1-р сарын 16-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Канадын Ерөнхий сайд Марк Карнитай уулзав.
Ши Жиньпин дарга өнгөрсөн оны 10-р сард БНСУ-ын Кёнжү хотод болсон уулзалт нь Хятад, Канадын харилцаанд эерэг хөгжлийн шинэ хуудсыг нээсэн гэдгийг онцоллоо. Хоёр тал янз бүрийн салбарын хамтын ажиллагааг сэргээж, эерэг үр дүнд хүрэх талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв. Хятад, Канадын харилцааны эрүүл, тогтвортой хөгжил нь хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай гэжээ.
Ши Жиньпин Хятад, Канадын харилцааны талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлжээ.
Нэгдүгээрт, харилцан хүндэтгэсэн түншүүд байх. Хятад, Канад өөр өөр үндэсний нөхцөл байдалтай хэдий ч хоёр улс бие биенийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биенийхээ сонгосон улс төрийн систем, хөгжлийн замыг хүндэтгэж, улс орнуудын зөв харилцааг баримтлах ёстой.
Хоёрдугаарт, нийтлэг хөгжлийн түншүүд байх. Хятад, Канадын эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай байх явдал бөгөөд хоёр тал хамтын ажиллагаанаас ашиг хүртэж байна. Хоёр тал хамтын ажиллагааг дэмжихийн тулд илүү ихийг хийж, сөрөг жагсаалтыг багасгах ёстой.
Гуравдугаарт, харилцан итгэлцлийн түншүүд байх. Хоёр тал боловсрол, соёл, аялал жуулчлал, спорт, орон нутгийн захиргаа зэрэг янз бүрийн салбар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, хүмүүсийн солилцоонд тус дэмжлэг үзүүлэх ёстой.
Дөрөвдүгээрт, бие биедээ туслах хамтын ажиллагааны түншүүд байх ёстой. Хятад улс НҮБ, G20, APEC-ийн хүрээнд Канадтай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, дэлхийн хэмжээний сорилтуудыг хамтран шийдвэрлэхэд бэлэн байна.
Марк Карни Канад, Хятад хоёр орон найрсаг харилцааны өнө удаан түүхтэй, эдийн засаг нь харилцан нөхөж чаддаг, өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой, боломжоор дүүрэн байна гэж мэдэгдэв. Канад улс Хятадтай хамтран хоёр талын ард түмэнд илүү их ашиг тус авчрах шинэ төрлийн стратегийн түншлэлийг бий болгоход бэлэн байна гэв.
Уулзалтын дараа хоёр тал “Хятад, Канадын удирдагчдын уулзалтын хамтарсан мэдэгдэл”-ийг гаргав.
Г.Бямба
Баасан - 01 сарын 16,
2026

Сэтгэгдэл2
Өмнөд хөрш Жунгаа нар 150-250 мянган Монголыг хүйс тэмтэрч жирэмсэн ээжийн гэдсийг хүүлж нялх хүүхдийг газарт савж нярай хүүхдийн цусыг юүлж, эрчүүдийг нь тайган болгож тамлаж бүтэн биетэй цогцос олдохгүй болтол цусан улаан далай болгосон бузар үйлтэй тариачдын бослого бол элэг зүрх харуусан шимширмээр. Хайр найргүй хядагдсан Монгол амь зулбан хойшоогоо л зугтаасан. Өөр хаашаа ч амь тэмцэн зугтаах билээ. Тэд газар нутгийг дээрэмдэж баясан хөөрч байсан нь лавтай. Монгол хүн бүр ямагт санаж сэрэмжлэх ёстой 100 гаран жилийн өмнөхөн болсон түүх байдаг. Тэд үргэлж Монголын газар нутагт шунаж мөнхийн мөрөөдөл нь байсаар ирсэн. Хятад ≈ 148 хүн/км² нягтралтай үхэжсэн газартай улс. Тэдэнд үржил шимтэй шинэ газар улам бүр хэрэгцээтэй болж байгаа.
Тэртээх 30 гаруй жилийн өмнө Дорнодын Тамсагийн сав газраас газрын тос олгойдуулан, дээлээ тосдож явсан Монгол Улсын Ерөнхийлөгч агсан Пунсалмаагийн Очирбатын сүржигнэлээс хойш ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ гэх БНХАУ-ын компани Тамсагийн сав газрыг гурван арван жилийн туршид цөлмөж байна. Энэ хооронд бид ЭРЧИМ ХҮЧНИЙХЭЭ БИЕ ДААСАН, ХАРААТ БУС БАЙДЛЫГ хангах ямар бодлого авч хэрэгжүүлсэн бэ? гэдгээ Монгол Улс бодох хэрэгтэй болжээ.