“Эрх чөлөөний дууч” хэмээн алдаршсан яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1936 оны хоёрдугаар сарын 10-ны энэ өдөр Хэнтий аймгийн Дархан сумын нутагт төрсөн байдаг. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан Р.Чойномын “Өд” сангийн үүсгэн байгуулагч, хэл бичгийн ухааны доктор Д.Ганболдыг урьж, Р.Чойномын бүтээл туурвилын талаар ярилцлаа.
-Монголын орчин үеийн уран зохиолд эх бичгийн судалгаа хийлгэсэн хоёр зохиолч байдаг. Түүний нэг нь Р.Чойном билээ. Онцлог нь юу байв?
-Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” 1990 онд 50 мянган хувь хэвлэгдэж дуусахад монгол хүн бүр шүлэг бүтээлийг нь уншиж байлаа. Энэ үед ийм яруу найрагч байдаг юм байна. Шүлгийг ингэж өөрөөр чөлөөтэй бичиж болдог юм байна гэх бодлоор шимтэн уншиж байлаа. Харин найман жилийн дараа Р.Чойномын судалгааны ажлаа эхэлсэн.

Р.Чойнямын зурсан Д.Нацагдоржийн хөрөг.
Их зохиолч Д.Нацагдорж зохиол бүтээлээ монгол бичгээр бичдэг байсан тул буулгалт нь харилцан адилгүй байж. Тиймээс үүнд эх бичгийн судалгаа хийж, аль буулгалт нь зөв бэ. Алийг өөрийнх нь гар бичмэлээс буулгасан бэ гэдгийг судлахаар эрдмийн ажил хийжээ.
Р.Чойном амьд ахуйдаа дөрвөн ном хэвлүүлсэн. Харин түүнийг нас барснаас хойш буюу 1990 оноос хойш хэвлэгдсэн номууд зөрүүтэй байлаа. Тухайлбал, Сүмтэй бударын чулуу ном гар бичмэлээсээ өөр буюу зарим үг, үсгийг сольсон, дарсан, хассан байв.
Ингээд түүний зохиол бүтээлийг гар бичмэл дээрх бодитоор нь уншигчдад хүргэх хэрэгтэй гэх бодлын үүднээс багшаасаа асууж, эх бичгийн судалгаагаа эхлүүлсэн. Энэ бүхнээс өмнө Р.Чойномын олон гар бичмэлийг цуглуулаад сан бүрдүүлсэн байсныг минь судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй гэх зөвлөмжийн дагуу багшаасаа лавлаж, яагаад гэх асуултын хариултыг олохоор судалсан.

Р.Чойнямын гар бичмэл.
-Намын үзэл суртлын нөлөө бүрэн буураагүй байсан нь үг, өгүүлбэр хасахад нөлөөлсөн байх. Түүнээс өөр шалтгаан бий юу?
-1988 оны үеэс өөрчлөн байгуулалтын яриа эхэлж, Монголын зохиолчдын эвлэл ямар зохиолчийн номыг хэвлэх вэ гэх санал асуулгыг ард түмнээс автал дуу нэгтэйгээр “Р.Чойном” гэж байв. Ингээд 1989 онд “Чойномын өвийн комисс”-ыг байгуулж, бүтээлийг нь цуглуулж, энэ ном хэвлэгдсэн юм.
1990 оны эхэн үед социалист нийгмийн үзэл суртал бүрэн тавигдаагүй байсан тул тодорхой хэмжээний хяналт байсан. Иймд Р.Чойномын бичсэн тэр хэвээр нь хэвлэхээр зөвлөгөөнөөр ороод хасагдаж магадгүй гээд эх бэлтгэсэн хүмүүс улс төр, элдэв хэрэг төвөгтэй холбоотой үгийг хассан байдаг.
