Нэгдүгээр сарын 21-ний Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь даргалан хуралдуулав.
Сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад Гүө Жякүнь хариулахдаа, Хятад улс Европын холбооны холбогдох тайланг анхааралдаа авлаа. Энэ талаар маш их анхаарал хандуулж байна. Хятадын компаниуд Европт хууль тогтоомжийн дагуу удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Европын үндэсний аюулгүй байдалд хэзээ ч аюул учруулж байгаагүй. Харин ч Европын харилцаа холбоо, дижитал үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг үр дүнтэй ахиулж, Европын ард түмэнд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна. Европын холбоо ивээх үзлийн буруу замаар цааш явахаас зайлсхийхийг бид уриалж байна. Эс тэгвээс Хятад улс шаардлагатай арга бодлого хэрэгжүүлэн, Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно гэжээ.
Баасан - 01 сарын 23,
2026

Сэтгэгдэл0