Түүхийг судлахад 1.улс төржүүлэхгүй байх, 2.эдүгээчлэхгүй байх, 3.гуйвуулахгүй байх, 4.үгүйсгэхгүй байх гэсэн үндсэн, маш чухал зарчмууд байдаг. Дахин хэлэхэд, өнгөрсөн түүхийг улс төржүүлэхгүй байх, өнөөдөртэй холбон эдүгээчлэхгүй байх, түүхийн үнэнийг гуйвуулахгүй байх, бодит түүхийг үгүйсгэхгүй байх. Түүх түүхээрээ л үлддэг. Харин түүх бичлэг нь үнэн зөв байх ёстой. Гэхдээ түүхийг бичихдээ зориудаар, өөр эрх ашгийн үүднээс, өөрсдөдөө ашигтайгаар улс төржүүлдэг, эдүгээчилдэг, гуйвуулдаг, үгүйсгэдэг явдал байдаг.
Өнөөдөр бид ийм жишээг эргэн тойрноосоо, хол ойроос өчнөөнийг харах боллоо. Монголын түүхийг өөрийн болгох гэсэн хол ойрын янз бүрийн улс, этгээдийн илтэд хандлага маш их гарч байна.
“Монголчууд Ази-Европыг эзлээгүй... Татар бол монгол биш... Чингис хаан монгол биш, Чингис хаан орос, хасаг, киргиз, хятад, солонгос, япон, европ хүн байсан... Чингис хаан дэлхийн хүн, тийм учраас гаднын хүссэн нь өмчилж л байг,... Хүннүчүүд Монголын өвөг дээдэс биш, Шивэй монгол, Хамаг монголчууд Монголыг төлөөлөхгүй, Чингис хаан халх хүн биш,... Юань улс Их Монгол Улсын оргил үе байсан, Хубилай хаан шинэчлэгч агуу их хаан... гэх мэт түүхэн үнэнээс өөр хачин жигтэй үг яриа гарах боллоо. “Халх” гэдэг нэр хамгийн анх 1014 онд Хятадын “Ляо улсын судар”-т тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхдээ Халх голын нэрээр гардаг. Хожмоо, 13-р зуунаас хойш, Чингис хаанаас хамаагүй хойно ястны нэрийдэл болсон. Халх гол хаана байдаг билээ, тэнд ямар ямар овог аймаг оршин амьдарч байсан билээ? гээд хөөгөөд үзвэл харинч Чингис хаан хамгийн их халх хүн байсан байж таарна. 7-р зууны үед Хянганы уулс, Эргүнэ мөрний саваар нутаглаж асан шивэй монголчууд тэр нутгаасаа нүүдэллэн гарч Хөлөн нуур, Буйр нуур, Халх голыг тойрсон их тал нутагт ирж суурьшсан. Тэгэхэд тэнд хонгирад, олхонууд, татар, горлос гээд өөр олон монгол аймаг нутаглаж байсан. Улмаар шивэй аймгийн тэргүүн Бөртэ Чоно, Гоо Марал хоёр дахин нүүдэллэж Бурхан халдун хэмээх Хэнтийн уулс, Онон мөрний эхэнд ирж нутагласнаар, 10-р зууны үед Хамаг Монгол гэгдэх болсон. Тэгэхэд Монгол нутагт Хэрэйд, Найман, Мэргид гээд бусад монгол аймгууд нутаглаж л байсан, тэдэнтэйгээ нийлэн зэрэгцэн орших болсон л юм шүү дээ.
Хубилай хаан монгол хүн, Монголын их хаан байсаан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Харин түүний, Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бид үнэн зөвөөр нь, сайнтай муутай нь түүхийн манан дундаас уудлан гаргаж ирж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна.
