ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар, "Админерал" ХХК болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Өнөөдөр би 3 асуудлын талаар мэдээлэл хийж байна. Миний бие 2025 оны 9 сарын. 24-ний өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нартай холбогдох тодорхой асуудлын талаар мэдээлэл хийсэн. Энэ хийх мэдээллийн үеэрээ зарим асуудлуудыг ярьсан.
Тухайлбал УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу нэр андуурч ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг мессеж бичиж байсан бөгөөд энэ нэр андуурагдсан гэрчийг хамгаалалт авах тухай асуудал ярьсан.
Админерал гэх компанитай холбоотой асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үед холбогдох хурлын протокол шийдвэрүүд устгагдсан тухай асуудлыг ярьсан. Монгол улсын ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Херо Б.Баатар нарын 50 50 хувийн өмчлөлтэй Херо энтертайнмент компанийн зүгээс Гэрэгэ Тауерын 14 15 давхартай холбоотой хууль бус өөрийн эзэмшилд шилжүүлсэн байж болзошгүй үйл баримтын тухай ярьсан байгаа.
Миний бие одоогоос 17 хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдаар томилогдоод ажиллаж байна. Томилогдсоноос хойших хугацаанд өөрийн өмнө ярьсан асуудлуудын араас уйгагүй ажиллаж байгаа гэдгийг нотлох баримттайгаар өнөөдөр та бүхэнд танилцуулж байна.
“Лхагвын тойм” нэвтрүүлэгт дурдагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга руу илгээх гэж байгаад андуурсан мессеж нь мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй. Энэ баримтыг хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгнө.
Уг мессеж дээр “Одоо чиний барьц хүчээ хадгалж үлдэж чадна. Над руу, энэ компанийг сүйрүүлэх захиалгат алуурчин явуулж байгаа гэдгийг би чамд зөндөө хэлсэн, чи үл тоосоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой” –н 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том хөрөнгө, том ирээдүй. үгүй шүү даргаа.
Миний найз би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг тушаал мэт хүлээн авч хатуу биелүүлж, хүлээсэн үүргээ бахархалтайгаар биелүүлсэнг минь бүгд мэднэ” зэргээр олон агуулгаар бичсэн.
Мөн 2019 оны зургаадугаар сарын 19-ны өдөр Б.Ганхуягаас Д.Амарбаясгалан руу мессеж бичихдээ “Манай сайд (Д.Сумъяабазар) нөгөө охин компанийн асуудлаа өнөөдөр дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтад хийсэн байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү?” гэж бичсэн. Ингэж бичсэнээс 1 цаг 50 минутын дараа “Хойшлуулсан байна гэнээ” гэсэн хариуг Д.Амарбаясгалан өгсөн. Тэгвэл энэ юуны талаар ярьж байна вэ.
Энэ мессеж бичигдэж байх үед буюу 2019 оны долоодугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулж олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх шийдвэрийг гаргаж байсан. 2019 оны долоодугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой Майнинг” охин компанийг үүсгэсэн байгуулсан.
Саяын мессежид дурдагдсан охин компани нь энэ юм. Улмаар уг охин компанийн нэр дээр Бортээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор саяын охин компани байгуулах шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоолоор Бортээгийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, мессежээр харилцаж буй үйл баримт нь Бортээгийг хэн авах вэ? гэдэг агуулга гэдгийг үүгээр нотолж байна.
Мөн би “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үеэрээ “Гэрэгэ таур”-тай холбоотой асуудлыг ярьсан. “Энэ оффисыг нэг иргэнээс дээрэмдсэн талаар мэдээлэл байна” гэж хэлсэн. Энэ нь хотын төвийн А зэрэглэлд байрлалтай 7359 метр кв бүхий оффисын зориулалтай барилгын 14 давхар нь 476 мкв, 15 давхар 556 мкв талбайтай. Эдгээр давхруудыг “Герман стандарт” компани өөр дээрээ бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандаж байжээ.
Улмаар 2014 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлөөд “Герман стандарт” компанийн нэр дээр 14, 15 давхрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарч байж. “Герман стандарт” компани болон “Херо энтэртайнмент” групп компани нь 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу 15 давхрын 556 мкв талбайг мкв-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж худалдсан байна.
Нийтдээ 378 сая 80 мянган төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж байсан байна. 2018 оны 10-р сарын 04-12-ны хооронд энэ оффисыг “Херо Энтэртайнмент” компанид шилжүүлсэн байна. 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Герман стандарт” компани “Грийнпинус” компанитай худалдах, худалдан авах гэрээг байгуулж 14 давхрын 476.6 мкв талбайг 700 сая төгрөгөөр үнэлж худалдсан байна.
