sonin.mn

Өнөөдөр үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын Үндэсний статистикийн газрын дарга Кан И танилцуулахдаа, 2025 онд үндэсний эдийн засаг хүндхэн орчинд урагшлан, инноваци, өндөр чанартай хөгжил шинэ үр дүнд хүрч, эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилго, зорилтуудыг амжилттай биелүүлж, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн тухай танилцууллаа. Урьдчилсан тооцоогоор, жилийн ДНБ 140 их наяд 187.9 тэрбум юаньд хүрч, тогтмол үнээр тооцвол өмнөх оны мөн үеэс 5.0%-иар өссөн байна гэжээ.