Ингэж хэлэхээс өөр аргагүй. Учир нь өнгөрсөн 2025 онд Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ой тохиож, шинжлэх ухааны болон түүх судлалын байгууллагууд хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал хийж, Монголын Юань улс, Хубилай хааны түүхээр өргөн хэлэлцлээ. Монголын Юань улс бол Их Монгол улсын оргил үе байсан, Юань улс Хятадыг ихэд хөгжүүлсэн, Хятадын соёлыг ихэд цэцэглүүлсэн, монголчууд Хятадын өнөөгийн засаг захиргааны бүтцийг бий болгосон, Торгоны замыг хөгжүүлсэн, далайн харилцааг хөгжүүлсэн... гэж л их ярьлаа. Харин уугуул Монгол орноо хэрхэн хөгжүүлсэн тухай, Монголын нийгэм, соёлыг хэрхэн урагшлуулсан тухай, Монгол үндэстнийг хэрхэн жаргаасан тухай, ер нь Монголын түүхэнд ямар гавьяа байгуулсан, эсвэл ямар гай тарьсан тухай нь, ерөөс Монголын түүхэнд ямар ямар огцом эргэлтүүд хийсэн, өвөг эцгийнхээ байгуулсан дэлхийн эзэнт гүрнийг хэрхэн задралд хүргэсэн, их гүрний нийслэлийг, үүнийг дагаад их гүрний улс төр, эдийн засаг, соёлын төвийг харьд шилжүүлснээр ямар ямар уршиг дагавар үүдсэн тухай нь, Хархорум нийслэл орхигдож, Монгол орон бөглүү хаагдмал зах хязгаар болсон, монголын дийлэнх ард иргэд ядуурал, өлсгөлөн, гуйранчлалд автан зууныг элээх болсон тухай огт яригдсангүй ээ. Хубилай хааныг өнөөдөр бид шүүхгүй. Харин түүний гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр нь гаргаж ирэх ёстой. Юань улсыг ч гэсэн. Өмнөх үеийн Монголын ахмад түүхчид үүнд арай өөрөөр хандаж, өөрөөр үзэж дүгнэж, түүнд нь үндэслэсэн Монголын төр засгийн бодлого, байр суурь, түүхийг үзэх үзэл санаа, үзэл баримтлал, түүнд нь тулгуурласан ард түмний ойлголт, мэдлэг өөр байсан. Харин өнөөдөр тэр ой санамж алдагдаж, мартагдаж байгаа юм байна. Нэгэнт тогтсон Монголын түүхийг үгүйсгэж, түүнийг засварлаж, түүх бичлэгийг өөрөөр бичих гэж оролдох болж.
Манай нэрт түүхч ак.Ч.Далай “Монголын түүх 1260-1368 он” бүтээлийнхээ өмнөтгөлд бичсэн дүгнэлт өнөө ч үнэ цэнээ алдаагүй байгааг энд эш татья: “...Үүний урьд түүхчид Юань гүрний үеийн Монголын түүхийн талаар хоёр гол буруу хандлага баримталж байсан. Үүний нэг нь “Юань гүрэн” гэдэг нэрийн дор Хятадын түүхийг голчлон бичдэг. Нөгөө нь Юань гүрний үеийн Монголын түүхийг анхаарахдаа голчлон Монголын хаад язгууртны шастир, тэдний байлдан дагуулал, дотоод хямрал руу хандсан байдаг...” Дээрх үзэл хандлагыг монголчууд бид өөрсдөө гаргаж, оройлон зүтгэцгээх болсны сүүлийн тод жишээ нь “Манжийн ноёрхол Монголд байгаагүй” гэж оны өмнөхөн төрийн түшээдийн ярьсан яриа боллоо. Түүнээс өмнөхөн ч бас ийм үг цухалзахыг би сонсоод гайхаж байсан. Ингээд бодоход бид өөрсдөө түүхийг засварлаж байгаа юм байна, өнгөрсөн түүхээ, өвөг дээдсийн туулсан мянга мянганы эрин үеийн тухай үзэл, ойлголтоо өөрчилж байгаа юм байна гэж ойлгогдох боллоо.
Уг нь эх түүхэндээ хандах үндэстний үзэл санаа, төр засгийн бодлого, мэргэжлийн байгууллага, түүхчдийн байр суурь, ард иргэдийн эрхэмлэн дээдлэх мэдлэг, бахархал гэж байдагсан.
Мэргэжлийн биш хүмүүсийн, сонирхон судлаач, нийтлэлчдийн өөрт төрсөн ийм гаж этгээд үзэл бодол, “өөрөөр сэтгэсэн” хоосон цэцэрхэл нь албан ёсны түүх бичлэг болж чадахгүй ч, маш хортой, хэтийн их урхагтай гэдгийг хэлэх ёстой. Учир нь тэднийг хүмүүс их уншдаг. Янз бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүс тийм юм уншаад шууд хүлээж авдаг, яг тийм юм шиг итгэчихдэг. Ингээд л хар массын хуурмаг ой санамж бий болно, өмнөх үеийн тогтсон бодит зөв ой санамж арчигдана... Тэр нэвтрүүлэгт ноцтой хоёр зүйл байна. Нэгдүгээрт, уг ярилцлагад улсын маань Ерөнхий сайд сууж байна. Тэгэхлээр Д.Бум-Очирын илэрхийлсэн энэ үг яриа Монгол Улсын төр засгийн албан ёсны байр суурь, шинэлэг үзэл санаа, түүхээ үзэх төрийн шинэ бодлого гэж ойлгогдоход хүрэх вий. Хоёрдугаарт, тэнд Монголын түүх судлалын гол байгууллага болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч др.П.Дэлгэржаргал оролцсон. Тэгэхлээр Д.Бум-Очирын үзэл бодлыг Монголын түүхчид хүлээн зөвшөөрч байгаа юм бол уу? гэж асуухад хүрч байна.