Тухайлбал, “Намайг аваад явсан гэвэл улс төрийн арак гэдэг амьтан аваад явсан шүү” гэх энэ хэсэг байна. Мөн санамсаргүй буюу нүүр алгасаж буулгасан алдаанууд гарчээ. Р.Чойномын шүлгүүд 1969 оноос хойш хэвлэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, гар бичмэлээрээ ард түмний дунд тархсан. Шүлэг сонирхогчид дэвтрээс дэвтрийн хооронд бие биеэсээ хуулж авахдаа зөрүүлж, түүнийгээ 1990 оноос хойш өөрсдийнхөөрөө сонин, сэтгүүлд хэвлүүлсэн. Иймд энэ бүхнийг нэг мөр болгож, гар бичмэл дээрх жинхэнэ хэлбэрийг тогтоох нь чухал байсан.

Р.Чойнямбын зурсан аравч.

-Р.Чойномын түмэнд түгсэн олон гайхалтай бүтээл бий. Гэхдээ “Залуу нас” найраглал түүний алдарших үрийг тарьсан болов уу. Анх хэрхэн хэвлэгдсэн юм бэ?
-1955 онд “Утга зохиол” сонинд “Өвгөн буурал аав минь” анхны шүлэг нь хэвлэгдэж байлаа. Хүүхдийн уран зохиолч Д.Содномдоржоор дамжуулж энэхүү шүлгээ сонинд өгтөл засваргүйгээр хэвлэгдсэн. Үүнээс хойш илүү урам зоригтойгоор шүлгээ бичиж эхэлсэн байдаг. Харин алдарших болсон шалтгаан нь “Залуу нас” найраглал юм.
1958 оны наймдугаар сарын 14-ний өглөө гэнэт босож чадахгүй болсон. Сүрьеэ нь хүндэрч ясандаа хүрээд хэвтэрт хоёр жил болохдоо “Хавар” туужийг бичээд дараа нь “Залуу нас” үргэлжилсэн үгийн зохиол бичиж байв.
Гэтэл сонин дээр найраглалын уралдаан зарласан байхыг хараад нөгөө үргэлжилсэн үгийн зохиолоо найраглал болгоод уралдаанд илгээсэн. Тэр нь Хувьсгалт залуучуудын эвлэлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж, хувьсгалт залуучуудын хэвлэлд хэвлэгдсэн. Энэ нь Р.Чойномыг монголчуудад алдаршуулах анхны зам мөр нь болсон.
Дараа нь “Хүн” романаа бичсэн. Хувьсгалт залуучуудын эвлэлийн нарийн бичгийн даргаар Л.Түдэв гуай тухайн үед ажиллаж байсан гэдэг. Тэндээс зарласан уралдаанд “Хүн” романаараа мөн гуравдугаар байр эзэлж, эвлэлийн зардлаар хэвлүүлж байв.
Ингээд хоёр жилийн дотор Р.Чойномын шүлэглэсэн тууж, роман хоёр хэвлэгдэхээр хүн бүр уншаад “Романыг үргэлжилсэн үгээр бичдэг байтал энэ зохиолч шүлэглэсэн байдлаар бичиж болж байна” гэж яригдаж эхэлсэн. Цаашлаад тавдугаар ангийн боловсролтой мөртөө ийм бүтээл туурвидаг гоц авьяастай хүн байна гэх дуулиан гарсан. Тухайн үед их дээд сургууль, албан байгууллагууд Р.Чойномтой бараг өдөр бүр уулзалт зохион байгуулж, нэр хүнд нь түгж эхэлсэн юм.

-Эдгээр бүтээлийн дүрүүд өөрийнх нь бодит амьдрал, үзэж харсан үнэнээс урган гарсан гэдэг. Үнэн үү?
-“Залуу нас” туужид Замбага гэх бүсгүй эмнэлэгт очдог шүү дээ. Р.Чойном Толгойтын модон гүүрний тэнд явж байтал 49 мотоцикл ширүүн өнгөртөл нэгэн бүсгүй гүүрэн дээрээс онхолдсон байгаа юм. Дараа нь бие нь өвдөөд эмнэлэгт дугаарлаж байтал нөгөө бүсгүй суга таягтай явж байж. Тэр дүр зургийг хараад хүний залуу нас ийм богинохон, нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж болох юм байна гэх бодлын үүднээс “Залуу нас” бүтээлээ бичсэн байдаг.
