1-р сарын 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп Хятадад үйлдвэрлэсэн салхины турбины талаар байр сууриа илэрхийлсэнтэй холбогдуулан Гүө Жякүнь хэлэхдээ, Хятад улс дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийг буруулах хамгийн бүрэн бодлогын систем болон хамгийн том сэргээгдэх эрчим хүчний системийг байгуулаад байгаа бөгөөд ногоон хөгжлийн ололт амжилтаа харамгүй хуваалцсаар ирсэн юм. Хятадын салхи, цахилгаан станцад суурилсан хүчин чадал 15 жил дараалан дэлхийд тэргүүлж байна. 2025 оны 11-р сарын эцэс хүртэл, Хятадын салхин цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 600 сая киловаттаас давсан байна. 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын экспортолсон салхи, цахилгаан эрчим хүч болон фотоэлектрик бүтээгдэхүүн нь бусад орнуудын нүүрстөрөгчийн ялгарлыг ойролцоогоор 4.1 тэрбум тонноор бууруулахад тусалжээ. Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, дэлхийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр Хятад улсын гаргасан ололт амжилтыг дэлхий нийтээрээ мэдэрсээр байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс хариуцлагатай том гүрний хувьд талуудтай хамтдаа дэлхийн нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг дэмжиж, хамтдаа цэвэр цэмцгэр дэлхий нийтийг байгуулахын төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Баасан - 01 сарын 23,
2026

Сэтгэгдэл0