sonin.mn

Финландын Гадаад харилцааны сайд Элина Валтонен ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И нар нэгдүгээр сарын 6-ны орой утсаар ярьжээ.


Ван И энэ үеэр: "2025 онд Хятад, Финланд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг хамтран тэмдэглэсэн бөгөөд хоёр талын харилцаа болон салбар бүрийн хамтын ажиллагаа шинэ үр дүнд хүрсэн нь Хятад–Финландын харилцаа харилцан хүндэтгэх, тэгш эрхтэй, харилцан ашигтай, ирээдүйд чиглэсэн тод онцлогийг бүрэн харуулж байна гэв. Тэрээр мөн энэ он Хятадын “арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил болохыг онцолж, Хятадын тал өндөр түвшний нээлттэй бодлогыг тууштай баримталж, Финландын талтай хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, эрчим хүчний шилжилт, орчил эдийн засаг, хиймэл оюун ухаан, байгаль орчны хамгаалал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, чөлөөт худалдаа болон эдийн засгийн даяаршлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна. Хятад–Европын холбооны харилцаа хамтын ажиллагаанд тулгуурлах байр сууриа хадгалах ёстой. Европын Холбооны чухал гишүүн орны хувьд Финланд Европын Холбоо бодитой, оновчтой байр сууриас Хятад улсыг ойлгоход дэмжлэг үзүүлж, яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөнг зохистой шийдвэрлэн, Хятад–Европын хамтын ажиллагааг тогтвортой урагшлуулахыг хүсэж байна." гэлээ.


Валтонен хэлэхдээ, Финланд улс Хятадтай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд, Хятадын талтай дээд түвшний харилцаагаа бэхжүүлж, ногоон эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн инновац зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн Европ–Хятадын бүтээлч харилцааг урагшлуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.


Талууд мөн Украины хямралын асуудлаар санал солилцжээ.


Г.Бямба