2025 оны 1-р сарын 08-ны өдөр “Херо Энтэртайнмент” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 14 давхрын 476.6 мкв талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн. Энэ гэрээнд гарын үсэг зурахыг Б.Баатар захиралд зөвшөөрсөн. Улмаар “Грийнпүүс” компаниас худалдан авахаар гэрээ байгуулсан. Нийт 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор “Грийнпүүс” компанид мөнгийг нь шилжүүлэх нөхцлөөр гэрээ байгуулж, худалдан авсан.
Сонирхолтой нь худалдан авч байгаа тал нь үл хөдлөх хөрөнгийн татварыг төлөөгүй. Худалдаж байгаа тал нь төлсөн. 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор 1.5 тэрбумыг төлбөл нэр шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч мөнгөө шилжүүлээгүй байхад нь буюу гэрээ байгуулсан өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж “Херо Энтэртайнмент” компанийн нэр дээр шилжүүлсэн байгаа юм.
14 давхрын оффисын 1мкв нь 3 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Хотын төвийн А зэрэглэлийн оффисын 1 мкв-г 3 сая төгрөгөөр үнэлсэн. Тэгээд мөнгөө өгөөгүй байхад нь нэр шилжүүлсэн. Энэ талаар МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр Б.Баатар, Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзсаныхаа дараа хоригдсон. Тэрбээр асуудлыг хууль хяналтын байгууллагад мэдүүлээд явж байгаа.
“Эрдэнэс Оюу Толгой” компанийн нууц тамгатай 20 сая доллар авсан асуудлын талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлж байсан. 2025 оны 9 сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчилгээний гэрээнүүд болон тэдгээртэй холбоотой материалыг тус өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг “Эрдэнэс Оюу Толгой” компанид үүрэг болгосон.
Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ТЕГ-аас 2025.09.26-ны өдөр зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид "Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хугацаанд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, Тагнуулын байгууллагаас санал авч байгаагүй болно.
Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дардсаар тэмдэглэсэн байна. Энэ нь албаны нууцад хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу “Нууцалсан” мэдээлэлд хэрэглэж байгаа нь “Албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд тээгчид хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууц мэдээлэл биш байсан ТЕГ баталж байгаа юм.
Мөн “Эрдэнэс Оюу толгой” компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.09.09-ний өдрийн байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хавсралтад нууцын тамгатай мэдээллүүд байхгүй байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг хууль зөрчиж нууцад авсан байна гэдэг нь батлагдаж байна.
Мөн миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025.10.24-ний өдөр томилогдсоны дараа дахин сайн нягтлах ёстой гэж үзсэн. Учир нь Хууль зүй дотоод хэргийн яам дээр “Эрдэнэс Оюу Толгой” компанийн 20 сая долларын зарцуулалттай холбоотой нууцын дардасны тамгатай маш их хэмжээний бичиг баримт байсан. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд 2025.11.04-ний өдөр хууль тогтоомжийн тус нууцын дардастай бичиг баримтуудыг шалгах дагуу ажлын хэсэг байгуулсан.
Улмаар нийтдээ 130 хуудас нууцын дардастай баримт бичгүүдийг дүн шинжилгээ хийж, ил болгох талаар санал дүгнэлт гаргаач хэмээн ТЕГ-т хандсан. Тагнуулын байгууллагаас 2025.11.07-нд тус 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн байдаг. 2025.11.11 буюу өчигдөр ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан ЗГХЭГ-т байсан бүх албан бичиг, хурлын шийдвэрүүдийг нууцаас гаргах шийдвэр гарсан. Ийм учир өнөөдөр та бүхэнд нээлттэй танилцуулах хууль зүйн боломж бүрдсэн гэсэн үг.
2021.11.10-нд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор Эрдэнэс Оюу Толгой компанийн ирэх оны төсөвт холбогдох санхүүжилтийг тооцон тусгуулахыг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад даалган, шийдвэрлэсэн байна. Засгийн газар шийдвэр гаргасны маргааш Оюу толгой компанийн ТУЗ Монголын Засгийн газарт 20 сая долларыг 4 жилийн хугацаатай эргэн төлөх шийдвэр гарсан .