“Манжууд Монголыг колоничилж байгаагүй, Манжийн дарлал мөлжлөг гэж байгаагүй, харин холбоотон байсан, хамтдаа Хятадыг ноёрхож байсан, Манж дайчин гүрний залгамжлагч нь Хятад биш, Монгол байх ёстой...” гэсэн үг яриа даанч оргүй хоосон сонсогдож байна.
Колони, колоничлол гэдэг гадаад нэр томьёо дэлхийд сүүлд бий болсон, Монголд бүр сүүлд орж ирсэн. Манжийн ноёрхлын тэр цаг үед монгол үг, монгол нэр томьёо л хэрэглэж байсан. Тэглээ гээд монголчууд Манжийн эрхшээл ноёрхол дор байгаагүй юм биш ээ. Үгэнд хууртаж, нэр томьёонд төөрөлдөөд байгаа нь инээдтэй, бас эмгэнэлтэй. “Манжийн колоничлол, Манжийн вассал, Манжийн дарлал, Манжийн түрэмгийлэл, Манжийн ноёрхол, Манжийн эрхшээл,...” гэсэн энэ олон үг хэллэг, нэр томьёотой зууралдаад, алинаар нь нэрлэх талаар цэцэрхээд байна. Манж нар Монголд хэдэн зууны туршид юу хийж, Монгол үндэстэн, Монгол оронд ямар ул мөр, ямар түүх үлдээснийг өнөөдөр бид мэдэхээ байчихаа юу? Өвөг дээдсийн үлдээсэн ой санамжийг мартчихаа юу? Манжийн ноёрхлыг колоничлол биш гээд юу өөрчлөгдөх юм? Хэдэн зуун жилээр нийгмийн хөгжлийг зогсоосон тэр түүхэн бодит байдал өөрчлөгдчих үү? Баруун Монголд үйлдсэн асар их хядлага геноцид байхгүй болчих юм уу? Колоничлол гэдэг үг цаг үеэ дагаад улс төр, олон улсын харилцаа, шинжлэх ухаан, түүх судлалд сүүлд хожуу бий болсон л нэр томьёо шүү дээ. Тэгж ярьвал, бүр өмнөх 13-14-р зууны үеийн Хятад дахь Монголын ноёрхлыг хятадаар “колоничлол” гэдэг юм шүү дээ. Яг ийм нэр томьёо хэрэглэдэг. Тийм ээ, аливаа харийн эзлэн түрэмгийлэл, ноёрхол угаасаа сайн сайхан юм биш, харийнхан өөр улс үндэстнийг эзлэн ноёрхохдоо тэр ард түмэнд зөвхөн дарангуйлал, харгислал, хядлага, эд баялгийг нь булаан цөлмөсөн сөрөг үйл, муу муухайн үлгэр жишээ л үлдээсэн байдаг.
“Чингис хаан, түүний монголчууд Хятадад цуст түрэмгийлэл үйлдэж, колоничилсныг бид мартвал 1930-40-өөд онд Хятадад үйлдсэн Японы аймшигт хядлагыг үгүйсгэсэнтэй адил болно” гэж хятад хүн үздэг.
Хятад хүн найман зууны тэртээхийг мартаагүй байхад монголчууд нэг зуун жилийн өмнөх зовлон гаслангаа мартаж байна... Хүн төрөлхтний түүхнээ “Монголын зуун”, “Монголын амар амгалан” гэгдсэн жаргалтай сайхан цаг үе байсан гэж бид бичээд байдаг тэр 13-14-р зууныг тухайн цаг үеийн эзлэгдсэн улс, үндэстний бичээч сударчдын асар их хорсол заналтайгаар бичиж үлдээсэн түүх өнөөг хүртэл үе үеийн хүмүүсийн сэтгэл санаанд гүнзгий хадгалагдаж үлдсэн байдаг. Хэн ч харийн түрэмгийллийг талархан угтдаггүй. Тийм учраас өнгөрсөн түүхийн хэдэн зууны туршид монголчууд бусдад хараалгасаар ирсэн. Хүүхдийг айлгахдаа “Мангас ирлээ, Монгол ирлээ!, Чингис ирлээ, чимээгүй бай!” гэлцдэг байсан гэдэг. Харин өнөөдөр бид л, байхгүй болсон манж үндэстнийг дээдлэн тахиж орой дээрээ залах нь. Манж нар Зүүнгарын хаант улсыг мөхөөж, баруун Монголд асар их хядлага геноцид үйлдсэнийг бид хэзээ ч мартах ёсгүй. Манайхан аллага гээд байгаа. Аллага бол нэг хоёр хүнийг алах утга. Хядлага бол үй олноор нь аймаглан устгахыг хэлнэ. Харгис, хоцрогдсон шарын шашнаар ард түмнийг хүлж, хүн амын өсөлтийг зуун зуунаар зогсоосон уршгийг ч мартах учиргүй. Хүнийг гэр бүл болж үр хүүхэд төрүүлэхийг хориглоно гэдэг хамгийн харгис зүйл.
