БУДАПЕШТ, 2026 оны нэгдүгээр сарын 8 /TASS/. Сүүлийн 10 жилийн хугацаанд үзэгдээгүй их хэмжээний цас орсны улмаас Унгарт нислэгүүд цуцлагдаж, төмөр замын хөдөлгөөн саатаж, авто замуудад түгжрэл үүссэн байна. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбаны мэдээлснээр, цаг агаарын таагүй байдлаас үүдэлтэй уршгийг арилгах зорилгоор Дотоод хэргийн сайд Шандор Пинтерээр ахлуулсан шуурхай штабыг байгуулжээ. Тээвэр, цахилгаан хангамж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах асуудлуудыг Унгарын Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцсэн байна.
“Тээврийн цагдаа, цагдаагийн газар, түргэн тусламж, батлан хамгаалах хүч, эмнэлгүүд бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж Онцгой байдлын газрын албан ёсны төлөөлөгч Даниэль Мукич Будапешт хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр сүүлийн хоёр хоногт олон бүс нутагт 30 см хүртэл цас орсон бөгөөд цасны хэмжээ цаашид нэмэгдэх боловч цасанд боогдсон суурин газрууд байхгүй гэдгийг онцолсон байна. Авто зам, орон нутгийн замуудыг цэвэрлэхэд 800 гаруй техник ашиглаж, хэдэн мянган тонн давс, тусгай уусмал бэлдсэн байна. Мөн Будапешт хотын Ференц Листийн нэрэмжит нисэх онгоцны буудалд сүүлийн 24 цагт 20 гаруй нислэг цуцлагдаж, олон нислэг саатсан байна. Барилга, тээврийн сайд Янош Лазарын мэдээлснээр, “сүүлийн 10 жил ийм хэмжээний цас орж байгаагүй бөгөөд төмөр замын бүх шугам ажиллаж байгаа хэдий ч галт тэрэгний хөдөлгөөнд саатал гарч байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ зорчигч тээврийн галт тэргийн хөдөлгөөнийг эн тэргүүнд анхаарч байгаа бөгөөд хуваарийн дагуу хөдөлж байгаа бол зарим ачааны галт тэргийг түр зогсоосон гэжээ.
Цас орсны улмаас Будапештэд улс төрийн маргаан дэгджээ. Хотын зөвлөл дэх эрх баригч Фидес-Унгарын Иргэний холбоо намын бүлгийн дарга Александра Сенткирайи сөрөг хүчний намуудын эвслээс сонгогдсон нийслэлийн дарга Гергели Карачониг ажилдаа хайнга хандсан гэж буруутгажээ.
Тэрбээр хэлэхдээ, нийтийн үйлчилгээний байгууллагуудын зохион байгуулалт муу байгаагийн улмаас “Будапешт зогсонги байдалд орсон”, нийтийн тээвэр муу ажиллаж, оршин суугчид бухимдалтай байна гэсэн байна. Гэхдээ ТАСС агентлагийн сурвалжлагч нэгдүгээр сарын 7-нд Будапештийн төвийн дүүргүүдэд очиж үзэхэд метро, трамвай, автобусны үйлчилгээнд ноцтой саатал гараагүй байна. Гудамжинд цас их байсан ч авто зам, трамвайны замыг цэвэрлэсэн байжээ. Мөн нийтийн тээврийн буудлуудад хүн олноор цугласан байдал ажиглагдаагүй байна. Цаг уурчдын мэдээлснээр, ойрын өдрүүдэд Унгарт болон Европын бусад орнуудад цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Өдөртөө 4-5 хэм хүйтэн, шөнөдөө -10 хэм хүртэл хүйтэн байх ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл5
украйны байдал улам хүндэрч орсын цэрэг хүйтнээс айхгүй улам урагшилсаар байна орос хэлээр ярьдаг орос хүмүүсийн хот ОДЕСС ХАРьКОВ хотуудыг хурдан чөлөөлөхийн төлөө РОЖДЕСВО-ИЙН дараа бүх фронтоор урагшилсаар байна
Шаа чи,,,
Ер нь дэлхийн хаана ч ардчилал донгоссон хүн хогнууд бол ажил хийж мэддэггүй,зөвхөн бэлэн юм хулгайлж,чалчиж, шүүмжилж л чаддагийнг манай АН н алнууд нотлоод баталчихсан.
энэ илжиг украйны дайны чимээнээр сэрээд орилж бноо, дайн өдөөх, түүнийг дагаж хөөр цөглөх ч их л маанаг ноходийн шинж дээ !
Яг үнэн!