sonin.mn

Хятадын Үндэсний цахим худалдааны ажлын хуралдаанаас гаргасан тоо баримтаас үзвэл, Хятадын дижитал хэрэглээний нийт хэмжээ 23.8 их наяд юаниас давж, дэлхийн хамгийн том онлайн жижиглэн худалдааны зах зээлийн байр суурийг 13 дахь жилдээ тасралтгүй хадгаллаа.


Нээлттэй хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс “Торгоны замын цахим худалдаа” -ны бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, хамтрагч орнуудын тоо 36-д хүрээд байна. Үүний зэрэгцээ туршилтын бүсүүдийг байгуулах ажлууд ч тогтвортой урагшилж байна.


Мөн цахим худалдааны салбарын нийгмийн үр ашиг тасралтгүй нэмэгдэж, холбогдох салбаруудад ажиллагсдын тоо 78 саяыг давсан бөгөөд шуудан, хүргэлтийн үйлчилгээний бизнесийн хэмжээ жилд дунджаар 20 орчим хувиар өсөхөд чухал түлхэц үзүүлжээ.



Г.Бямба