Тухайлбал, Энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн "Г" нь цахим орчинд нийтэлсэн “...гар утас хямд худалдан борлуулна” гэсэн зарын дагуу холбогдож, эхлээд мөнгөө дансаар шилжүүл гэсэн шаардлагын дагуу 4,300,000 төгрөгийг бусдад шилжүүлж залилуулсан байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн зар, мэдээллийн эх сурвалжийг сайтар шалгаж, эд зүйл худалдан авах, захиалахдаа урьдчилан мөнгөө шилжүүлэхгүй байхад анхаарч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Залилагчид бусдад дандаа хямд үнэ, таатай нөхцөлийг санал болгодог гэдгийг санаж байх нь зүйтэй.
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл4
Хорвоогийн хамгийн эргүү тэнэг ард түмнийг дотоодын луйварчид ч гоё сайхан үгсээр хуурч луйвардаж чадна, гадаадын луйварчид ч гоё сайхан үгсээр хуурч луйвардаж чадна.
Дурак мөртлөө ямар мөнгөтэй юм бэ дээ энчинодоо
Одоо ёр нь юм худалдаж авна гээд урьдчилаад мөнгө шилжүүлчихвэл бүгд залилан болсон шүү ! Ах дүү нар хамаатан садангууд ч биё биёнийгээ залилаж байна ! нэг төрлийн сурч авах ёстой соёл болчихоод байна !
Урьдчилж мөнгө шилжүүлэх , мөнгө зээлэх 2 чинь одоо бараг л бэлэг болчихоод байна ш дээр, хүн өгсөн бэлгээ буцааж авдаггүй биз дээр??? Битгий ийм гэнэн байгаач хүмүүс минь, гэнэн хүнийг залилах гээд отож байгаа луйварчид УБ-аар дүүрэн байна