“Дэлхий ертөнцийн одоогийн ээдрээтэй нөхцөлд Хятадын эдийн засаг тогтвортой, эерэг өсөлтийн чиг хандлагаа хадгалж, хүчтэй уян хатан чанарыг харуулсан бөгөөд манайх шиг олон улсын аж ахуйн нэгжүүдэд авч хэлбэл бодит боломжийг олгож байна” гэж дэлхийд алдартай агаар цэвэршүүлэгч брэнд IQAir-ийн дэлхийн гүйцэтгэх захирал Фрэнк Хамм санал бодлоо хуваалцлаа. 19-нд Хятадын засгийн газар 2025 оны эдийн засгийн өсөлтийн 5.0%-ийн дүнгээ зарласны дараа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын эдийн засгийн гүйцэтгэлийг “хүлээлтээс илүү сайн өсөлт”, “Уян хатан байдал сайн” зэргээр үнэлцгээж байна.
Дэлхийн эдийн засгийн хүрээнд авч үзвэл, энэхүү “5.0%” -ийн тоо нь ихээхэн ач холбогдолтой юм.
2025 он бол Хятадын 14-р таван жилийн төлөвлөгөөний сүүлийн жил бөгөөд ДНБ анх удаа 140 их наяд юаниас давсан байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилго, зорилтууд амжилттай хэрэгжиж, 14-р таван жилийн төлөвлөгөөг амжилттай дуусгаад зогсохгүй 15-р таван жилийн төлөвлөгөөг амжилттай эхлүүлэхийн бат бөх суурийг тавьж өглөө.
Хятадын Ардын их сургуулийн профессор Ван Шяосүн хэлэхдээ, энэ амжилтад хүрсний шалтгаан нь Хятад улс инноваци хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, шинэ үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжсэнд бий. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газрын нарийвчилсан зориулалттай арга бодлогууд чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
2025 оны эдийн засгийн тайлангаас харахад тогтвортой байдлыг онцлох ёстой. Энэ нь дэлхий нийтийн хувьд ч ашигтай сайн хандлага юм.
Үүний зэрэгцээ шинэ хөдөлгөх хүчийг дурдах ёстой. 2025 онд судалгаанд оруулсан санхүүжилт зэрэг нь анх удаа Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу OECD-ийн орнуудын дундаж түвшинд хүрч, инновацийн үзүүлэлтийн жагсаалтад анх удаа дэлхийн топ аравт орлоо.
Хятадын эдийн засгийн уян хатан чанар нь өөрчлөлт донсолгоотой дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд тогтвортой хүчин сэлбэж байгаа юм.
Хятадын эдийн засгийг үнэлэхэд одоогийн байдал, ирээдүйн чиг хандлагыг ерөнхийд нь харах ёстой. Хятадын эдийн засгийн уян хатан чанар болон гадаадад өндөр түвшинд нээлттэй байлгах засгийн газрын шийдвэр зориг нь дэлхий нийтийн итгэлийг хөвчилж байгаа юм. Ирээдүйд Хятад улс нь мөн дэлхийн эдийн засгийн хөгжлийн ногоон бүрд, инновацийн халуун өлгий байх болно.
Баасан - 01 сарын 23,
2026

Сэтгэгдэл0