Цаг агаар эрс хүйтэрсний улмаас автобус хүлээх иргэд "Дулаан зогсоолуудыг ажиллуулахгүй байна" гэх гомдлыг гаргаж эхэлсэн. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг.
Тухайлбал, СХД-ийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, 5 зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. БЗД-ийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд 7 нь хэвийн ажиллаж байна.
Харин 5 зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна. Өнөөдөр 2 зогсоолыг засаж, нээсэн. ХУД-ийн хэмжээнд автобусны дулаан 6 зогсоол байгаа бөгөөд 3 нь хэвийн ажиллаж байна. Хаалттай дулаан зогсоолуудыг засаж, өнөөдрөөс өглөөнөөс нээж эхэлсэн” гэлээ.
Даваа - 01 сарын 19,
2026

Сэтгэгдэл0