ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа П.Очбадрах энэ үеэр: “Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар Прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл хийнэ.
Олон нийтийн сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.4.1-т зааснаар нэр бүхий иргэдийн иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн гомдол мэдээлэл ЦЕГ-т ирсэн. Мөрдөн байцаах албаны хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн “Э” телеграмм, viber аппликейшн ашиглан “Херо 9911”, “U Bro”, “Bruno Bro” гэх хаягтай хэрэглэгч нартай тус тус харилцсан. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын зураг, бичлэг, дуу дүрсний эвлүүлэг хийн, бэлтгэж, олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж, тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээлэл тараасан нь тогтоогдсон.
Иймд иргэн “Э”-д холбогдуулан худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээлэл тараасан тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг эдлэхдээ ҮАБ, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна” гэв.
Н.Отгончимэг
Пүрэв - 12 сарын 04,
2025

Сэтгэгдэл6
Манай цагдаагийнхан бялдууч гэж. Тэр нэр төр нь хохирсон гэсэн этгээдүүд нь өндөр албан тушаалтнууд байж таарлаа. Энгийн иргэн нэр төр гутаан доромжилсон үндэслдэлээр өргөдөл гаргахад ямар ч хариу өгөлгүй таг чиг дарчихаж байгаа юм.Тэгэхээр манай нэр агч Үндсэн хуулинд заасан гэх хууль тэгш шударга үйлчлэх гэдэг бол утопи үл гүйцэлдэх хий хоосон заалт болж байна. Сэжгийн.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсын цагдаа кофе уугаад тусгай ажиллагааг явуулахдаа ногоо сайн галчын хэллэгээр шувуу ажиллагаа явуулаад ёл тас бургэдээс айгаад дандаа болжмор чогчиг тагтаатай л шонхор шиг байх юм.
Хууль зүйн сайд их хурлын даргаа харлуулах ажиллагаа хэн ч харсан байнга л хийж байна. Ерөнхий сайд байсан хүнийг байнга л харлуулах ажил хийж байна. Зарим нь нэр төрөө сэргээлгэх гээд шүүхэд хандчаад байхад тоох ч үгүй хүн харлуулаад л байх юм. Иргэн Э -д хариуцлага тооцох гээд байгаа юм бол Энхбаяр сайддаа бас хариуцлага тооцоочээ.. Хуулийн өмнө хүн болгон тэгш эрхтэй
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр морьтой алсыг зорин явжээ. Гэтэл замд нь явган Хүрэлсүх, Занданшатар хоёр тааралджээ. Тэгээд Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр Хүрэлсүх, Занданшатар хоёрыг сундлаад цаашаа явжээ. Цааш явах замдаа тэд нэг газар буудаллаад амарчээ. Тэгээд амарч байх хооронд Хүрэлсүх, Занданшатар хоёр морийг нь унаад Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг явган хаяад зугтчихжээ. Үлгэр төгсөв.