Уг нь Монголын хүн ам 20-30 сая байх байсан. Оргүй хоосноос мөнгө хүүлж монголчуудыг толгой дараалан, хэдэн үеэр нь өрөнд унаган шулж байсныг одоо жаргал гэх үү? Манжийн Канси хэмээх Энх-Амгалан хаан Галдан бошигтыг дарахаар өөрийн биеэр их цэргээ удирдан 1697 оны хавар Монголд орж ирсэн.
Түүнийг Хэнтий, Дорнод орчимд явж байхад нь Галдан бошигт Алтайд нас барсан. Хор ууж амиа егүүтгэсэн юм. Энэ мэдээг сонсоод Энх-Амгалан хаан баярлаагүй, бас итгээгүй, харинч заналт дайснаа өөрийн гараар дарж чадаагүйдээ ихэд хорсч, ясыг нь авчирч үзүүл гэсэн. Тэгээд Галдан бошигтын ясыг Бээжинд хүлээн авч асар их хорсол заналтайгаар үйрүүлж нунтаглаад агаарт цацан хийсгэж өс хорслоо тайлсан байдаг. 1368 онд Монголын Юань улсын сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөр Дайду-Хаанбалгасаас зугтаан гарсны дараа хятадууд шинэ төр байгуулаад “Монголын нүгэлийг шүүж, ял хэлэлцэх” үйл ажиллагаа төлөвлөн бэлдэж байгаад шинэ эзэн хаан Жу Юаньжаны шийдлээр больцгоосон байдаг. Зүйрлэвэл Дэлхийн II дайны төгсгөлд ялсан холбоотон гүрнүүд зохион байгуулж Гитлерийн Германы нүгэлийг хэлэлцэж ял оноосон Нюрнбергийн шүүх хурал шиг юм хийх гэж байсан гэдэг. Гэхдээ хорсол занал дуусаагүй. Хятадад монголчуудын ноёрхсон нэг зуун жил бол “Тэнгэрийн нарыг олж үзээгүй гаслант харанхуй үе байсан” гэж, харин чөлөөлөгдөөд “Гэрэлт нарыг сая олж харлаа” гэлцэж байсан нь цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр арилшгүй үлджээ. Ийм түүх Орост, Европод, Дундад Азид, Араб, Перс дахинд эртнээс байсаар ирсэн. Манж нар ч Монголд ийм л түүх үлдээсэн.
“Чингис хааныг гадныхан өмчилж л байг. Яагаад гэвэл Чингис хаан дэлхийн хүн юм чинь. Бид харамлаад яахав” гэсэн үг яриа сүүлийн үед гарч байна. Өнөөдөртөө Чингис хаан “дэлхийн хүн” болоогүй, Монголын өвөг дээдэс хэвээрээ байгаа, одоохондоо Монголын түүх дэлхийн түүх болоогүй, Монголынх хэвээрээ байгаа.
Тэгж үзэж, тэгж харж байгаа хүмүүсийнхээр бол ирээдүйд тийм болох юм байж, ерөөлөөр болог, тэр цагт Чингис хаан америк хүн байсан, араб хүн байсан, Африкийн хар арьстан байсан гэсэн үзэл ойлголт бий болох нь бас л даяаршил, ардчилал, хүний эрх болох байх л даа. Ийсус Христосыг хар арьстан болгож зурсан явдал гарч л байгаа ертөнц шүү дээ. Харин өнөөдөр Чингис хааныг казах, солонгос, хятад, орос, киргиз, ... гэж эздийлэх нь яаж ч бодсон, хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл байлтай. Ердөө оны өмнөхөн Казахстаны Ерөнхийлөгч Касим Токаев Чингис хааны тухай, Монголын тухай албан ёсны байр сууриа илэрхийлсэн нь үгүйсгэшгүй үнэнийг хүлээн зөвшөөрсөн ухаалаг илэрхийлэл боллоо. “Чингис хаан казах хүн байсан гэж зарлах нь түүхэн үнэнд нийцэхгүй. Чингис хаан бол Монголын хаан бөгөөд Монголын түүхийн нэгэн агуу удирдагч билээ...” Юу үнэн, энэ үнэн. Гэхдээ юу гэнэ вэ? “Зарлах гэж байсан” гэнэ үү? Бүр ийм дээрээ тулаа юу. Ядарсан жижигхэн Монголыг яах нь вэ? Харийнхан үүцийг нь ч ухан хоосолж байна, түүхийг нь ч булаан өмчилж байна, гэвч бид яаж ч чадахгүй, ухуулаад л, булаалгаад л сууж байна...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын түүхийн 30 ботийг бичихээр түүхчид, судлаачид ажлаа эхэлж буй энэ цаг үед бодит нөхцөл байдал, үзэл ойлголт, уур амьсгал ийм задгай, замбараагүй, хэн дуртай нь санаанд орсноороо цэцэрхэж суугаа нь маш их сөрөг, аюултай уршиг дагавартайг анхааруулахгүй байж болохгүй нь ээ.