Тус 20 сая долларыг 11 багц гэрээнд зарцуулсан. Тус 11 багц гэрээнд шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр их хэмжээний мөнгийг халаасны мөнгө гэж олсон байсан. Мөн тус гэрээнүүд юунд зориулагдсан, ямар ажил хийсэн зэрэг нь тодорхойгүй, ач холбогдолгүй байгаа юм.
Гэрээ гэж хэлэхэд хэцүү бичиг баримтууд байна. Нийт 20 сая доллароос "Atticus" гэх байгууллагатай 2022.03.21-2023.10.01 хүртэл дөрвөн удаагийн гэрээгээр 1 сая 760 мянган ам.долларын гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэхэд талуудын эрх үүргийн тэнцвэр байхгүй. Гэрээгээр юу хийж, хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Тус гэрээний тайлангаа "Atticus" компани нууцын тамгатайгаар ирүүлсэн байгаа юм.
Тус дөрвөн удаагийн гэрээнд Монгол хаан жүжгийг олон улсад сурталчилсан гэх тайланг ирүүлсэн. Ингээд харвал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий этгээдийг төрийн өмчит компаниар дамжуулан санхүүжүүлсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гаднын улс орнуудад хийсэн айлчлалыг "Atticus" гэх компани зохион байгуулсан байна. Монгол улсын ҮАБЗ-ийн гишүүдийн гадаад улсад хийх айлчлал, тэр үед хэлэх үг, төлөвлөгөө “Улсын маш нууц” зэрэглэлд байдаг.
Үүнийг зөвхөн Монгол улсын гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Харин Гадаад хэргийн яам тус компанитай хамтарч ажиллаагүй гэж мэдэгдэл гаргасан.
Ингээд төрийн өмчит хуулийн этгээд болох "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн гадаад байгууллагуудтай хийсэн зөвлөх үйлчилгээ худалдан авах гэрээнүүд нь Монгол Улсын эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэл бүхий гэрээнүүд байна гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна. Ингээд үзвэл энэ бол албан тушаалын гэх хэрэг бус үндэсний аюулгүй байдлын тухай асуудал яригдана.
Бортээг гэдэг бол бүхэлдээ нэг л орд шүү дээ. Тэр орд дээр орж байгаа тэр 4 төсөлтэй холбоотой бусад 3 компани байгаа. Нэгийг нь ярихаар тэрийг нь ярилаа энийг нь ярья аа гэж үргэлж гомддог. Тухайлбал Бодь гэдэг компани Эм Си эсийг ярихад баярлаад л, Эм Си Эс нь Бодийг ярихад баярладаг.
Би Хөгжлийн банкны сонсголын үеэр Эм Си Эс гэдэг компанийг Асем Вилла гэдэг төсөлтэй холбоотойгоор зарцуулалтыг нь хөндөж ярьж байсан. Тухайн үеийн захирлууд нь сошиал хуудсандаа пост оруулж байсан. Намайг Хөгжлийн банк, нүүрсний хулгай, өөр бусад асуудал хөндөх гэж үзэх болгонд гөлөг төөрүүлэх ийм операци зохион байгуулдаг." гэсэн юм.
М.Чой
Баасан - 12 сарын 05,
2025

Сэтгэгдэл34
Оюун Эрдэнэ хулгаач жүжиг яанаа мөнгө хулгаалсан бна АТГ шалгаач үүний оронд цэцэрлэг барихгүй бөөс юмаа ялаа авна нэг өдөр жүжиг түйч хэрэггүй
Хууль зүйн сайдаар томилогдсон Б.Энхбаяр гишүүн бол өмхийрч бээчихсэн ой гутмаар үнэртэй ардын намынхан гээч өмхий баас шээсний балчиг дундаас шудрага үнэнийг гэрэлтүүлэн гарч ирж байгаа ёстой нөгөө зүрхээ сугалан гэрэлтүүлэх ДАНКО юм даа! Амжилт Энхбаяраа!
Луувангийн үлгэр данжаад Данхыг яагаад барихгүй байна
Дэндүү байжээ МАН ы их хурал дээр шударга үнэн ялах уу хулгаыч луйварчдаа хамгаалах уу харая даа
За за одоо ингээд сайхан тамын тогоондоо чанагдаап л байж байхаас, яасан заяа нь хаясан улс гэж ийм байдаг байнаа
Хууль зүйн сайд байж эрх нь байхгүй юм шиг поопрох хэрэггүй байхгүй юу.Баримтаа өгөөд шүүхд л дээ.
ОЭ хулгайч баригдсан
Лууван Данх гөлгөр Амарбаясгалан тэргүүтэй МАНын бүдүүн данжаадууд монголчууд дээр туршилт хийж 300 сая доллар авчээ. Мантуу Хү СҮ данжаадаа туршитанд бас оруулаад арсайж инээсэн мангуу хар болгооп хаячихаж
сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!!!!
МАНын их хурал хүртэл олигархи бүлэглэлүүд ОюунЭрдэнэ, Амартүвшин хоёрыг балбана. Тэгж байж өөрсдөө намын дарга, Их хурлын дарга. Ерөнхий сайд өолно. Өнөөдөр Монголд байгаа хоёрхон хулгайч нь Амарбаясгалан ОюунЭрдэнэ хоёр гэнэ. Бүх дарга болох хүсэлтэй хүн болгон энэ хоёр хулгайчийг барьж шударга ёс тогтоохын тулд сайдын суудал хэрэгтэй гэнээ. Уг нь нөгөө хоёр нь хүн айгаад байхаар артай, эрх мэдэлтэй биш. Бүх пм нь ил тод байна ш дээ.
Хууль зүйн сайд нь хулгайчаа барих нотлох баримт гэсэн чинь хүний ажлаа ярьж байгаа ярианы бичлэгийг энэ тэнэдээс нь тасдаж тавьчихаад нотлох баримт гээд сүр дуулиантай зарлаад байна. Тэр үйл явдлыг нь бүтнээр нь сонсож байж дүгнэлтээ гаргах чадваргүй зөвхөн атаа хорсол, амин хувийн эрх ашгийн төлөө л явдаг нэгэн гэдгээ харууллаа. Түүнээс өөр юм гарахгүй. Хэдэн сэтгүүлчийг хуураад зарим нь тэрэнд нь итгэж дуу алдаад ёстой гарцаагүй баримт байна гээд итгэчихсэн байна. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг Занданшатар, Энхбаяр хоёрын доодохыг харж хэзээ унаад ирэх нь үү? Гээд горьдож явдаг сэтгүүлчид ч байна.Ард түмэн тнэг биш болохоор ийм юманд хууртахгүй ээ.
Oh ah uh, very true extremely extraordinary Crusade to save Mongolia from the very Collapse due to deep Corruption Theft Fraud by OE bandits to eliminate Mongolia as a whole sovereign Nation at large. A true Crusade on Dirty Gamblers like OE with Gambits in 2021 November, straight after becoming Prime Minister after Huuk. I mean here $ 20 million from OuyTolgoi. Enhbayar should credited as the State Hero. And deserve Ultimately this years Great Chingis Khan Prize together with Zandka.
Duuchin, hugjimchin geh metiig Chingis Haan Odongoor shagnadag biz dee. Bidend gadaad daisanii Auyl haritsangui baga. Dotoodiin daisanuud ulsaa muhuuh ustgah hemjeend ali hediin hurchihsen bui. Uls eh oronoo Irgenii bolon Alban Tushaaliin Er Zorig gargan Ami Nasaa ch aldaj boloh auylt Avilga Hulgai Urvalt Sharvalt Allaga Deeremees avarch bn sh dee Zandka Enhbayar 2. Mash bogino hugatsaand ehnii 100 garui honogtoo ingej ajillasan Uls Delhiid baihgui shuu.
https://www.youtube.com/watch?v=Ldj5B5whrFg Энэ видиог үзэцгээ! Энэ бичлэг дээр бүx шившиг тодорxой байна доо, эxнээс нь одоо гавлаxад ямарч асуудалгүй болж. Болж дээ Монголийн заяа гэж ашгүй ийм Xууль зүйн сайдтай болдог ! Монголчууд цөөн учир 2 гараа өргөөд дэмжицгээе !!!
https://www.youtube.com/watch?v=Ldj5B5whrFg Энэ видиог үзэцгээ! Энэ бичлэг дээр бүx шившиг тодорxой байна доо, эxнээс нь одоо гавлаxад ямарч асуудалгүй болж. Болж дээ Монголийн заяа гэж ашгүй ийм Xууль зүйн сайдтай болдог ! Монголчууд цөөн учир 2 гараа өргөөд дэмжицгээе !!!
https://www.youtube.com/watch?v=Ldj5B5whrFg Энэ видиог үзэцгээ! Энэ бичлэг дээр бүx шившиг тодорxой байна доо, эxнээс нь одоо гавлаxад ямарч асуудалгүй болж. Болж дээ Монголийн заяа гэж ашгүй ийм Xууль зүйн сайдтай болдог ! Монголчууд цөөн учир 2 гараа өргөөд дэмжицгээе !!!
