Нэгдүгээр сарын 21-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлин бага хурал хийв.
Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь Азийн аюулгүй байдалтай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "Өөрчлөлт ихтэй одоогийн дэлхийд Ази нь хөгжил цэцэглэлтийн дэлхийн төв гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэхүү таатай нөхцөл байдал нь тийм ч амархан олдоогүй тул үүнийг нандигнах ёстой.
Хятад улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримтлах, үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, улс орнуудын хоорондох санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, хэлэлцээрээр зөв зохистой шийдвэрлэхийг тууштай дэмжиж ирсэн.
Бид хөршүүдтэйгээ геополитикийн өрсөлдөөн үүсгэхгүй, харин сайн хөрш, найрамдалт харилцааны төлөө зүтгэдэг. Бид эргэн тойрондоо "нөлөөллийн хүрээ" хайхгүй, харин хувь заяаны цогц нэгдлийг бий болгохыг эрмэлздэг. Бид хөршүүддээ ганц талын шийдвэр гаргахыг хүсэхгүй, харин асуудлыг хамтдаа хэлэлцэж шийдвэрлэдэг
Хятад улс бол олон улсын энх тайван, аюулгүй байдлын тууштай хамгаалагч." гэжээ.
Г.Бямба
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл12
Түрэмгийлэгч Хятад цөмийн зэвсэгтэй болоод хөрш зэргэлдээх орнуудаа сүрдүүлж хөрш зэргэлдээх азийн орнуудыг өөртөө нэгтгэж уусгаж газар нутгаа тэлэх ямхын бодлого зөөлөн хүчний бодлогыг явуулж байгаа гэдгийг мэднэ шүү. Хятад Тайванийг нэг Хятад бодлогодоо оруулсан шиг Хятад Казахстан Монгол Сибирийн газар нутгийг нэг Хятад бодлогодоо оруулсан байгаа. Хятад хөрш зэргэлдээх азийн орнуудыг эдийн засаг экспорт импорт хөрөнгө оруулалтаар хятадаас бүрэн хамааралтай болгож газар нутгаа тэлэх геополитикийн бодлого явуулж байгаа. Хятадын хөрөнгө оруулалт Хятадын зээл тусламж бол хавхан дээр тавьсан үнэгүй бяслаг. Хятадын түрэмгийлэл Тайванаар зогсохгүй хөрш зэргэлдээх олон орныг нэг Хятад бодлогодоо оруулж байгаа. Дэлхий нийтээрээ Тайваний талд зогсож даварсан түрэмгийлэгч Хятадыг нухчин дарцгаая. Хятадыг даврааж болохгүй.
ма далбаатай видеог хятадууд олноор гаргаад. манай харьяат байх гээд байдгийму. дээш доош харуулаад. ямар бэлгэдэл үзүүлээд.
орос аялгатай монголоор дуулах чинь юу вэ. гэсэн чинь….
Хятадыг гаднаас харахад: Экспорт өндөр Үйлдвэрлэл идэвхтэй “Хятад үйлдвэрлэл хүчтэй” мэт. Гэвч Хятад бодит байдалд: Ашиг бараг байхгүй Олноороо алдагдалтай Илүү их үйлдвэрлэх тусам илүү их алдагдал Энэ нь эрүүл бус эдийн засгийн бүтэц гэсэн дохио
Нэгэн монгол инженер урд хилээ хаавал Монгол хөгжинө гэж бичжээ. Гэтэл өмнө зүгийн гарвалтнууд урд хилээ хаавал "монголчууд та нар өмсөх хувцасгүй болно ш дээ" гэж монгол хэлээр доромжилж байна. Та нарт хэлчихье. Амжихгүй шүү! 70 сая малтай, 1.5 сая км2 газар нутагтай, хөрсөн доороо асар их алт, зэс, нефт, төмөр, нүүрстэй 3 сая монгол өлсөхгүй. Харин Монгол урд хилээ хаавал Монголын нүүрс, төмрийн хүдрийг дэлхийн зах зээлийн үнээс 3-5 дахин хямд авч, 30 сая ядуусаа боловсруулах үйлдвэрт ажиллуулж, хоол ундтай залгуулж буй Хятад хохирно. Та нарын 30 сая хятад хамаатан чинь өлсвөл юу болох вэ?