Төр засаг нь ч дуугарахгүй байна, түүхчид нь ч чимээгүй байна. Ийм байхад 30 боть түүхийн Манжийн ноёрхолд байсан 200 гаруй жилийн түүхийг яаж бичих болж байна? Колоничлол гэдэг харь үг харшлаад байгаа бол монгол үгээрээ үнэнийг өгүүлэх л байлгүй дээ. Юм үнэнээрээ л байх ёстой. Түүхийг үгүйсгэж, өөрчлөх ёсгүй. Чингис хаан, түүний өвөг дээдэс Есүхэй баатар, Өэлүн эх, түүний үр ач нар Өгөдэй, Бат, Хубилай бүгд монгол хэлээр л ярьдаг байсан болохоос өөр хэлээр, казах, хятад, киргиз, узбек, орос, солонгос хэлээр ярьж байгаагүй. Тэдний амьд сэрүүн байхад нь бичсэн “Монголын нууц товчоон” өөр ямарч хэлээр биш, гагцхүү бидний түүчээлэн авч яваа энэ монгол хэлээр бичигдсэн юм. Монгол үндэстний “Библи” гэгдэх тэр агуу бүтээл дотроос дээрх хэлнүүдийн ганц ч үг эрээд хайгаад олохгүй. Цаг үе өөр болсон. Түүнээ дагаад Монголын нийгэм өөрчлөгдсөн, Монгол хүн ч өөрчлөгдөж байна. Гэхдээ бүх юм өөрчлөгдөх нь үгүй. Түүний нэг нь өнгөрсөн түүх. Зуун зууны тэртээд болж өнгөрсөн түүх өөрчлөгдөхгүй. Түүнийг бичиж тэмдэглэж ирсэн нэгэнт тогтсон түүх бичлэг бий. Харин өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж, түүхээ үгүйсгэж, түүх бичлэгээ баллуурдаж арилгах гэсэн зориудын санаа газар авч байгаад сэтгэл эмзэглэж, дуугарахгүй байж чадсангүй ээ. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байвал сайн сан.
Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар,
2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр.
Даваа - 02 сарын 16,
2026
Сэтгэгдэл49
Манжууд монгол хүнд ,яаж ханддаг байсан хятад хүнд яаж ханддаг байсан гэдгийн ялгааг олоод уншчихвал болно. Заавал хэн нэгний колони байсан гээд зүтгээд байх нь гоё байдаг юм уу. Оросуудын л бичиж өгсөн түүх шүү. Тэд өөрсдийгөө татаар монголын дарлалд байсан. Бидний хөгжлийг 300 жил зогсоосон гэж одоо болтол зүтгэдэг. Энэ зарчим л явж байна.
Харин сүүлийн жилүүдэд шинэ залуу түүхчид гарч ирж, өөрийн түүхээ ултай судалдаг, ном бичиж гаргадаг болсон нь тун их сайшаалтай!!! Жишээ нь: др.Дэлгэржаргал, Батсүрэн, Анхбаяр, Энхбат г.м. Тэднийгээ төр засгаас сайтар дэмжих хэрэгтэй!!!
220 шахам жил яаж нэг янзаараа байхав д. доройтно дампуурна. хугацааны талаас хойш завхарсан г. тэр хороонд манай улсын хаан гадны нэг баагий болцон байдаг наасан, хэдэн түбэдээ үзчив.
Battle on the Ice. Battle on Pyana River. Battle of the Kalka River. калки аватар. үндсэн text (з)
вассал байсан баих
Түүх шинжлэх ухаан биш. Төрийн бодлогыг даган өөрчлөгдөж байдаг үлгэр. Одоогийн Европын төрхөө 15-р зуунд олж баримтад илүү түшиглэх болсон ч тайлбарлах өнцгийг шашин, төр хоёр тодорхойлдог. Оросуудын Монголчуудыг юу ч бүтээх чадваргүй бичиг үсэггүй нүүдэлчид, манай хөгжлийг 300 жил хойш татсан, цэвэр сайхан хэлийг нь ы,х-р бохирлон, хараалуудыг хүртэл авчирч оруулсан гэдэг түүх бол цэвэр Оросуудын Азийнхныг доорд үздэг расизм. Баримтанд түшиглэхэд ч олон асуудал бас гардаг. Эрт бичиг үсэгтэй (баримттай) болсон үндэстнүүд Еврейчүүдээс эхлээд ухаантай хүчирхэг болж бусад нь байхгүй байсан мэт уусаж арилна.Бас бөөн асуудал.
