sonin.mn

1-р сарын 21-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, 2025 оны үйлдвэрлэл, мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн үр дүнг танилцууллаа.


Хэвлэлийн бага хурлын үеэр, инновацийн бүтээлч үр дүн олон гарч, лабораторийн “шинэлэг санаанууд”-ыг үйлдвэрлэлд хурдацтай ашиглан, бүтээгдэхүүн болгож буй талаар танилцуулжээ. Тухайлбал Перовскит материал, цахилгаан батерейны технологиуд нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн бөгөөд шинэ төрлийн сүлжээ, өндөр хурдны харилцаа холбоо, дэвшилтэт тооцоолол, шинэ програм хангамж, блокчэйн зэрэг технологиуд хурдтай шинэчлэгдэж байна. Шинэ төрлийн квантын технологид суурилсан атомын цаг, соронзон хүчлийн хэмжигч зэрэг загварууд амжилттай бүтээгдсэн бөгөөд супер дамжуулагч квантын компьютер, гэрлийн квантын компьютер нь квантын давуу талаа гаргажээ. Эдгээр компьютерууд нь тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ ямар ч сонгодог компьютерээс давах чадвартай тооцоолох хүчин чадалтай бөгөөд тархи-компьютерийн интерфэйсийн технологи нь анагаах эрүүл мэндийн салбараас боловсрол, аж үйлдвэр зэрэг салбарт хурдацтай өргөжсөн талаар мэдэгдлээ.