sonin.mn

1-р сарын 26-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь "Өнгөрсөн сард Үндэсний аюулгүй байдлын стратегийн шинэ хувилбар гарснаас хойш АНУ баруун хагас бөмбөрцөгт оруулсан хөрөнгө оруулалтаа мэдэгдэхүйц нэмэгдүүлснийг бид анзаарсан.


Хятад улс үүнд ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа:

"Төв Америкийн орнууд болон Хятадын хоорондох хэвийн харилцаанд АНУ-ын зарим улс төрчид хөндлөнгөөс оролцохыг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Энэ нь зөвхөн өөрсдийн үзэл суртлын нэг талыг баримталдаг, хүйтэн дайны сэтгэлгээг тусгасан худал хуурмаг чалчаа яриа юм. Хятад улс харилцан хүндэтгэсэн, тэгш шударга, нээлттэй хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмын дагуу Төв Америкийн орнуудтай найрсаг хамтын ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд тухайн орон нутгийн ард түмэнд бодит ашиг тус хүртээж, өргөн олны талархлыг хүлээсэн. АНУ-ын улс төрчид Хятадтай холбоотой асуудалд дураар гар дүрэхээ больж, тухайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд илүү ихийг хийхийг уриалж байна" гэжээ.


Г.Бямба