Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд тандалт хийж бензин, түлш хууль бусаар борлуулахаар зар байршуулсан 20 фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тодорхойлжээ.
Үүнээс батлагдсан 12 зарын дагуу өнгөрсөн шөнө /2025.12.05/ шалгалтын ажиллагаа явуулж нийт 6 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал ХУД-ийн 8 дугаар хороонд кроун маркийн автомашинтай иргэн “Б” 100 литр АИ92 бензинийг литрийг нь 5500 төгрөгөөр зарж байсныг тогтоожээ.
Мөн дизель түлш нөөцөлж, гар дээрээс дуудлагаар зарж байсан тус бүр таван зөрчлийг илрүүлсэн байна. 500 литрээс 3 тонн хүртэлх дизель түлшийг Портер, Бонго, Забрушка маркийн автомашинд тээвэрлэн борлуулах гэж байсныг баримтжуулан Баянзүрх, Хан-Уул, СХД-ийн цагдаагийн газрын харьяа газруудад шилжүүлжээ.
Түлшийг литр тутмыг нь 4000 орчим төгрөгөөр борлуулж байсан байна.
Шатахуун нөөцөлж, шагаар зарж байсан иргэдийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Хуульд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм. Хэрэв хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог.
Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Даваа - 12 сарын 29,
2025

Сэтгэгдэл11
Бүтэхгүй ээ оркууд.
хойноос хязгааргүй, бүр нэмэлт хэмжээгээр өгнө гээд байхад яагаад байган бэ.
Шатахуун авах-зарах нь хууль бус хэрэг огтоосоо биш. Авилгал авах арга зам болох тусгай хэмээх, ккк, зөвшөөрлөө цуцал, шатахууны үнийг чөлөөл, ердөө л энэ...
Тэсэрч дэлбэрэх аюултай эд шүү дээ. Хэн дуртай баагий задгай зараад явж байдаг эд бараа биш. Дэлбэрээд үхээд байвал хэн хариуцах юм.
Казахстанд А92 литр нь монгол төгрөгөөр 1400 төгрөг бөөний үнэ нь 900 төгрөг байна
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!
Шагаар худалдаж аваад байгаа хүмүүсийг нь шалгаачээ. Колонк дээр очоод машиндаа хийлгээд авах боломж нь байхад яахаараа илүү үнээр их хэмжээгээр авдаг байнаа. Хөдөө гадааны хүмүүс байж болно хөдөөд шатахуун ховор байна гээд байсан
Лянхуа Данх гэр бүлээ Монголоос дүрвүүлж Хятадын Тянжинд хотод авлигалд авсан хаусандаа амьдруулж байна. Удахгүй Данх араас нь зугатах нь тодорхой боллоо..Одоохондоо Монголд ууж идэх нь дуусаагүй байгаа бололтой.
🔴Нямбаатар: 2026.1.1-нээс Автомашины зөрчлийг хиймэл оюун ухаанаар торгож эхлэнэ. ‼️ 🔴Мөн 2026 онд Хятад машинаас бусад Автомашины татварыг 5 дахин нэмэхээр хэлэлцэж байна.👏
Монголд зориуд бензины үнийг өндөр байлгаж дуртай үедээ хааж боох явдал нь МАН-ын дарга нарын эрх ашиг мөн. Бензин импортлогчдын компанийн хувьцааг МАН-ын Хүүрсүг, Данх, Нямбаатар,Занданшатараас авахуулаад маш олон дарга нар эзэмшдэг.Монголд хямд бензин зарах нь МАН-ын бүдүүн данжаадуудад асар их хохиролтой..
#HonestBitcoinRecoveryReview The only way to show endless gratitude to this team of experts is by sharing with the internet how great, efficient, well-coordinated, and transparent they are. I am writing this honest review about Dune Nectar Web Expert. After a few sessions with the Dune Nectar Web Expert team, I feel confident in the decisions I made. Even though it took an extended period, I ultimately got every token I thought I had lost to Bitcoin investment theft. When I felt like my entire world had smashed down around me, their expertise and vast knowledge were very much appreciated. Dune Nectar Web Expert crypto recovery team is informed about it, and I wholeheartedly recommend it. You can reach Dune Nectar Web Expert: Email: ( S u p p o r t @ d u n e n e c t a r o n l i n e e x p e r t . c o m ) Web: h t t p s : / / d u n e n e c t a r o n l i n e e x p e r t . c o m/