Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд өнөөдөр буюу 2025.11.14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан шалгаж байгаа аж.
Дашрамд дурдахад Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц хэд хэдэн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна. Тухайлбал зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Дээрх бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют гадагшлуулсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл15
Цаазаар ав.
Нүүрсний Монгол хулгайч нар мөнгөө алтаар оруулж ирж байна. Дансаар авах гэхээр болохгүй тул хятадаас алт болгож оруулж иржээ янз нь.
10 jiliin omnoos l sonsogddog baisan
Нүүрс хулгайлж хятадад зарчихаад, мөнгөө дансаар авбал баригдах тул арга буюу алтаар сольж цүнхлээд орж ирлээ манай хулгайч нар. Иймд нүүрсний хулгайн мөнгө мөн байна.
ГААЛИЙНХАН АВИЛГА АВААД Л НААДХЫГ ЧИНЬ НЭВТРҮҮЛНЭ. ЗАМЫН ҮҮДИЙН ГААЛИЙНХАН БҮГД ХУЖААГИЙН ОЙМСОНД ОРСОН. БҮГДИЙНХ НЬ ХӨРӨНГИЙГ ХУРААГААД ХӨӨЖ ЯВУУЛ. ОРОНД НЬ ТЕГ ИЙН ЗАЛУУСЫГ АЖИЛЛУУЛ.
Санаагаар болдог бол сольж шудрага залуусыг тавих нь зүйтэй.
Дарга Цэенрэгзэн гэж хог байхад яаж өөдлөх үү монголын гаальд хамаг муу муухай юмыг хийж хөрөнгөжсөн хулгайч даа
Тусгай ажлын хэсэг байгуулсан нь зөв болж байна дааа
Германы хил дээр 70 кг хар тамхиа хураалгасан МАН-ын дарга нарыг ТЕГ зарлах тун дургүй байгаа шүү..
Алтны жинхэнэ эзэд нь МАН-ын цагаан байранд сууцгааж байгаа//
Одоо хүүхэд хулгайлж гаргадаг бүлгийг илрүүлэх хэрэгтэй.
ЗӨВ. ТТГ сайн байна. Амжилт.
Tsaaziin Yaliig Tur hereglie
Занданшатарынхаа нэрийг хавчуулахаа мартаагүй байх шив ккк.
ХИЛЭЭР АЛТ ДОЛЛАР УКРАЙН РУУ ГАРААД ХАР ТАМХИ ОРЖ ИРЖ БАЙГАА ЮМ УУ ХЭДЧИНЭЭН ЖИЛ ЯРЬДАГ ЮМ БЭ