sonin.mn

САН-ФРАНЦИСКО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /new-science/. Илон Маскийн xAI компани асар их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг, дэлхий дээрх хиймэл оюуны сургалтын анхны кластер болох “Colossus 2” супер компьютерыг ашиглалтад оруулсан тухай И.Маск Х нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгдсэн байна. 


Шинэ систем нь өмнөх Colossus 1-тэй адил Grok-ийн том хэмжээний хэлний загваруудыг сургах зориулалттай юм. Анхны кластерийг бүрэн ашиглалтад оруулахад 122 хоног зарцуулж байсан бол Colossus 2 нь ашиглалтад оруулах үед 1 гигаватт цахилгаан хэрэглээний босгыг давсан бөгөөд цаашид 2 гигаватт эрчим хүч хэрэглэх ажээ. 


И.Маскийн мэдэгдсэнээр, нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сар хүртэл супер компьютерын хүчин чадлыг 1.5 ГВт болгож нэмэгдүүлнэ. Тогтмол 1 гигаваттын ачаалал нь Сан-Франциско зэрэг томоохон хотын оргил хэрэглээнээс ч их бөгөөд том цахилгаан станцын хүчин чадалтай дүйцэхүйц юм. xAI компани Мемфис хотод 92 900 хав.дөр.м талбайтай агуулах болон ойролцоох газруудыг нь худалдаж авснаар супер кластер барих боломжтой болжээ. 





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг