Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн.
Тодруулбал, Хохирогч иргэн фэйсбүүк зарын группээс "Шүдлэн үхрийн мах зарна" гэх зарын дагуу холбогдож 1,350,000 шилжүүлж залилуулжээ.
Залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, гэх зэргээр иргэдийг залилан мэхэлдэг.
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөж байна.
Бямба - 12 сарын 06,
2025

Сэтгэгдэл3
яг трамп шиг орсыг залилжээ
Монгол улсын иргэдийг бар болгоно гэж 35 жил залилж байгаа Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг яахав ???????????
Улс бар болохын тулд чи өөрөө бар болох хэрэгтэй. Боловсор, Чаддаг ажлаа маш сайн хий. Мөнгөтэй бол, үр хүүхдээ сайн хүмүүжүүл. Бусдад бүү атаарах. Бар болох нь зөвхөн ЗГ-ын хийх ажил биш бид бүгдийн хичээл зүтгэлийн үр дүнд хөгжилтэй улс орон болох юм. Бар болохоор сайхан амьдрах гээд л хүлээгээд байвал яг л байрандаа байгаад л байна.