ПААX !!!
Аварга том Xөлөг ус ороод эxэлсэн одоо Титаникийн xувь заяг тойроx аргагүй !!! Дээр нь юу болдог билээ
Аварга том Xөлөг ус ороод эxэлсэн одоо Титаникийн xувь заяг тойроx аргагүй !!! Дээр нь юу болдог билээ
Аварга том Xөлөг ус ороод эxэлсэн одоо Титаникийн xувь заяг тойроx аргагүй !!! Дээр нь юу болдог билээ
Ilersen n ene ! , dachiiaad sain schalga. Er n bol boon luivar baina .
Ilersen n ene ! , dachiiaad sain schalga. Er n bol boon luivar baina .
Ilersen n ene ! , dachiiaad sain schalga. Er n bol boon luivar baina .
Ilersen n ene ! , dachiiaad sain schalga. Er n bol boon luivar baina .
Зүгээр ярихыг бүгд чаддаг болсон. Эхнээс нь хариуцлага тооцож эхэлбэл яасан юм бэ
Энэ түгжилд үнэн түй ч байхгүй
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр морьтой алсыг зорин явжээ. Гэтэл замд нь явган Хүрэлсүх, Занданшатар хоёр тааралджээ. Тэгээд Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр Хүрэлсүх, Занданшатар хоёрыг сундлаад цаашаа явжээ. Цааш явах замдаа тэд нэг газар буудаллаад амарчээ. Тэгээд амарч байх хооронд Хүрэлсүх, Занданшатар хоёр морийг нь унаад Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг явган хаяад зугтчихжээ. Үлгэр төгсөв.
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр морьтой алсыг зорин явжээ. Гэтэл замд нь явган Хүрэлсүх, Занданшатар хоёр тааралджээ. Тэгээд Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр Хүрэлсүх, Занданшатар хоёрыг сундлаад цаашаа явжээ. Цааш явах замдаа тэд нэг газар буудаллаад амарчээ. Тэгээд амарч байх хооронд Хүрэлсүх, Занданшатар хоёр морийг нь унаад Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг явган хаяад зугтчихжээ. Үлгэр төгсөв.
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр морьтой алсыг зорин явжээ. Гэтэл замд нь явган Хүрэлсүх, Занданшатар хоёр тааралджээ. Тэгээд Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр Хүрэлсүх, Занданшатар хоёрыг сундлаад цаашаа явжээ. Цааш явах замдаа тэд нэг газар буудаллаад амарчээ. Тэгээд амарч байх хооронд Хүрэлсүх, Занданшатар хоёр морийг нь унаад Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг явган хаяад зугтчихжээ. Үлгэр төгсөв.
Хүрэлсүх, Занданшатар нарын суудлаа хамгаалах ажилд амжилт...
могол улсын хаан гэдэх чингэс хаан огт байгаагүй барууныхны орсын эсрэг гаргасан орсыг сөнөөх арга монгол гэж гуравхан сая хүнтэй чингэс байсан бол хасаг хүн байхоо монгол хятадын дарлалд одооч байгаа ядуу улс шүү хятад мөнгөтэй эрс авгагайгиййнь шаадаг улсаа авахын байхгүй чингэс хятад хүн байсан тул мандуулдаг
оюун эрдэнэ орсын эсрэг этгээд
Буриадууд Монголын эсрэг байдаг архичид.
МАН ын их хурлаар Ухаа худагийг яагаад шалгахгүй гэж ард түмний төлөөлөл болсон улсын их хурлын гишүүд сөрөг хүчинтэйгээ нийлээд кноптоод унагаад байгаа юм бэ? Энэ хүмүүс хэний эрх ашгийг хамгаалаад байгаа юм бэ? Намаа хагалсан Занданшатарт хариуцлага тооцох, Хүн гүтгэж намаа муухай харагдуулаад байгаа Б. Энхбаярт хариуцлага тооцох хэрэгтэй. Занданшатар сандал суудлаа авч үлдэхийн тулд АН ыг төсөвөөр авилгадсан, цаашлаад АН тэр тойргуудад ялагдах тохироо ч хийсэн байх магадлалтай байна шүү. Яагаад сөрөг хүчин Занданшатарыг өмгөөлөөд хамгаалаад байгаа юм бэ? Занданшатарыг зоригтой огцруулж, шүүхээр шалгуулж гэм бурууг тогтоох хэрэгтэй. Ерөнхийлөгч болох хүнээ ерөнхий сайдад тавь.