“Хүн” романы гол дүр кондуктор бүсгүй байдаг. Энэ дүрийг анхны эхнэр Лхагважаваас санаа авч, хүн хаана, юу хийж амьдрах нь чухал биш юм байна. Харин хайр дурлал хүнийг яаж ч өөрчилж болох хүчтэй зүйл юм байна гэх санаагаар романаа бичсэн байдаг.
Манайхан шүүмжилсэн л дээ. Нэг харахад Зүүнбаян, нэг мэдэхэд Хэнтий, Баян-Өлгийд явж байдаг гэж. Энэ газруудыг яагаад сонгосон нь бас учиртай. Тухайн үед Р.Чойном Налайхад амьдарч байсан. Энэ үед уурхайн ажилчид казахуудтай дотно нөхөрлөж, хэлийг нь сурч байсан болохоор газар орных нь талаар багцаатай бичсэн болов уу.
Түүнчлэн тухайн үед Зүүнбаянаас нефт гарч байсан тул Монголын хөгжил цэцэглэлт тэнд өрнөх гэж байна гэх үүднээс сонгожээ. Тавдугаар анги хүртлээ Хэнтий аймагт сурахдаа буриадуудтай ойр байсан тул Батширээтийг оруулсан байх жишээтэй.
Судалгааны явцад ажиглахад “Хүн” романы анхны гар бичмэлд Чингис хааны тухай мөрүүд байдаг. Харин хэвлэгдэхэд байхгүй байгаа юм. 1962 онд Төмөр-Очир гуай Чингис хааны ойг тэмдэглэж, Дадалд Чингис хааны хөшөөг барьсны дараа буруудсан. Чингис хааныг магтан дуулж байх үед гар бичмэл дээр нь байгаа боловч хэвлэгдэх үед буруудах гээд байгаа тул сольж өөрчилсөн байгаа юм. Ингэхээр Р.Чойном өөрийн үзэж харсан үнэн зүйлсийг зохиол бүтээлдээ тусгадаг байсан байгаа юм.
-Тэрээр “Ад үзэгдсэн гар бичмэлүүдийг минь алтаар үнэлэх цаг заавал ирнэ” гэсэн байдаг. Ингэхээр ямар түвшний бүтээл бичиж байгаагаа өөрөө мэддэг байжээ?
-Ясны сүрьеэ нь хүндрээд эмнэлэгт хэвтэж байхдаа нэгээс хоёр өдөр бүтэн биеэрээ лаанд орж, хөдөлгөөнгүй хэвтдэг эмчилгээгээ хийлгэдэг байж. Энэ үеэр эмнэлэгт хэвтэж байсан 40 гаруй хүнд уран зохиолын хичээл зааж, шүлэг бичих зөвлөгөө өгдөг байсан. Эдгээр хүний нэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч Г.Аким гуайн эхнэр Гавьяат багш Дулмаа байжээ. Түүний энэ хичээлийн “Уран зохиол гэж юу вэ” гэх ухагдахууны дөрвөн заалтын нэг нь “Ямар ч цаг үед хоцрогдохгүй уран бүтээл бичиж үлдээх ёстой” гэсэн байна. Мөн “Үүрд хэзээ ч хуучрахгүй үнэн байхыг хүснэ” гэж Р.Чойномын мөрт байгаа юм. Энэ нь түүний “Миний бичсэн бүтээлүүд ямар ч үед хуучрахгүй, уншигдаж байх ёстой” гэх үзлийг баримталж байсныг илтгэнэ. Би 45 хүрвэл 100 хүрсэнд тооцно гэсэн байгаа юм. Ингэхээр өөрийн эрүүл мэндийг нэгдүгээрт мэдэрсэн байгаа юм. Өөрөө 43 хүрээд бурхан болсон шүү дээ. Энэ нь 100 насалсан юм шиг уран бүтээл хийнэ гэсэн санаа байж.
