sonin.mn

БНХАУ-ын Худалдааны яамнаас энэ сарын 18-нд мэдээлснээр, 2025 онд төрийн тэргүүнүүдийн дипломат бодлогын стратегийн удирдлагын дор Хятад–Төв Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эрчимтэй өргөжив. Гаалийн статистикаар, хоёр талын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 106.3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 12 хувиар өссөн нь өсөлтийн хурд 6 нэгжээр нэмэгдсэнийг харуулж байна.




Хятад–Төв Азийн худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 100 тэрбум ам.долларын босгыг давж, таван жил дараалан эерэг өсөлтөө хадгаллаа. Ингэснээр Хятад улс Төв Азийн орнуудын хамгийн том худалдааны түнш болж, Төв Азийн бүс нутгийн Хятадын гадаад худалдаанд эзлэх хувь нэмэгдэв. Бараа бүтээгдэхүүний бүтэц илүү оновчтой болж, Хятадаас экспортлох цахилгаан, механик болон өндөр технологийн бүтээгдэхүүн, цахилгаан автомашин, лити батерей, нарны зайн хавтан гэх “шинэ гурван төрөл”-ийн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өссөн бол Төв Азиас импортлох химийн бүтээгдэхүүн, ган, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгджээ.


Мөн хил дамнасан цахим худалдаа, ложистик, төлбөр тооцооны хамтын ажиллагаа идэвхжиж, “Торгоны замын цахим худалдаа” нь хоёр талын худалдааг дэмжих чухал индер болжээ.