Дутуу байна хэлмэгдсэн гэдэг балай юмаа одоо боль хэдэн мянган хүн алчаад цагаатгагдаад улсаас дахиад хувалж шиг мөнгө аваад байж болохгүй. Ардын засгийг эсэргүүцэж гадна бодлогоор Монголын эсрэг зэвсэглэсэн боссон үйлдэл хэзээч цагаатгаж болохгүй улс үндэстний эсрэг хийсэн нүгэл юм буцаагаад ялтан болгож өгсөн зүйлээ нэхэж авах хэрэгтэй.
Түүх бол нийгмийн шинжлэх ухаан дотроо хамгийн суурьтай шүү. Бусад нь хандлагаар явдаг бол түүх баримтаар ярьдаг, бичдэг.
Тун чухал асуудлыг маш зөв дүгнэж бичсэн Я.Ганбаатар эрдэмтэн танд талархлаа илэрхийлье. Өнөөгийн энэ олон ургальч үзэл гэгдэх, хүн бүр юу дуртайгаа дэмийрч болдог энэ харанхуй цаг үе монголчуудыг оюун санааны маш ноцтой доройтолд оруулж байгааг сэргээн засах боломж, цаг үе ирэх болов уу, яах бол гэсэн айдас гуниг төрөх юм аа.
бусад газар байгаа баримтуудыг яг оригоор нь иш татахгүй. уншихад ойлгож болмоор байдгийм.
Монголчууд Манжийн колони байсан нь үнэн Хятадыг бодвол арай тусгай эрхтэй колони байсан шүү дээ Хятад Орос Монголын колони байсан үнэн шүү дээ харин Баабар мэтийн юмнууд түүх гуйвуулах даа хуучин социализмын үеийн түүхчид шиг ажиллаж байгаа юмдаа
Hoorhon hodooniihoniig doromjildog Baabar bas hoorhon Mongold ulsgulyn boloogui geed bna aaa.UB huuhduud gudamjind gert hool bhgui geed yairiad .Aimagiin tuvuud bur hechuu bna geed aav yaridag bsn .Baabar muugaa medehgui deerelhuu bas dolignuur bas nerehuu yum yum bna kkk 90 ond yu bolsoniig zovhon malchud l medehgui.Zahiin huuhduud UB gert hool bhgui zugtsan geed zondoo bichleg bna
Маш зөв бичжээ. Түүхийг засварлаж болохгүй. Харамсалтай нь өнөөдөр ийм байдал хавтгайрч байна. Нэр томьёогоор хөөцөлдөж цэцэрхээд зовлонгийн далайд унагаж, хөгжлийг хэдэн зуунаар зогсоосныг мартуулж болохгүй. Дээдсийн сүнс хилэгнэнэ.
тартарэ. аль сурвалжаас яг яаж бичигдсэнээр авах гэснээ ингэж бичив. оригоор хэрэглэ.
Түүх түүхээрээ байгаасай ёмтой үнэн
хүү ч бай охин ч бай гарвал золбоо гэж нэр өгөөрэй. 😁
Би Я Ганбаатар Хүннүгийн түүх соёл 2025 оны номыг худалдан авсан ийм ном байдаг олж авах юмсан гэсээр авсан уншаагүй л байна харин эрхэм түүхчид хэлхэд харгис хоцрогдсон шарын шашин гэдгийг чинь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй би хувьдаа ном дэлгэрсэн оронд төрсөндөө ханцуй дотроо залбирч явдаг бас монгол үндэстний библи гэчжээ ингээд л итгэж болно байх гэсэн хүмүүс нэг нэгээрээ хасагдаад байх юмдаа зайлуул
four horsemen of the apocalypse
халах, халхлах. хресээ зүүх үүрэх. christian
библийн хасагдчихсан ном тэр орчволч. хасагдах ч юу байхав. сүүлд олдсон, гэвч багтаахгүйн
Ардын намын Сүхбаатар бол хай сы овогт манж Ардын намын сайд Бао Линг Цэрэндорж хятад хүн байсан гэдгийг үнэнээр нь бичих ёстой
ядарсан жижигхэн монгол бишшүү . муу оросын тролл коммунизмын үлдэгдэл новшоо
Sudlaach erdemten maani argagui yumnii goliig olj helj, holiig harj anhaaruulsand gyalaalai.
