Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Халуухан хаврын улс төр Г.Занданшатарын Засгийн газрыг ч тойрохгүй, дайрах нь лавтай. Засгийн газар бүрэлдэхүүнээрээ унахгүй юм гэхэд 2-3 сайд, цаашлаад нэг нам сугарч үлдэх магадлалтай байна. ХҮН нам Засгаас гарч, Үндэсний эсвэл Засагт хамтрах уу гэсэн яриа сонсогдож эхлэв.
ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд хоёр ч Засгийн газарт сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнтэй хамт ХҮН намаас Боловсролын салбарыг Б.Наранбаяр удирдаж байгаа.
Гэвч энэ хоёр сайдын нэр хүнд, бодлогын үзүүлэлт Төрийн ордонд ч, Төрийн ордны гадна ч сайн биш, бүр муу байгаа нь нууц биш. Шадар сайд Т.Доржхандын хувьд эрчим хүчний реформ хийнэ хэмээн ярьж сайдын суудалдаа нэг хэсэг ихэд тухтай шигдэж байв. Гэвч энэ өвөл нийслэл “гал алдаж” ерөнхийдөө Т.Доржханд сайд дүнгээ тавиулчихсан. Дараа нь үнийн өсөлтийг хянах ажлын хэсгийг ахалж ажиллав. Өнөөдөр үнийн өсөлт манай иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь мөн л түүний “гавьяа”. Гэвч Т.Доржханд сайд тас гүрийж, улстөржиж, “тэнгэр” дээрээс асуудлыг харсан хэвээр л байна. Боловсролын сайд Б.Наранбаяр ч хариуцлага хүлээх сайд нарын нэгд аль хэдийн орчихсон.
Тэгэхээр ХҮН намын Засгаас гарахад гайхах зүйл алга. Нөгөө талаар Үндэсний эвсэл бол эрх баригч намын нэг салаа мөчир. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаярыг дэмжигчид МАН-ын удирдах түвшинд олон бий.
Н.Номтойбаярын улс төрийн карьер эрх мэдлийн төвд ойр гэж хэлж болно. Тэр “Үндэсний эв нэгдэл” гэх томьёоллыг улс төрийн шинэ талбар болгохыг эрмэлзэж яваа. Харин Засагтай хамтарч орох нь түүний энэ үзэл санаатай хэр нийцэх үү гэдгээс л бүх зүйл шалтгаалах биз.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл9
Хүрэлсүхийн хөөж байгаа ХҮН Буриадаараа гайхуулдаг Ноитойтой эвсэнэ гэж байхгүй. Хүрэлсүх сүржигнэж шоудсан ч Номтойбаярыг зөвхөн толгойг илсэн.
Хүк ийн эсрэг хүн шүү дээ. Хүк айж бгаа
Алуурчин Номтойбаярыг Данх саарал ордонд оруулж дархалсан. Намайг оруулах 126 гишүүний хууль гаргахгүй бол Сэлэнгэд үйлдсэн хүчингийн хэргээ задална гэж Данхыг сүрдүүлж байгаад хэргээ гүйцэлдүүлсэн гэдэг. Данх энэ сүрдүүлгээс маш их айж балмагдсан гэдэг.
Номтойбаяр бол гэмт хэрэгт байнга орооцолдож ирсэн сэжиг бүхий улс төрийн янхан болно. Харин Оюун-Эрдэнэ монголын төлөө Ухаа худаг ордыг авах гэж зүтгэсэн сайн улс төрч мөн.
Хаврын улс төр нь дандаа л халуухан болдог юм ёр нь хүйтэн болж байсан удаа байхгүй ! Нэг сайд огцорсон ч халуухан боллоо гэнэ балайгууд чинь !
Номтойбаяр буриадаараа гайхуулдаг нь яг социализм.Дараагийн тагнуулын дарга нь бас буриад Хурц.Монгол бие даасан орон мөн үү?
Яриа нь хүртэл хүүхний шинжтэй муу хогийн хурлийз гар, ийм сэжгийн юмнуудыг устгалд оруулаач
Ард түмэн нь харанхуй бүдүүлэг байх тусам төр засаг нь дураараа аашилдаг.
Яаанааа энэ халтар бангладёш амьд уу