-Р.Чойномын олон нийтэд ил болж хэвлэгдээгүй хэдий хэмжээний гар бичмэл байгаа вэ?
-Монголчууд тулгын гурван чулуу гэж ярьдаг. Энэ нь уран бүтээлч хүний хувьд төр, ард түмэн, байгаль дэлхий гурав байгаа юм. Би Р.Чойномоос гадна Равжаа хутагтын зохиол бүтээлийг 2000 оноос хойш сонирхож байна. Равжаа хутагтыг буруу номын хүн гэж төр нь адалж, ард түмэн нь хоёр хуваагдаж байлаа.
Хийдэд хадгалагдаж байсан түүний бүтээл туурвилыг Түдэв тахилч авдарт хийгээд газарт булснаар хэлмэгдүүлэлтийн үед усталгүй хадгалагдсан. Харин Р.Чойномын ахуй үед уул уурхайн ажил эхэлсэн байсан тул байгаль дэлхий хөндөгдөх боломжтой.
Ингэхээр уулзсан хүн, хоносон айлдаа нэг шүлэг бичиж үлдээгээд тараагаад явсан. Одоо ч шинэ гар бичмэл олдох боломжтой. Би судалгааны явцад 4260 нүүр гар бичмэл цуглуулсан. Ингэхэд 1800 орчим шүлэг бичсэн байгаагаас 900 гаруй нь хэвлэгдсэн байна. Үүнээс 300 гаруй шүлэг нь бичсэн нэртэй болохоос ор хоосон олдохгүй байгаа. Өөрийнх нь тэмдэглэлд “Аравдугаар сар” найраглал бичээд радиогоор явсан гээд байгаа боловч олдохгүй, алга болсон байгаа юм.
-Тэгвэл Р.Чойном өөрөө ямар зохиолчийн бүтээлийг уншдаг байсан юм бол?
-Үеийн зохиолчдоосоо илүү уншдаг байсан нь зохиол бүтээлээс нь мэдэгддэг. Уншиж, суралцаж байгаа тул илүү бичээд байна шүү дээ. Тавдугаар анги төгссөн хэдий ч өөрийгөө хөгжүүлж, боловсруулж чадсан. Өөрийнх нь нэг захианд “Равжаа хутагтын цагаан номыг нэг айлаас дэлсэв” гэж байгаа юм. Ингээд Р.Чойномын зарим зохиол бүтээлийг Равжаа хутагтынхтай харьцуулаад үзэхэд сургаалын шүлгийн өнгө аяс нь ойролцоо байдаг. 1840-өөд оны Равжаа хутагтын Монголын байдлыг бичсэн сургаалын шүлгийн өнгө аясыг Р.Чойном 1960, 1970 оны үед татаж бичихээр нөгөө шүүмжлэлт шүлгүүд нь туурвигдсан байгаа юм.
-Та 2003 онд “Өд” санг анх байгуулахдаа 20 ажил төлөвлөж байсан гэдэг. Үүнээс музей байгуулах нь үлджээ. Өөр төлөвлөсөн ажил бас бий юу?
-Амжвал музейгээ гуравдугаар сарын 10-нд Хан-Уул дүүрэгт нээхээр төлөвлөсөн. Музейн үзвэрүүдийг дуудлага худалдаанд оролцох, хадгалж байсан хэн нэгнээс худалдаж авах зэргээр цуглуулсан. Байр байгууламжаас эхлээд хөрөнгө мөнгө их орох тул олон жилийн хугацаа шаардлаа. Нээлтийн үеэр бэлэг барих нийтэд ил болоогүй зүйлс бас бий. Р.Чойномын 15 боть хийсэн байна. Энийг 20 хүргэх байх. Эхний ээлжид зурсан зураг баримлыг нь түүх намтартай нь каталог хийх хэрэгтэй байна.

