sonin.mn

1-р сарын 7-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, Хятадын Худалдааны яам Япон руу гаргах зориулалтын хоёр бараа бүтээгдэхүүний экспортын хяналтыг чангатгах тухай мэдэгдсэнтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулав.


Мао Нин хэлэхдээ, Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайваний асуудлаарх буруу мэдэгдэл нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, Хятадын дотоод хэрэгт илт хөндлөнгөөс оролцсон төдийгүй Хятадын эсрэг хүч хэрэглэх заналхийлэл агуулж байна.


Үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, мөн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх зэрэг олон улсын үүргээ биелүүлэх зорилгоор Хятадын тал хууль, журмын дагуу холбогдох арга хэмжээг авч байгаа нь бүрэн үндэслэлтэй, зүй ёсны, хууль ёсны үйлдэл гэв.


Мао Нин Японы талд хандан, асуудлын үндэс шалтгааныг бодитоор харж, алдаагаа нухацтай эргэн харж засах, ерөнхий сайд Такаичи Санаэгийн холбогдох алдаатай мэдэгдлийг нэн даруй эргүүлэн татахыг уриаллаа.