Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман компанийн төлөөлөл 8 баг тойргоор барилдаж байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд MCS группийн “М-СИ-ЭС- ЭНЕРЖИ” баг - Хэрэйд ХХК-ийн ХҮЛЭГҮ багтай, АПУ & СКАЙТЕЛ ХК-ийн АПУ, СКАЙТЕЛ БАГ - Алсын жим ХХК -ийн ХАМАГ МОНГОЛ багтай учраа таарч барилдсанаас “М-СИ-ЭС- ЭНЕРЖИ” баг баг 19:6-аар хоёр дахь ялалтаа авлаа.
“М-СИ-ЭС- ЭНЕРЖИ” багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /2/ улсын начин Х.Цогтгэрэл хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /1/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /5/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /2/, нийт 19 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Д.Анар /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Е.Көптилек /0/, улсын заан Д.Серик /2/ улсын харцага Г.Бадрах /1/, улсын харцага Э.Даш /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Н.Намнансүрэн /0/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /1/ нийт 6 даваа авлаа.
“М-СИ-ЭС- ЭНЕРЖИ” багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, “Хүлэгү” багийн дасгалжуулагчаар улсын начин Ш.Зоригт нар ажиллав.
Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” баг, АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ, СКАЙТЕЛ” багууд учраа таарч барилдсанаас Апу, Скайтел баг 15-10-аар хоёр дахь ялалтаа авлаа.
“АПУ, СКАЙТЕЛ” багт улсын арслан Б.Орхонбаяр /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, улсын харцага Б.Цэдэнсодном /4/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /3/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /2/ , тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /0/ нийт 15 даваа авсан бол Хамаг Монгол багт дархан аварга Н.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /0/, улсын заан Б.Бат-Өлзий /4/, улсын харцага О.Наранбаатар /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Цоггэрэл /1/, улсын начин Л.Энхсаруул /1/, аймгийн арслан Ө.Батсуурь /4/ нийт 10 даваа авсан юм.
“АПУ, СКАЙТЕЛ” багийн дасгалжуулагчаар улсын арслан Д.Ганхуяг, Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү нар ажиллав.
Дараагийн долоо хоногт буюу 15-ны бямба гарагт 14.30 цагаас: ХАТАНТ ИНТЕРНЕШНЛ БАГ & ОД ГРУПП БАГ-тай, ЭВ МОНГОЛ БАГ & ХҮЛЭГҮ БАГ-тай гуравдугаар тойргийн эхний барилдаануудаа хийнэ.
Ням - 11 сарын 09,
2025

Сэтгэгдэл0