Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ.
Тодруулбал, шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна.
Дашрамд дурдахад, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах, "Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг оргон зайлсан, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Түүний “Эрдэнэс Тавантолгой” компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Баасан - 12 сарын 26,
2025

Сэтгэгдэл6
Амарбаясгаланг шоронд хийгээч. Хэрэв шоронд хийхгүй бол ард түмэн алалцана шүү.
Чи муу чадахгүй ээ ! МАН-ынхаа өмнө гөлөл зөөд л..... юун алалцах, гөлөлзөх л болно доо
МАН эвлэрлийн гэрээний эхний үр дүн гарч эхэллээ. Ажлаа өгсөн сумын дарга, газрын даамал мэтийн хэдхэн хүнийг торгосон болоод ажиллах эрхийг нь 1-2 жил хасаад тэгээд л хаана. Шийтгэсэн үү шийтгэсэн тэгээд л болоо.
Амарбаясгаланг ер хөндөхгүй, манай хуулий хан ийм арчаагүй, улс төрчдийнхөө бөгсийг долооцгоогоод л....
Албан тушаалд томилогдохоороо энэ улсын эзэн шиг аашилдаг оркуудыг баривчилж цаазаар ав.
I geed baival he uildver barij ugeh yum be? Uildveriig 5 jiliin daraa huraah yum bol uildver barih hereg baina uu?