Sudlaach erdemten maani argagui yumnii goliig olj helj, holiig harj anhaaruulsand gyalaalai.
ynen syy!!!!manai tyyhiig iran,tyrkyyd chinges haanii tyyhiig eersdiin bolgoj olon ylsad nom tobhimol bolgoson ni olon baina.pranz heleer olon nom garsan!!!manai pranzad syydag elchingiinhen ene talaar yamarch ajil hiideggyi,zygeer l medsen ch medeegyi met nyden balai,chihen dylii etgeedyyd syyh yum!!!gadaad harilzaanii said gyai ene elchiongiinhendee heleh ee yana be?.?????gadaadad garch baigaa hebleluudiig ter dyndaa Mongoliin tyyhtei holbootoi asyydalaar elchin deeree neg hyn gargaad hebleliin talaar sydaldag hyn baibal zygeersen asan,ted bidend zab baihgyi l geh baih daa,hereb ee oyunlag hyn baih abaas ajiliinhaa ali ch cheleegeer amjuulaad ynsaad sydlaad haigaad olood ynen zebiig ni olohod bolmoor asan ted bol zebhen mengend synasan setgeltei heden jil gadaadad syydag ni ilt sanagdsan syy!!!hyyhedyydee end ireed syrgyylid syylagaj deed dyndad helniiu mergejil bolon ikhe syrgyyli tegseed Mongoldoo byzah iimerhyy argaar tednii bodlogo baidag yum bilee.gehdee eh oronch setgel bol gad
gehdee eh oronch setgel dytna gedeg bol yadyyrsan doroitson chag yeiin martaj bolohgyi teneglel gemeer dee.elchin deeree hebleliin teleelegch gej baidaggyi gesen syy!!!!nomiin sand syygaad manai haaniig eersdiinhee haan bolgon bichseniig ynsij ter bicheed baigaa etgeedyyded hariu syymjee bicheh ni chyhal baimaar asan.........................iim zuiliing anhaaraach ee......................
Энэ зүйлийн бичсэн хүн чинь Сансарт байсан өөрийгөө бүх юм мэддэг гэж боддог хүн бололтой ГАЛДАН ХОР ИДЭЖ ҮХСЭН ,ЯСЫГ НЬ ЭНХ АМГАЛАНД ӨГСӨН гэж би ойлоглоо энэ шал худлаа шүү
er ni ene chagiin Mongol hyn gedegiig MONGOL HYN gehyy?hen geh be?...deeree sydragaar helbel tylsan syy!!!!!!!!!!!!!!!byh l salbar deer iim dytagdal baigaa baih!!!!!!!!!!!!Mongol beh deer gehed l Baterdene abragiin yarij baigaa ynen syy dee!!behchyyd hen negnee dabchihaad hoyor garaa sabchyylan chengeldeh toiron gyideg gedeg chini yos zyitei baidal men yy?...ene chini ylamjlal gedeg yumaa,Mongol beh dagasaar irsen yum aa geed hamgiin tom choltoi hyn ni heleed baigaa biz dee!!tegeed yagaad ter ender choltoi hyniihee ygend orohgyi gejuudleed beh byhen hen negnee dabbal gar hyryygaa gozolzyylaad amitanii anhaaral dallaad baigaa yum be?....ene bol jigsyyrtei sanagdana......yrid ni baigaagyi gajuudal l gej heleh baih!!!!!!!!zygeer l saihan dabaad daryyhan hynleg baibal Mongol beh olonii dynd daanch saihan haragdah asan daa.....................ene metchilen yrlag soyol bysad byh salbart baidag baih aa.....................odoo hiimel oyun yhaan gej neg heseg sabah gej baina,enyyntei holbootoi
Ганбаатар өөрөө Чингисийн цуст түрэмгийлэл гээд л эдүгээчлээд бна ш дээ !
Я.Ганбаатарыг ийм хуучинсаг лалар гэж огт мэдсэнгүй, ичмээр хоцрогдсон золиг бнаа !
Чамд бүтээсэн ном бну лалараа?
хүн болгон нэг 🌳👨👦🏡📓 бичих.
чулууны үр халиндар байдаг даа. бүх чулуу цагаан буусан бол амины найлзуур модон дэлгэрч … гэдэг.
улаавал заавал харлана, хөхрөнө
Дэмжиж байна. Түүхээ сайн судлах хэрэгтэй. Өнөөдөр манайд сайн орос хэлтэй, сайн хятад хэлтэй, сайн манжтай эрдэмтэд алга. Тэхлээр юу ч олж үзэхгүй, олсонч ойлгохгүй байгаа л даа.
Монголын түүхийг судлахад Европын Орос хэл түй ч хамаагүй. Эртний Хятад Перс Түрэг Төвд гээд Азийн хэлнүүд өөр хэрэг.
ум бузар сад у ману балайяа… тийм бна бузарбаваа
эрт ирж болохгүй. хожидож бас болохгүй.
