sonin.mn

Нэгдүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн хурлыг даргаллаа.


Сэтгүүлч: Өнөөдөр өглөө Хятадын Зэвсэглэлийг хянах, зэвсэг хураах нийгэмлэг зэрэг судалгааны байгууллагууд хамтран

“Японы барууны үзэлтнүүдийн цөмийн амбиц — Дэлхийн энх тайванд учруулах ноцтой заналхийлэл” нэртэй тайлан нийтэлж, Японы барууны жигүүрийн хүчнүүдийн тэлж буй цөмийн амбиц нь дэлхийн энх тайванд ноцтой аюул учруулж буйг анхааруулан, Японы ерөнхий сайд Такаичи Санаэ цөмийн зэвсгийн асуудлаарх байр сууриа яаралтай тодорхой болгохыг уриалсан талаар дурдсан байна. Энэ талаар Хятадын ГХЯ ямар байр суурьтай байна?


Мао Нин: Олон улсын хамтын нийгэмлэг Японы цөмийн зэвсэгтэй болох аюултай хандлагад өндөр сэрэмжтэй хандаж, Японтой хийх цөмийн хамтын ажиллагаанд болгоомжтой байх шаардлагатай. Мөн хоёр болон олон талт механизмаар дамжуулан Японы цөмийн зэвсэг эзэмших оролдлогыг хязгаарлах, Японд тавих хяналт, шалгалтыг чангатгах асуудлаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүний тулд олон улсын хууль болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тогтолцоог хамгаалах нь маш чухал юм.


Түүнчлэн Япон улс цөмийн зэвсэг эзэмших асуудлаар олон улсын шударга ёсны доод хязгаар, улаан шугамыг туршихаа нэн даруй зогсоох ёстой гэжээ.