Христийн гаж урсгалд автсан эмэгтэйн хүүхдүүд энэ сарын 4-ний өдөр олон нийтэд хандан, “Шинэ тэнгэр газар” хэмээх нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын талаар ноцтой мэдээлэл дэлгэсэн билээ. Тэдний хэлснээр уг байгууллага нь БНСУ-д “Шинчеонжи” нэртэйгээр танигдсан, Солонгосын иргэн И Ман Хы-ийн үүсгэн байгуулсан сүм бөгөөд Монгол Улсад ч мөн адил нэрийн дор идэвхтэй ажилладаг ажээ.
Гаднаа сургалтын нэртэй, дотроо итгэл үнэмшлийг ашиглагч бүтэц
Энэ байгууллага шинэ гишүүн элсүүлэхдээ “хувь хүний хөгжлийн сургалт”, “Солонгосын виз гаргаж өгнө”, “үнэгүй сэтгэл заслын хөтөлбөр”, “гадаад хэлний үнэгүй сургалт” гэх мэт уриа үгс ашиглан хүмүүсийг төөрөгдүүлдэг байна.
Гэвч сургалтанд хамрагдсан хүмүүсийг дараа нь Библийн нэрийн дор итгэл үнэмшилд нь нөлөөлөх, сэтгэлзүйн дарамт үзүүлэх сургалтанд хамруулдаг аж.
Эдгээр хичээл өглөө, өдөр, орой гурван ээлжээр, долоо хоногийн долоон өдөр тасралтгүй явагддаг. Тэнд “бурхан удахгүй ирнэ”, “дэлхий сүйрэх гэж байна”, “бидний сүмийн хүмүүс үхэшгүй” гэх мэт айдас төрүүлэх агуулгаар итгэгчдийг сэтгэлзүйн хувьд хянах арга хэрэглэдэг гэнэ.
Сургалтаас гарахыг хүссэн хүнд айдас төрүүлж, дарамталдаг
Сургалтаас гарахыг хүссэн хүмүүсийг “чи энэ сургалтад хамрагдчихаад гарах юм бол тамд унана, үр хүүхэд чинь ч бас аврагдахгүй” гэж айлган сүрдүүлдэг.
Мөн “өргөл барьц”-ын нэрээр орлогынхоо 10 хувийг заавал өгөхийг шаардаж, “хэрвээ бурхан руу хуурамч сэтгэлээр хандвал бурхан таныг хуурна” гэж дарамталдаг байна.
Сүмийн удирдагчид өөрсдийгөө “бурхнаар дамжуулан аврагдсан ариун хүмүүс” гэж нэрлэн, гадуур яригдаж буй сөрөг мэдээллийг “Сатаны явуулга” хэмээн тайлбарлаж, итгэгчдийн сэтгэл санааг удирдах оролдлого хийдэг.
Хувийн мэдээллийг ашиглан хяналт тогтоодог
Уг байгууллагад элссэн иргэдийн хувийн мэдээллийг — орлого, зээлийн түүх, ар гэрийн байдал зэргийг дэлгэрэнгүй авдаг. Энэ мэдээллээр дамжуулан итгэгчдийг хянах, айлгах, ар гэрийнхнийг нь ч нэгдэхийг шахах зэрэг зохисгүй үйлдэл гардаг байна. Итгэгчдийн дунд айдас түгшүүр газар авч, олон хүн нэрээ нууцлан “хохирогчдын групп”-т нэгдсэн гэх мэдээлэл бий. Зарим нь эдийн засгийн хувьд хохирол амссан бөгөөд сар бүр 70–130 мянган төгрөгийн өргөл өгдөг талаар хохирогчдын гэр бүл ярьжээ.
Гаднаа сүм, дотроо сүлжээ
Гадна талаасаа энгийн шашны байгууллага мэт харагдавч “Шинэ тэнгэр газар” нь тодорхой хаяггүй, хаалттай орчинд үйл ажиллагаа явуулдаг. Гишүүд нь цугларах үед хаалгаа түгжиж, асуудал гарвал нуугдан зугтаах бэлтгэлтэй байдаг гэж мэдээлсэн юм.
Монгол Улсад 12 мянга орчим дагагчтай
51 сая хүн амтай БНСУ-д 300 мянган итгэгчтэй гэх энэ урсгал 3 сая орчим хүн амтай Монгол Улсад 12 мянга орчим дагагчтай болжээ. Энэ нь анхаарал татахуйц тоо бөгөөд залуусын сэтгэл зүй, итгэл үнэмшлийг ашиглаж буй шинж илт байна.
Гаж урсгалуудын тухай мэдээлэл олон жил гарч байгаа ч бодитой арга хэмжээ авсан нь ховор. Гэвч сүүлийн үед хохирогчдын тоо нэмэгдэж, гэр бүл салалт, эдийн засгийн хохирол, сэтгэл зүйн хямралын шинж тэмдэг илэрч байна.
Шашны нэрийн дор хүний эрх, итгэл үнэмшлийг боомилж, эдийн засгийн дарамт үзүүлж буй ийм байгууллагуудыг хуулийн хүрээнд шалгах, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх цаг нэгэнт иржээ. Иймээс “Шинэ тэнгэр газар” мэт шашны гаж урсгалуудыг цэгцэлж, хяналт шалгалтыг сайжруулах нь төрийн нийтлэг үүрэг юм.
Б.Намуун
Бямба - 12 сарын 06,
2025

Сэтгэгдэл21
Шарын шашин бол мөнхийн гаж шашин байсан дэлгэрсэн улс орон бүр мөхдөг сөнөдөг өнөөдөр тангад гэж улс орон алга түвэд алга мөхсөн. Монгол улс СОЦ КОМ нийгмийн үед шарын шашин бол гаж урсгал хар тамхи мөн гэсэн урайтай өшөөтөн тангадын шашнаас салсан тулдаа тусгаар улс орон болж чадсан тэгсэн яасан гаж шарын шашин 1990 оноос дахин дэлгэрээд дахиад хятадууд тангадууд олширч улс орныг сөнөөж байна. Цэдэнбалч биш түүнээс өмнө чойбалсан хүртэл шарын шашин гаж урсгал юм байнаа гэдгийг бидний өвөг дээдэс хөгшчүүл мэдээд хааж боож усгасан түүхтэй. 1930 онд энэ гаж урсгал Монгол төрийн эрхийг дахин булааж авахаар бослого тэмцэл гаргаж дарагдаж байсан түүхтэй юм. Гадны шашин болгон гаж урсгал байдаг гаж гаж даа шарын шашин бол өмнөд тан улсын шашин юм дэндүү гаж учраас улс орон хүртэл сөнөчихсөн. Монголчуудыг үргэлж сорж паразитлаж амьдарч ирсэн түүхтэй юм. Гандан гэдэг газар бол шашны боловч хятад түвэдийн тагнуулын байгууллага юм цаг эвгүйтвэл цэрэг болж бослого гаргаж чадах гадаад агент юм.
Чи ингэж бичлээ гээд Шинэ тэнгэр газар гэх гаж урсгал цэвэршихгүй. Гаж урсгал хэвээрээ бхйна Шинжончи гэнээ тэр Солонгосын гаж урсгал. Амьхандаа Шинэ тэнгэр газрыг өмөөрч байгаа юм байхдаа. Тийм бол түүнийгээ шууд бич. Өөр зүйлрүү шүлсээ үсчүүлэх хэрэггүй
Гаж донтой гадны шашин манай үндэсний сүсэг бишрэл, бурханы шашинтай барьцалдаад яахавдээ, солонгост ч манайд ч олон түмэнд гай болоод яахав, монгол хүмүүсийн тархийг бузарлах хэрэг байхгүй, та нараар бид заалгахгүй.
Нэг муу солонгос ганцаараа үүнийг Монголд хийж чадахгүй ! Ард нь дэмждэг хамгаалдаг тодорхой хувь авдаг Монголын төр засгийн мөн цагдаагийн том хүмүүс байгаа ! Тэднийг илрүүлж барих юмуу зарлах хэрэгтэй Энхбаяраа ! Тэгэж чадвал том амжилт том дуулиан болох бөгөөд жүдо бөхөөр бол шууд вазари авна ! Сүмийн эзэн солонгосыг нь бариад олигтойхон байцаахад хэлэхгүй хаачих юм ! Байцааж хэлүүлж чаддаггүй бол намайг дуудаарай !
Хот дүүргийн захиргаа гадны гаж шашны энэ урсгалыг анхаарах хэрэгтэй Юмнад Солонгост 80 аад онд байгуулагдсан нэг хүнийг тахин шүтдэг энэ урсгалыг 2020 онд короновирусыг тараахад гишүүдиынхээ нэрсийг нууцалдаг учраас дэгдэлт үүсгэсэн шалтгаанаар солонгосын сая гаруй иргэн хаахыг шаардаж засагтаа хандаж байсан Нүүдэлчин монголчуудад тохирохгүй урсгал
Хотын дарга нарын" авилгын буянд " сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих газар олдохгүй байхад хотоор дүүрэн харийн шашны сүмүүд метр тутамд сүндэрлэж байх юм...эзэнгүй Монгол оо гэж....
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Бидний ам булаалдан жишээ авч сайрхан магтдаг ЕХ ны улсуудад бол гаднаас ямар ч шашны урсгал орж ирсэн заавал зөвшөөрөл авч удаан хугацааны судалгааны эцэст зөвшөөрөл авдаг . Гэтэл худлаа хоосон ардчилал,хүний эрх ярих хэрнээ жинхэнэ ардчиллын жишээнээс сурдаггүй мулгуу мунхаг маанаг хмүүс бол монголчууд бололтой. Явдаг жорлон гэдэг шиг жинхэнэ явдаг хүүрнүүд бол бид юм биш үү. 30 жил өнгөрч байхад одоо ийм юм яриад сууж байх ч гэж.
sine yeiin zaluus chini gaj yumand dyrtai bolood baigaa s dee!!tegeed tedend taalagdaad baihaar ni ter zasag hedelj egehgyi bna l daa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
51 сая хүн амтай БНСУ-д 300 мянган итгэгчтэй гэвэл 170 хүн тутам 1 хүн, харин манайд 300 хүн тутам 1 хүн үүнд хамаардаг байх нь. Монгол шиг хүн ам цөөтөй улсад энэ бол аюултай үзэгдэл. ШАБЗ анхааралдаа авах хэрэгтэй байна даа.
51 сая хүн амтай БНСУ-д 300 мянган итгэгчтэй гэвэл 170 хүн тутам 1 хүн, харин манайд 300 хүн тутам 1 хүн үүнд хамаардаг байх нь. Монгол шиг хүн ам цөөтөй улсад энэ бол аюултай үзэгдэл. ШАБЗ анхааралдаа авах хэрэгтэй байна даа.
Ганц олдох амьдралдаа хулгай хий, хүчирхийл, дээрэмд, шаа, ид, шаалц гэдэг гаж шашинд монголчууд маань олон зуун жил мунхарчээ.
Зөв асуудлыг хөндөж тавьсан байна. Сүүлийн 2 жилд ялангуяа 3-4 -р хорооллын гудамжаар дунд зэргийн насны эмэгтэйчүүд исүсийн шашны сурталчилгааг маш их явуулж байгааг анхааралдаа авахыг хүсч байна. Гадны шашинд анхаарлаа хандуулах цаг болсон байна.
Буддын шарын шашин, Есүс, Лал гэх мэт бүх 30 гаруй төрлийн шашин байдаг байх. Шашинууд худлааш дээ .Шашинтай шашингүй хүний амьдралд асуудлууд байсаар байдаг ш дээ. Огт шашин шүтдэггүй хүн амар жимэр сайхан амьдраад болоод байхад Монголчууд бид шашингүй байж чадах улс.Хүн бүр зөв бодол үйлдэлтээгээр бусдыг хүндлээд бусдаж саад болохгүй ажил голохгүй хамгийн гол н сурч боловсроод өөрийн хийж чаддаг зөв ажил орлогоо олоод хийгээд ус , агаар ,нойр ,хоол ,хувцас ,харилцаа хандлага,байгаль эх дэлхий болон бусдад энэрэнгүй сэтгэлээр хандах, ажил амралт хувийн ариун цэвэр эрүүл ахуйч ажилч хичээнгүй хүн эрүүлээр урт наслана наслана.
Энэ 12к-ийг устга, хар тамхинаас дор болчихсон,
Eсүсийн христийн цуглааныг бүр мөсөн устга үйл ажиллагаа зогсоо ухамсаргүй харилцааны соёлгүй хүмүүс ажиллуулж байна гадаадын Eсүсийн христийн шашин монгол хүмүүсийн шүтэх шүтээн биш устгвал баярламаар байна
тэр 12 мянган хүн хохь нь
Хүний эрх ч гэсэн хаа нэгэн цэгт зогсдог байх хэрэгтэй тэгэхгүй бол гарах үр дагавар нь өөрт болон бусдад цаашилбал улс эх орон үндэстэнд хортой
Хүний эрх ч гэсэн хаа нэгэн цэгт зогсдог байх хэрэгтэй тэгэхгүй бол гарах үр дагавар нь өөрт болон бусдад цаашилбал улс эх орон үндэстэнд хортой
Хүний эрх ч гэсэн хаа нэгэн цэгт зогсдог байх хэрэгтэй тэгэхгүй бол гарах үр дагавар нь өөрт болон бусдад цаашилбал улс эх орон үндэстэнд хортой
Хүний эрх ч гэсэн хаа нэгэн цэгт зогсдог байх хэрэгтэй тэгэхгүй бол гарах үр дагавар нь өөрт болон бусдад цаашилбал улс эх орон үндэстэнд хортой