Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлалаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлнэ.
Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна. Тендерийн нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:30 минутад худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулна. Зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцоно.
НИТХ-ын 2025 оны 25/133 дугаар тогтоолоор батлагдсан “Түймэрт өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажил” төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлж байна. Тус төслийн нийт төсөвт өртөг нь 17,339,996,000 төгрөг бөгөөд үүнээс 2026 онд 8,670,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор батлагдсан.
Нийслэлийн Ерөнхий архитектурын баталсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барихаар шийдвэрлэсэн. “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 13 давхар, бүрэн цутгамал барилгыг 2025 оны 12 дугаар сард амжилттай буулгасан юм.
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл8
Bairtai humuusees daatgal avaad bsn heveeree yu. Heveeree bol daatgal haruitsah yostoi
Ахиад шөатна даа. Нэг шатсан хоёр шатах байх шүү. Нэг их хурдан түргэн барих гэж яарсан хүмүүс олон байна. Замйн уулзвараа эхлээд том болгоод аюулгүй байдлыг хангах шаардлагатай.
NEG HARIUZLAGAGYI NEHEREES BOLJ OLON HYN NAS BARJ OLON ERH GER ORONGYI zyderch baigaa dynhyy Mongol hyn ta oilgoj bainba uu?...iim l hezyy yr dagabartai gedegiig haa haanaa oilgoj bainga hyanalttai eertee bodoltoi dotood setgeldee egyylsen yabah ni zyitei!!!yridiin Mongol bis bolson syy!!!!ylas Mongol maani doroitoj deed alban tysaaltangyyd hahyyl abilgald idegdej ,tednii mereesel ni ikhe menge gybchyylan zalgih be?...gesen mereedeltei iim byyrai Mongold yadaj tesreh delbereh achaag hyanalttai eryyl sydraga,yhaantai bysaddaa gai bolohgyui sig hyn ee songos hatyy hyanalttai joloochiig beldej anhaaran zytgyyleh ni zyitei met,syyld ni ter zasag ryygaa myygaa chiheed yabj baij bolohgyi biz dee!!!!!!dahij byy iim hynd hereg garaasai bilee hemeesendee bichlee,gadaadad syygaa nad meted ni tend bolj baigaa asyydal erdee heregzeetei bys?...............................................
Zuv shd eee.
Tur ni hariuclaggaguigees bolood irged ni uhej baidag yum baij bolohgui
Тэр давчуу зайд ахин барьж яахюмбэ
Нян Бао Тао данжаад Авлилга хорооллыг нураах тендер зарласан улин хуцаж байгаад сайхан молиго үмхүүлж ангайтал чинь хуурсаныг санаж байгаа биз дээ.
бариад дахин хөөсөнцөрдөнө. тэгээд хажуугаар нь газтай машин явна. бхя-н нэг ажилгүй нөхөр тэнд нь тээгэлдэнэ.