sonin.mn

Хятад улс өнгөрсөн есдүгээр сард даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлснээс хойш 150 гаруй орны дэмжлэгийг авсан. Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Сүнь Вэйдүн 19-нд хэлэхдээ, дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудын өмнө Хятад улс даян дэлхийн засаглалын санаачилгыг илүү гүнзгий, илүү үр дүнтэй түвшинд хүргэхийн тулд бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.




Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс жинхэнэ олон талт үзлийг тууштай дэмжиж, дэлхийн засаглалыг шинэчлэн, сайжруулахыг идэвхтэй дэмжинэ гэжээ.