sonin.mn

Нислэгийн тийз захиалаад залилуулсан гэх хэргийг шалгаж байгаа аж.


Тодруулбал, Нэр бүхий иргэн нь фэйсбүүк орчинд тавигдсан нислэгийн тийзийн захиалга авна гэх зарын дагуу үл таних хүний данс руу 980 мянган төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна


Иймд иргэд та бүхэн гадаад улс руу зорчихдоо баталгаат компаниа үйлчлүүлэн нислэгийн тийзийг захиалж мөнгөө шилжүүлэхийг сэрэмжлүүлье. Мөн залилах гэмт хэргийн хохирогч болсноо мэдсэн даруй цаг алдалгүй Цагдаагийн байгууллагад хандана уу. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс нь 24 цаг тасралтгүй дуудлага мэдээлэл хүлээн авч залилагчийн банкны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажиллаж байна.