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл14
Архичин буриад толгой холбох нь тухайн үедээ л байсан байх.
muu novsh
Гайхамшигтай уран яруу бичдэг яруу найрагч сэтгэгч хүн.
Музейгээ гялс нээгээрэй.
orchin chagiin taban chebiin chagiinhan yuch ynsihgyi ,sydlahgyi herneen hyniig muu heleh gej ene niigemd irsen gelegnyyd men ch ikhee tedniig teryylsen echeg ehchyyd bol yr hyyheddee hyn hiij chadaagyi malnaas door yabj baigaa bol (HOHI chini)gedeg yum d&aa?...choinomiig myy heldeg cham sig nohoin gelegiig Mongol hyn gej helhed ch haramsaltaya?........................myy yg helj dontoi yabaagaarai hyrdan daldraarai,Mongol ornoos.................................................
orchin chagiin taban chebiin chagiinhan yuch ynsihgyi ,sydlahgyi herneen hyniig muu heleh gej ene niigemd irsen gelegnyyd men ch ikhee tedniig teryylsen echeg ehchyyd bol yr hyyheddee hyn hiij chadaagyi malnaas door yabj baigaa bol (HOHI chini)gedeg yum d&aa?...choinomiig myy heldeg cham sig nohoin gelegiig Mongol hyn gej helhed ch haramsaltaya?........................myy yg helj dontoi yabaagaarai hyrdan daldraarai,Mongol ornoos.................................................
orchin chagiin taban chebiin chagiinhan yuch ynsihgyi ,sydlahgyi herneen hyniig muu heleh gej ene niigemd irsen gelegnyyd men ch ikhee tedniig teryylsen echeg ehchyyd bol yr hyyheddee hyn hiij chadaagyi malnaas door yabj baigaa bol (HOHI chini)gedeg yum d&aa?...choinomiig myy heldeg cham sig nohoin gelegiig Mongol hyn gej helhed ch haramsaltaya?........................myy yg helj dontoi yabaagaarai hyrdan daldraarai,Mongol ornoos.................................................
orchin chagiin taban chebiin chagiinhan yuch ynsihgyi ,sydlahgyi herneen hyniig muu heleh gej ene niigemd irsen gelegnyyd men ch ikhee tedniig teryylsen echeg ehchyyd bol yr hyyheddee hyn hiij chadaagyi malnaas door yabj baigaa bol (HOHI chini)gedeg yum d&aa?...choinomiig myy heldeg cham sig nohoin gelegiig Mongol hyn gej helhed ch haramsaltaya?........................myy yg helj dontoi yabaagaarai hyrdan daldraarai,Mongol ornoos.................................................
Сүхбаатар Лёнин нарын хөргийг зурчихдаг клуб улаан буланг тохижуулчихдаг сайн зураач байсан ! Арван шил архи нэг хонины махаар хуримаа хийчихдэг хүн байсан да ! Сүрэнжав найз нь архины мөнгө өгөөд хэд гурван шүлгийн нь авч өөрийн урын сандаа оруулдаг бөйсан гэлцдэг юм ! Явуухулан Гайтав Бадарч мэтийн архичид архиа уугаад мандан бадраад байхад ганц Чойномийг тэгэж зовоож шорон морон ру явуулах хэрэггүй л байсан юм ! Эрүүгийн хэрэгтэн биш үзэл суртлын хэрэгтэн хүн ! Лоохууз Чойном хоёр адилхан ! Яахав нэг нь ардчилал үзсэн нөгөө нь чадаагүй ! Сосорбарам гэдэг гайхал Чойном чойном гээд л гүйгээд л дуулаад л орлого олоод байсан одоо чимээгүй болчихсон уу !!
