН БОЛ ЭНЭ УЛС СӨХРӨХГҮЙ БАЙЛАА. УИХ ТАР. ДУУГАРВАЛ ДУУ НЭГ, ДУГТАРВАЛ ХҮЧ НЭГ.
Том нам юм бол Оджаргал шээсийг шоронд суулгаад шударга ёсыг тогтоочих.
Солиот хулгайч нараа, та нар монголыг удирдаж чадахгүй. Иранд америк дайн өдөөвөл маргааш нь дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж, Монголын нийгэмд хулгайч нарыг төрөөс зайлуулах шаардлага шууд үүснэ. Хулгайч хүн төр удирдах нь бүү хэл шоронд суух ёстойг дэлхий бидэнд зааж өгнө. Эдийн засгийн хямрал Монголд яагаад үүсэв гэхээр хулгайч Оджаргалаас эхлээд шоронд суулгаагүйгээс болж байгаа зүйл юм.
Олон нам байгуулж монголчуудыг өөр хооронд нь хагалан бутаргах чулууг 1990 онд далайн цаадах Америк орноос шиджээ гэдгийг монголчууд одоо л дөнгөж ухаарч эхэлж байх шиг байна. Америкуудын эцсийн зорилго нь буурай хөгжилтэй улс орнуудыг дотроос нь хагалан бутаргаж өөрийн талд татах, хөрш улсуудаас нь хөндийрүүлэх, байгалийн баялагийг нь чөлөөтэй дээрэмдэх, улмаар дэлхийг эзэгнэх, дэлхийг жанжлах далд, нууц, хорон санаа байсан нь одоо л тодорхой болж байна. Дээрэмчин Америкийн ийм хорон санааг монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ одоо таньж эхэлж байна. МАН үеийн үед хоёр хөршөө түшиж Монгол улсаа хөгжүүлж ирсэн, харин АН 1990 онноос хойш дээрэмчин Америкийг түшиж монгол улсаа дампуурууллаа. Монголчууд АН-ыг устгах хэрэгтэй, дээд шүүхээс АН-ын үйл ажиллагааг хориглох хэрэгтэй.
Кубад очоод америкийн эсрэг тэмц.
Албан тоогоор 20000 гаруй хужаа албан бус тоогоор 200000 500000 хужаа Монгол улсад байж болзошгүй байна. Монголыг хятадаар пиг дүүргэж буй Бээжин хавнуудыг нүдлээд аваарай. П.Сайнзориг, Э.Бат-Амгалан, Н.Алтаншагай, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин. Энэ гишүүдийн гэрээр хужаа нар хамаатан садан шиг орж гардаг төрийн шийдвэр хужаа нарын талд гардаг нь ийм учиртай.