Нэгэн монгол инженер урд хилээ хаавал Монгол хөгжинө гэж бичжээ. Гэтэл өмнө зүгийн гарвалтнууд урд хилээ хаавал "монголчууд та нар өмсөх хувцасгүй болно ш дээ" гэж монгол хэлээр доромжилж байна. Та нарт хэлчихье. Амжихгүй шүү! 70 сая малтай, 1.5 сая км2 газар нутагтай, хөрсөн доороо асар их алт, зэс, нефт, төмөр, нүүрстэй 3 сая монгол өлсөхгүй. Харин Монгол урд хилээ хаавал Монголын нүүрс, төмрийн хүдрийг дэлхийн зах зээлийн үнээс 3-5 дахин хямд авч, 30 сая ядуусаа боловсруулах үйлдвэрт ажиллуулж, хоол ундтай залгуулж буй Хятад хохирно. Та нарын 30 сая хятад хамаатан чинь өлсвөл юу болох вэ?
17 настай Өвөр Монгол Тогочог Тэмүлүн охин АНУ-ын Конгрессын Хятадын асуудлаарх Гүйцэтгэх комиссын (CECC) хуралд Өвөр Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал улам бүр дордож байгаа талаар илтгэл тавьсныг бүрэн эхээр нь орчуулан хүргэе. Тэрбээр, "Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе хатагтай ноёд оо! Намайг Т. Тэмүлүн гэдэг. Би 17 настай, АНУ-д төрсөн Өвөр Монгол гаралтай хүний эрхийн төлөөх идэвхтэн. Би Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн захирал болох аав Э.Тогочогтойгоо хамтран ажилладаг. Миний эцэг эх АНУ-д амьдардаг учраас би өөрийн эх нутагтаа хэзээ ч очиж үзээгүй. Би авга, нагац, үеэл, ах дүү нартаа хэзээ ч уулзаж байгаагүй. Цагаан сараа хамаатан садантайгаа тэмдэглэж, тэдний уламжлалаас биеэр суралцаж үзээгүй. Миний эцэг эх гэр бүлийн хурим, оршуулгад оролцохоор, эсвэл хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэхээр Өвөр Монгол руу очиж байгаагүй юм. Ийм хүнд хэцүү нөхцөлд ч миний эцэг эх хэл, соёл, уламжлалаа хадгалан үлдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж ирсэн.
Би сургуульд орсноосоо хойш гэртээ өнгөрүүлэх цаг багасаж, монгол хэл сурах боломж ч хомс болсон. Гэсэн ч аав ээж маань гэртээ монголоороо ярьдаг байсан. Өмнөд Монголчууд 800 гаруй жилийн түүхтэй босоо бичгийг ашигладаг. Энэ бичгийг сурахад хэцүү байсан учраас аав ээж маань биднийг Монгол Улсаас ирсэн багшаар кирилл үсэг заалгаж байсан. 2018 оны зун аав маань биднийг Индиана мужийн Блүүмингтон хот дахь Монгол-Төвөдийн Буддын төвийн хүүхдийн зусланд явуулсан. Тэнд монголоор ярих, ардын дуу дуулах, монгол хоол хийх, бие биетэйгээ тоглох боломж бидэнд тохиосон. Тэр зусланд явсан нь Өвөр Монголд очвол ямар байх бол гэдгийг төсөөлөх боломж олгосон. Гэхдээ сэтгэлд шаналал үлдээсэн нэг зүйл байсан нь зарим Ар Монгол хүүхдүүд бидний Өвөр Монгол аялгыг шоолж, Хятад хүн гэж дуудсан. Ийм сорилтуудын хажуугаар би АНУ-д, эрх чөлөөтэй, ардчилсан оронд өссөндөө азтай гэж боддог.
