Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр бүлийнхний байгуулсан гэмт бүлэглэлийн гишүүд бөгөөд Хятадын 14 иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Шэнжэн хотын шүүх мэдээлжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус шүүхээс “санаатайгаар хүний амийг хөнөөсөн, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан, хууль бусаар бусдын эрх чөлөөг хязгаарласан, луйвар үйлдсэн, янханчлалд татан оруулсан” гэсэн зүйл ангиудаар дээрх хүмүүст ял оноосон байна.
Дээрх бүлэглэлийн нэг гишүүн 11 тонн метамфетамин гэдэг мансууруулах бодисыг үйлдвэрлэн борлуулсан хэрэгт буруутгагджээ. “Синхуа” агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 29-нд Вэнжөү хотод дээрхтэй ижил хэргүүд үйлдсэн Мин овогтийн гэр бүлийн мафийн 11 гишүүнийг цаазаар авсан байна.
Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Мьянмар улсын хил орчмын бүс нутагт хилийн хяналтыг хэрэгжүүлэх төрийн бүтцүүд бараг ажиллахгүй байгаа тул тэнд цахим луйврын төвүүд олноор байгуулагдаж, олон мянган хүнийг ажиллуулж байгаа ажээ.
Гэмт бүлэглэлүүд интернэтээр мөрийтэй тоглоом зохион байгуулж, телефон утсаар луйвар хийх замаар их хэмжээний мөнгө олдог байна. Тэд гадаадын иргэдийг олноор нь хүчээр скам төвүүдэд авчирч, албадан ажиллуулдаг ажээ. Бай, Мин овогтынхон болон бусад хэд хэдэн бүлэглэл олон жилийн турш Мьянмары Лауккай хотыг хяналтдаа байлгаж, цахим луйвар хийхээс гадна казино, янхны газар ажиллуулдаг байв. Сүүлийн үед Хятад улс Мьянмар, Тайланд, Камбож улсуудтай хамтран цахим луйврын төвүүдийн эсрэг идэвхтэй ажиллагаа өрнүүлж байна.
Б.Адъяахүү
Ням - 03 сарын 01,
2026
Сэтгэгдэл10
Мин овогтнууд гэхээр МАН-ын данжаад дарга ,газрын наймаа Мие овогт гэсэн үг үү? Мин улсын үеийн сяо минг дао овогтон бас хамаарах уу?
ХКН авилгалтай хатуу тэмцэж авилгалчдыг цаазаар авч байгаа ч бодит байдал дээр хятадад авилгал байсаар байгаа, хятадын эдийн засаг нь хэт удаашралттай, нэг тэрбум хятад сарын 300 доллараас бага орлоготой маш ядуу амьдарч байна. ХКН авилгатай хатуу тэмцэж, авилгачдыг цаазалж, авилгачдын мөнгийг хураан авч, хятадад ядуурал ажилгүйдэл байхгүй болсон гэсэн мэдээ нь ХКН-ын тархи угаалт худал суртал ухуулга юмаа. Хятадын хамгийн том худалдан авагч барууны орнууд Хятадын бараа бүтээгдэхүүнд худалдааны хориг өндөр татвар өндөр тариф тогтоосноор хятадын эдийн засаг хэт удааширч, хятадын олон тооны аж ахуйн нэгжүүд, жижиг дунд бизнес эрхлэгчид дампуурч хаалгаа барьж, сая сая хужаа нар ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарцгаасаар, гадаадын олон хөрөнгө оруулагчид хятадаас явцгаасаар, хятадын барилгын салбар уналтад орж хятадын олон орон сууцны хорооллууд зарагдахгүй эзэнгүй хоосорсоор, хятадын хулхины цахилгаан машинууд барууны хоригт орчихсон хятадад маш хэцүү байгаа.
МАН ын бүдүүн данжаадууд хятадыг тоо хязгааргүй оруулж тэжээнэ гэж дайраад байгаа.
Хятадад авилгалтай ортхон ч тэмцээгүй, тэр сайхан нэрийн дор Ши хуанди л өөрийнхөө өрсөлдөгч нарыг нам дарж бгаа юмшүү !!!
Нөгөө камбожид очоод бирмэд боол болсон гээд байсан ай ти гийн 30 монголчууд буцаж ирсэн үү
МАНын гахай хоншоорлосон данжаадууд хятадуудаас их хэмжээний зээл авч идчихээд ард түмэнд очих естой Эрдэнэс Таван толгойн хувьцааны ноогдол ашгийг хятадуудад өгөөд байхгүй болгочихсон сураг байна. Малууд аа.
Муусайн коммунист хужаанууд хүний эрх гэж мэдэхгүй
Жирийн ард түмний өмч хөрөнгө, баялагийг ЗАЛЬТ АРГААР дээрэмдэж авсан хүмүүсийг олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид гэдэг. Харин олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын ард түмнээс залилаж авсан хөрөнгө, баялагийг ЗЭВСЭГИЙН ХҮЧЭЭР булаан авч жирийн ард түмэнд тэгш шударга хүртээх онол, арга зүйг КОММУНИСТ ҮЗЭЛ гэнэ. Чухам иймээс л олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид КОММУНИСТ ҮЗЛЭЭС үхтлээ айж, дагжин чичирч коммунизмыг яг л хорт могой, чөтгөр, шулам мэтээр жирийн ард түмэнд ойлгуулахыг хичээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коммунизмыг 24 цаг тасралтгүй муулж ард түмний тархийг угаадаг. Иймд хэрвээ жирийн ард түмэн КОММУНИСТ НАМ байгуулаад нийлээд, нэгдээд тэмцвэл олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын толгой бөндгөс боллоо гэсэн үг.
Марксист (коммунист) үзэлтэй Хятадын коммунист нам Хятад улсыг 100 гаруй жил удирдаад Хятад улсыг дэлхийн хамгийн хүчирхэг улс болгов. Ардчилсан үзэлтэй МАН, АН Монгол улсыг сүүлийн 35 жил удирдаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, хариуцлага, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэж, дэлхийн хамгийн ядуу улс болгов. Монгол улс одоо 40 их наядын гадаад өртэй, юу ч үйлдвэрлэдэггүй, 200 мянган залуус нь гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг, уул уурхайн баялагийг нь үндэстэн дамнасан гадаадын компаниуд нүдэн дээр улаан цайм дээрэмдэн авдаг, хүн ард нь гуйлгачин болсон, авилгалд гүн гүнзгий нэвт идэгдсэн, хүн чанар, ёс суртахуунаар бүрэн дампуурсан энэ хорвоогийг хамгийн хог шаар, албин чөтгөрийн үүр уурхай болжээ.
Цэдэнбал сайхан амьдруулсан даа