Батноров суманд ажиллаж байхдаа хэнд зориулж ямар шүлэг бичсэгийг ч мэднэ. Сумын клубт өөрийнх нь зурсан зураг байдаг байж билээ. Мөн Дэлгэрхаан сумын сургуульд багшаар ажиллаж байхдаа манай талийгаач үелтэй нэг гэрт амьдардаг байсан. Хоол хийхдээ гаргуун байсныг нь сонсож л байлаа. Өндөрхаанд ирэхдээ аавтай минь уулзаж манайхаар орж гардаг байлаа. Аймгийн 70 жилээр 1993 онд " Хан Хэнтий- 70" баримтат кино хийлгэж байхдаа Дархан сум очиж ээжтэй нь уулзаж дэлгэцэнд мөнхөлсөн дөө. Шүлгүүдийг нь бид аймгийн зочид буудалд сагсны бэлтгэлд байхдаа орой нь гэрлээ унтрааж манай Баатарболд бараг бүх шүлгийг нь унтахаас өмнө уншдаг байлаа. Энэ бол 1976-77 он. Хамаатнууд нь Мишиг ,Жамъянсүрэн гэж ах ,дүү хоёр мөн Пашка гуай Дархан сумын ХБА - д олон жил нябо хийсэн гээд дурсвал дурсах юм байнаа байна. Д.Ганболд дүүдээ улам их амжилт хүсье.. П.Э
Hamgiin hyn hezyyhen Kommunist deglemtei chagt choinom bol ynenhyy abyastaigaa haryylaj olon johiol byteeliig horison ch es ch byteesen gabyatai hyn dee!!!!ene bol zohiolchiuin yran chadbaraas gadna byrhanii hiseg baisiim,yyniig choinom eereen sain medej baisan tyl honog chag engereh tysam hynd heregtei heden syleg yldeehsen gej yasan ikhe charmaisan gej?.................eneederiin zaluuchuud hynii abyasiig horiod nytag zaagaad sorond horiod baihad bichej bolj baina.ter chagt kommunistyyd Orost Soljenskiimen l sorond horij hedii tiim ch Gylag_iig)byteesen tyynees sedeblesen olon zohiolyyd garchee?????????????????????????choinoim bol Mongol gazar tersen agyy zohiolch hen ch tyynd neleeleegyi baigaluasaa yrgasan menhiin zohiolch agyy yaryy nairagch men syy.........................
Гайхамшигтай хүн байсан байна Амьтан их хайрладаг нь сонин Миний алаг нохой бодол болон байна уу даа гэж шүлэгт нь бий Сэвэлзсэн байдасны очсон газар сэвс цус үлдэнэ гэж бий Сүрэнжав гуйад баярлаад баршгүй Нөхрөө өөд татаж зохиол бүтээлийг нь хэвлүүлсэн дээ Со мөн ялгаагүй Чойномд тус хүргэсэн л байхгүй юу Шүлгийг нь мөн сайхан уншсан Өөрт нь боломж бололцоо гараагүй юм билээ
Чойном Гамзатовын шүлгүүдээс орчуулсан юм шиг байсан Нэг жижиг ном тааралдаж байв Сайн орчуулсан байна лээ Чойномоос өөр тэгж мундаг орчуулж бичих хүн хэн байх билээ Тэрийг олж судлаарай хөө
Буриадуудын төрөлх хэл нь Орос юм чинь.
Чойном Гамзатовын шүлгүүдээс орчуулсан юм шиг байсан Нэг жижиг ном тааралдаж байв Сайн орчуулсан байна лээ Чойномоос өөр тэгж мундаг орчуулж бичих хүн хэн байх билээ Тэрийг олж судлаарай хөө
Сосорбарам ч овоо зулгаасан байхаа. Одоо бол Оросуудын шүтдэг шулаач мөн чанартай уран бүтээлчид хэн ч биш л дээ.Дээр үед бас шүтдэг байсан нь үнэн. Үнэн гэнэн.Хэн ч мэдлэг хэрэггүй шүлэг зохиолыг согтуудаа тэр тусмаа бичиж чадна гэдгийг ойлгодоггүй.