Манжтай мундаг холбоотон байж их гүрэн бгуулан өөдлөн дэвжсэн нь хаана бна?1911 онд Манж гүрэн таран унахад Ар мнгл гэж алийгаа алдсан хүй нэгдлийн 100 мянг хүн сүг л бсан. Манжууд Зүүн гарын мнглчуудыг хядаж Их мнглыг ингэж колончлон үгүй хийсэн нь мнглчуудбг дээдлсэн хэрэг үү
манж монгол цэргүүд сянганд хятадуудад хар тамхи татуулахгүй гээд байлдаж байсан
Манжтай мундаг холбоотон байж их гүрэн бгуулан өөдлөн дэвжсэн нь хаана бна?1911 онд Манж гүрэн таран унахад Ар мнгл гэж алийгаа алдсан хүй нэгдлийн 100 мянг хүн сүг л бсан. Манжууд Зүүн гарын мнглчуудыг хядаж Их мнглыг ингэж колончлон үгүй хийсэн нь мнглчуудбг дээдлсэн хэрэг үү
Манжтай мундаг холбоотон байж их гүрэн бгуулан өөдлөн дэвжсэн нь хаана бна?1911 онд Манж гүрэн таран унахад Ар мнгл гэж алийгаа алдсан хүй нэгдлийн 100 мянг хүн сүг л бсан. Манжууд Зүүн гарын мнглчуудыг хядаж Их мнглыг ингэж колончлон үгүй хийсэн нь мнглчуудбг дээдлсэн хэрэг үү
Манжтай мундаг холбоотон байж их гүрэн бгуулан өөдлөн дэвжсэн нь хаана бна?1911 онд Манж гүрэн таран унахад Ар мнгл гэж алийгаа алдсан хүй нэгдлийн 100 мянг хүн сүг л бсан. Манжууд Зүүн гарын мнглчуудыг хядаж Их мнглыг ингэж колончлон үгүй хийсэн нь мнглчуудбг дээдлсэн хэрэг үү
Манжтай мундаг холбоотон байж их гүрэн бгуулан өөдлөн дэвжсэн нь хаана бна?1911 онд Манж гүрэн таран унахад Ар мнгл гэж алийгаа алдсан хүй нэгдлийн 100 мянг хүн сүг л бсан. Манжууд Зүүн гарын мнглчуудыг хядаж Их мнглыг ингэж колончлон үгүй хийсэн нь мнглчуудбг дээдлсэн хэрэг үү
одоо тавиад туухаар үзэмз.
"Хүний сэтгэлийг нь татсан хойно бие нь хаа холдхов" гэсэн үг байдаг. XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд 1980-аад онд Америкийн гадаад бодлогын зөвлөх Бжежинский социалист орнуудын сэтгэлийг нь татахын тулд "Ардчилал" (даярчлал, олон ургалч үзэл, олон намын систем, хүний эрх гэх мэт),"Чөлөөт зах зээл" (гадаадын хөрөнгө оруулалт, ОУВС, Дэлхийн банк гэх мэт) гэсэн наанаа гоё нэртэй, цаанаа биеийг нь (улс орныг нь) эзэмдэн авах маш хорон бодлогыг боловсруулан Монгол мэтийн буурай хөгжилтэй орнуудад "Ардчилсан хувьсгал" нэрээр нэвтэрүүлжээ. Ингээд Монгол улс 1990 оноос эхлэн Америкийн "Тархи угаалтын (оюуны) колончлолд өртөж" Америкуудад биеэ (улс орноо) эзэмдүүлэх болсон юм шүү дээ. Аюутугай, мэдтүгэй монголчууд аа !!!
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд дээрэмчин Америк өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Иймэрхүү нийтлэлээ Англи, Орос, Хятад, Япон, Солонгос, Герман, Франц гээд хэл дээр орчуулаад гадны хэвлэл мэдээллийн нүх сувгуудаар гаргадаг тогтолцоо бий болгож байж л бид үүнтэй тэмцэнэ. Эндээ Монголоор мянган сайхан юм бичээд хэн уншиж, хэн мэтгэлцэж, хэний сонорт хүрэх вэ дээ. Монголчууд нь ч зарим нь тоож уншихгүй. Youtube, Tiktok, Facebook зэрэг платформууд дээр дээр дурдсан хэлүүдээр нь нийтэлж байж дэлхийн хүмүүсийн, цаашлаад судлаачдын сонорт хүрнэ. Дээрх хэлнүүд бол Монголд харьцангуй түгээмэл болхоор хэл тус бүр дээр шалгаруулж 3- 4 хүнтэй орчуулагчдын баг гаргаад ажиллавал болох л...
Lick them in the arse. биед нь хүрч байж л. 🛸🤭
Ergune маш чухал зүйлийг бичжээ. Даанч дэмжих хүн байхгүй л дээ. Хятадад, Өвөр Монголд, Орос, Япон... түүх, соёлоо яг ингэж хамгаалж, сурталчилж байна.
эх сурвалж. тааврын тааврын тайлбарууд хэрэггүй
Маш зав санаа дэвшүүлсэн нмйтлэл байна