Энд би эх хэлээ сурах, уламжлалаа дагах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Энэ эрх чөлөө нь Өвөр Монголд хүний эрх, соёл, хэлээ хамгаалахыг хичээдэг сая сая монголчуудын амсаж буй хавчлагаас эрс ялгаатай. Сүүлийн 70 жилийн хугацаанд БНХАУ нь Өвөр Монголд Хятад хүмүүсийг өргөн хүрээтэй сууршихыг дэмжиж, одоо монголчууд нийт хүн амын ердөө 18 хувийг бүрдүүлдэг. Энэ нь манай нутаг дэвсгэр, соёл, амьдралын хэв маягт ихээхэн хохирол учруулсан. 2000-аад оны эхээр БНХАУ “бэлчээр хамгаалах” нэрийдлээр малчдыг хүчээр нүүлгэн шилжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. 2015 он гэхэд бүх нүүдэлчдийг өөр газарт суурьшуулж, олон зууны уламжлалт нүүдлийн аж ахуйг эцэс болгосон юм. Монголчуудын эрхийн төлөө тэмцэгчид хатуу шийтгэл хүлээдэг. Жишээлбэл, идэвхтэн Хад 1995 онд баривчлагдаж, 15 жилийн ял авсан. Ялаа дуусгасны дараа дахин 4 жил хоригдож, одоог хүртэл гэрийн хорионд байгаа. Түүний эхнэр хэд хэдэн удаа баривчлагдаж, хүү нь 17 насандаа шоронд хоригдсон.
Тэдний гэр бүл тасралтгүй хяналтад байдаг. Бусад идэвхтнүүд ч мөн адил хавчлага амссан. 2020 онд Янжиндулам малчдын эрх, монгол хэлний төлөө тэмцэж, 3 жилийн хорих ял сонссон. Түүхч Б.Лхамжав өнгөрсөн жил Монгол Улсаас албадан гаргагдсаны дараа ор сураггүй алга болсон. 2020 оноос хойш БНХАУ-ын засгийн газар боловсролын системээс монгол хэлийг бүрмөсөн хасаж, заавал хятад хэлээр заах бодлого хэрэгжүүлж байна. Монгол ном, сонин хэвлэлүүдийг хориглож, олон нийтийн газар монгол бичиг, тэмдэг тэмдэгтүүдийг хурааж байна. Эх оронч боловсролын хөтөлбөрөөр дамжуулан БНХАУ болон Коммунист намд үнэнч байхыг шахдаг. 2020 оны 9-р сард монголчууд, тэр дундаа сурагчид эдгээр бодлогыг эсэргүүцэн сургуулийн хичээл таслах, жагсаал цуглаан хийх замаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ хөдөлгөөнд Өвөр Монголын 300 мянга гаруй сурагч оролцсон.
БНХАУ-ын засгийн газар 8,000-10,000 хүнийг баривчилж, гэрийн хорионд оруулж, ширүүн хариу арга хэмжээ авсан юм. БНХАУ-ын засгийн газраас явуулж буй монгол хэл, соёл, үндэсний онцлогийг устгах бодлого нь Өвөр Монгол дахь монголчуудад Хятад хүмүүсээс үзүүлэх хүчирхийлэл, үзэн ядалтыг нэмэгдүүлж байна. Ойрын үеийн хамгийн эмгэнэлтэй нэг жишээ бол 9 настай монгол охин Хайраа хятад хэлний даалгавраа сайн хийж чадаагүйн шалтгаанаар Хятад багшдаа хэрцгийгээр зодуулсан явдал юм. Зодуулж байхдаа чих нь сэтлэгдэн, их хэмжээгээр цус алдсан тул яаралтай эмнэлэгт хүргэгдсэн. Энэ бол ганц тохиолдол биш, Өвөр Монгол дахь монголчуудын эсрэг үйлдэгдэж буй томоохон асуудлын нэг л хэсэг юм” хэмээх гол агуулгыг илтгэлдээ дурдаж, олон улсаас тусламж хүслээ!
Dear special envoy: In my view Russia and China are doing not enough. Freedom and human dignity goes hand in hand.Freedom of speech.Freedom of choice are the values of human dignity. Private sector driven economy is the fuel of the capitalism. The engine of capitalism is the trust earned by highest quality of products and services period "Lie and cheat steal and kill"-kleptocracy and cronyism period Sincerely Iron Leader the Great