sonin.mn

Хятадын Төв Радио Телевизийн (CMG) 2026 оны Хаврын баярын гала тоглолтын сурталчилгааны богино видеог олон нийтэд танилцууллаа. Тус гала тоглолт нь хоёрдугаар сарын 16-ны орой дэлхий даяар шууд дамжуулагдана.


Хаврын баяр буюу Хятадын уламжлалт шинэ жил нь хятадуудын хувьд хамгийн чухал баяр бөгөөд энэ үеэр гэр бүлээрээ телевизийн гала тоглолтыг үзэх нь хэдэн зуун сая айл өрхийн уламжлал болжээ.


Анх 1983 онд цацагдсанаас хойш Хаврын баярын гала тоглолт нь дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй жил тутмын телевизийн нэвтрүүлэг хэмээн Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн. Мөн жил гаруйн өмнө Хаврын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн юм.


Ийнхүү Морин жилийг угтах Хаврын баярын гала тоглолт нь дуу хөгжим, бүжиг, дэвшилтэт технологи болон үе үеийн уламжлалыг хослуулсан баяр хөөр дүүрэн, өргөн цар хүрээтэй соёлын наадам болохоор бэлтгэгдэж байна.