sonin.mn

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ньюпрогресс” групп, “Хос Алтайн Хүчтэн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв. 


Дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпорац, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Нью Майнд" групп, "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. 


Наймд улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, улсын харцага Г.Ганхуяг нар үлдэв.